Хамар, хацарны нүх томроод байна уу!!!

Нийтэлсэн: ONEFIT       Категори: Мэдүүштэй       1711       2017.11.01
cover

Нүүрний арьсны нүх томроно гэдэг бол олон хүний хувьд маш том асуудал билээ. Арьсны нүхийг багасгах ямар арга байна гэж хайсан хүмүүс зөндөө байдаг. Үнэнийг хэлэхэд: арьсны нүх жижгэрдэггүй юм. Арьсны нүхийг жижигхэн болгох тос, түрхлэг эсхүл арьс арчилгааны дэглэм гэж байхгүй. Арьсны нүх бол булчин шиг жижгэрч томордог зүйл биш. Арьсны нүх нь сунаж, тэлдэг боловч буцаад анхны хэвэндээ орж , жижгэрдэг тийм налархай чанартай биш. 

Арьсны нүх нь нас ахих тусам аяндаа өөрөө томордог (ялангуяа дэлхийн татах хүчнээс хамаарч хацарны хэсгээр унждаг учраас). Тослог арьс ихэнхдээ бөглөрөл ихтэй байдаг учраас тослог арьсны нүх илүү томрох хандлагатай байдаг.  Арьсны нүхэн дотор тоос шороо, нүүрний тос, будаг холилдон цугларч байдаг учраас арьсны нүх томордог.




Ихэнх хүмүүсийн Т-зон буюу дух, хамар, эрүүний хэсэг нь тослог байдаг учраас тэр хэсгийн ялангуяа хамрын арьсны нүх нь томордог. Нүхийг буцааж жижиг болгох ямар ч боломжгүй учраас цаашид улам илүү томруулахгүй байх арга хэмжээ авах хэрэгтэй.

Арьсны нүхийг үхжсэн арьс, нүүрний тос будаг, тоос шороо  зэрэг зүйлс бөглөж, арьсны нүхийг томруулахаас хамгаалах хамгийн сайн арга бол арьсны онцлогоос хамааран долоо хоногт 1-3 удаа АРЬСЫГ ГУУЖУУЛЖ, сайн чанарын ШАВАР МАСК ТАВИХ юм. Хамгийн чухал нь ӨДӨРТ 2 УДАА НҮҮРЭЭ САЙН УГААЖ, ЦЭВЭРЛЭХ ЁСТОЙ гэдгээ мартаж болохгүй. Нүүрээ өдөрт 2 удаа цэвэрлэхгүй бол арьсны нүхэнд ихээхэн бохирдол хуримтлагдана.

АРЬС ГУУЖУУЛАХ БҮТЭЭГДЭХҮҮН

Ширхэгтэй, ширүүн, хүчтэй гуужуулах бүтээгдэхүүн нь арьсыг гэмтээдэг учраас гель хэлбэрийн гуужуулах бүтээгдэхүүн хэрэглээрэй.

АРЬС ЦЭВЭРЛЭХ МАСК

Хар, цагаан батгыг суга татаж гаргадаг, хуулдаг нүүрний болон хамарны маскнууд нь мөн л арьсыг асар их гэмтээдэг учраас битгий хэрэглээрэй. Тийм маскыг маш их рекламддаг учраас арьс гэмтээдэг, химийн найрлагатай гэдгийг нь ихэнх хүмүүс мэддэггүй. Харин шавар маск нь арьсыг гэмтээхгүйгээр гүн цэвэрлэдэг. Гэхдээ, шавар маскыг нүүрэндээ түрхээд хатааж болохгүй, яагаад гэвэл нүүрний чийгийг гадагшлуулж, арьсыг хуурайшуулдаг. Тиймээс шавар маскыг баннтай усанд хэвтэж байхдаа, эсхүл шавар маск түрхчихээд үе үе (5 орчим минутын зайтай) маскан дээрээ цэвэр, зөөлөн ус бага зэрэг шүрших хэрэгтэй.

НҮҮРНИЙ ТОС

ихэнх хүмүүс хуурай арьстай гээд л тосыг маш ихээр, зузаан түрхдэг. Энэ бол маш буруу юм. Нүүрийг сайтар цэвэрлэж, угаасны дараа тонер буюу арьс зөөллөх ус (хэрэглэдэг бол серюм) түрхсэний дараа “шош” (нийслэл салаатанд хийдэг жижигхэн ногоон вандуй) шиг хэмжээгээр тосыг хоёр алгандаа халааж байгаад түрхэнэ. Гэхдээ, Т-зон хэсгээр маш бага түрхэх хэрэгтэй.

НҮҮР УГААХ УС

Нүүрийг хэзээ ч халуун усаар угааж болохгүй. Биеийн температуртай адил буюу бүлээхэн усаар угаах хэрэгтэй.

Эрчүүд арьсандаа бараг л анхаарал тавьдаггүй учраас дээр нь эмэгтэй хүнийг бодвол арай зузаан, тослог арьстай байдаг учраас тэдний нүүрний арьсны нүх томрох нь нийтлэг байдаг. Тиймээс эрчүүд ч бас нүүрээ өдөрт 2 удаа угааж, хааяа гуужуулж, шавар маск хэрэглэхийг зөвлөж байна.

Дасгал хийхийн өмнө болон дараа арьсаа хэрхэн арчлах тухай зөвлөмжийг эндээс уншаарай. 



Нийтэлсэн

ONEFIT
ONEFIT бол шинэ зууны фитнесийн гишүүнчлэл. Улаанбаатар хотын хамгийн шилдэг 50 гаруй фитнес, спорт клубт нэг гишүүнчлэлээр орох боломжийг танд олгоно. Апп татаж авахад үнэгүй. Онцгой урамшуулал болон нэмэлт мэдээллийг 70107700, 70107710 дугаараас лавлана уу.


Санал болгох


Биеийн ус

Биеийн ус нь эрүүл биеийн чухал хэмжүүрийн нэг юм. Хүний бие зөв ажиллахын тулд ус хэрэгтэй. Бие дэх усны төгс тэнцвэрийг олох нь гол түлхүүр буюу усны хэрэглээ нь биеийн усны алдагдлыг нөхөж байх ёстой. Хүний бие усыг арьс, хөлс, шээс болон амьсгалаараа дамжуулан алдаж байдаг. Иймд хэрэв төгс тэнцвэрийг нь олвол, хүн эрүүл, аз жаргалтай, сэтгэл хангалуун байдаг байна.

Ирээдүйд хэрхэн эрүүл биетэй хэвээр байх вэ?

Нас ахиад ирэхийн цагт биеийн галбирийн асуудал, эрүүл мэнд болон том том өвчин эмгэгт өртөхгүйгээр эрүүл чийрэг, фит байж болох тухай энэхүү нийтлэлийг уншихыг зөвлөж байна.