Ямар ордны хүмүүст ямар дасгал тохиромжтой вэ?

Нийтэлсэн: ONEFIT       Категори: Мэдүүштэй       16137       2017.10.24
cover

Мэдээж, ямар ч хамаагүй дасгал хийх нь огтхон ч дасгал хийхгүй байхаас хамаагүй дээр. Гэхдээ, дасгалын үр дүнг дээд цэгт нь тултал өсгөх боломж байвал үзээд л алдана биз дээ. Зарим төрлийн дасгал зарим нэг ордын хүмүүст илүү тохиромжтой байдаг гэнээ.

Үгүй байлгүй дээ гэмээр сонин сонсогдож байна уу. Түр хүлээгээрэй. Зарим ордын хүмүүст харьцангуй зөөлөн дасгалууд таардаг бол заримд нь өндөр эрчимжүүлсэн, хурдтай дасгалууд таардаг гэнэ. Зарим ордын хүмүүс ганцаараа дасгал хийхэд ямар ч асуудалгүй байдаг бол зарим нь харин бусдаас урам зориг авч, хүмүүстэй, найзтайгаа дасгал хийх эсхүл дасгалжуулагч авах хэрэгтэй байдаг гэнэ.

Тэгэхээр ONEFIT апп дээрээ дараагийн дасгалаа захиалахаас өмнө ямар дасгал ямар орд, гариг эрхэстэй таардаг болохыг уншаад үзэхэд гэмгүй. ONEFIT аппаа утсандаа татаж хараахан амжаагүй байгаа бол доорх холбоосоор ороод татаарай:

iOS үйлдлийн утастай бол: https://goo.gl/0N8guh
Android үйлдлийн утастай бол: https://goo.gl/YNaxTQ

Ингээд одон орны зурхайч, домч болон фитнесийн эксперт нарын зөвлөгөөг хүргэе.

ХОНЬ (3/21 – 4/19)

Хонины ордынхон хөлсөө гаргаж байж стрессээ тайлдаг болохоор бие махбодийн дасгал хөдөлгөөн сайн хийх хэрэгтэй. Яагаад гээч: Хонины ордыг галтай цогтой Марс гариг залдаг учраас Хониныхан маш их эрч хүчтэй байдаг. Тэд эрч хүч их шаардсан, олон төрлийн дасгалууд хийх хэрэгтэй байдаг. Тэдэнд хамгийн тохиромжтой дасгалууд бол кроссфит болон тэдний өрсөлдөөнт зан чанарт таарсан янз бүрийн дасгалууд юм.  

ONEFIT-ээс санал болгох хичээлүүд:

ҮХЭР (4/20 – 5/20)

Үхрийн ордынхонг гоо сайхан, сүр жавхлангийн тэнгэр Венус гариг залдаг. Тэд хүч чадал, тамир тэнхээг аажмаар бий болгох дасгалуудыг илүүд үзэх хандлагатай. Тэдэнд хамгийн тохиромжтой дасгал бол пилатис, иог. Тэд ганцаараа дасгал хийхээс айдаггүй учраас байгальд алхаж, гүйж оюун санаа болон бие махбодио цэнэглэх дуртай. Холимог тулаан бас маш тохиромжтой. Тулааны урлагийн бүтэц, зохион байгуулалт, тогтвортой байдал болон практик чанарууд, криэтив буюу бүтээлч байдал, эрч хүчийг шаарддаг зэрэг нь Үхрийн ордынхонд төгс зохицол болдог.

ONEFIT-ээс санал болгох хичээлүүд:

ИХЭР (5/21 – 6/20)

Байнгын хөдөлгөөнд байдаг Ихрийн ордынхон дасгалын хэмнэлээ үе үе өөрчилж, шинэлэг байлгах дуртай. Тиймээс ONEFIT бол Ихрийн ордынхонд хамгийн их хэрэгтэй. Ихрийн ордын тэмдэг нь уушгийг бэлэгддэг учраас тэд уушигны багтаамж, хүчин чадлаа сайжруулахын тулд кардио дасгалуудыг хослуулан хийх хэрэгтэй.

ONEFIT-ээс санал болгох хичээлүүд:

МЭЛХИЙ (6/21 – 7/22)

Мэлхий ордыг Сар залдаг учраас тэдний хувьд дасгал бэлтгэл гэдэг тийм ч амар зүйл биш; тэдний сэтгэл санаа ямархуу байгаа нь дасгал хийх эсэхэд нь нөлөөлдөг. Тиймээс тэд тогтмол хуваарийн дагуу дасгалжуулагч багштай эсхүл найзтайгаа хамт дасгал хийвэл үр дүнтэй.

Тэдний ихэнх нь илүүдэл жинтэй байдгийн шалтгаан нь Мэлхийн орд ходоодыг захирдагтай холбоотой байх. Мэлхийн ордынхон гүзээгүй байхын тулд хэвлийн дасгал байнга хийх хэрэгтэй. Хэвлийн бас нэг сайн дасгал бол иог юм. Хатха, виняаса, хүчний иог зэрэг нь криэтив буюу бүтээлч байдал, өөртэйгээ холбогдох, өөрийгөө сорих, тууштай байдал зэргийг агуулдаг учраас Мэлхийн ордынхны хүсэл тэмүүллийг бадрааж, өөртэйгээ холбогдох, өөрийгөө хайрлах, тордох мэдрэмжийг өгнө.

ONEFIT-ээс санал болгох хичээлүүд:

АРСЛАН (7/23 – 8/22)

Арслангийн ордынхон гал махбодтой учраас тогтмол дасгал хийх хэрэгтэй байдаг. Тэдэнд сэтгэл хөдлөл болон оюун санааны хувьд эерэг сайхан мэдрэмжтэй байхын тулд гадна талаасаа сайхан харагдах нь чухал байдаг.  Арслангууд хөдөлгөөнгүй, суугаа амьдралд үнэхээр дургүй учраас тэд бие махбодийн галбир, булчингийн хэлбэр байдлыг урлан сийлбэрлэх бэлтгэл, дасгалууд хийвэл илүү зохистой.

Долоо хоногт 2-3 удаа кардио дасгалыг хүчний дасгалуудтай хослуулан хийвэл Арслангууд хүссэн үр дүнгээ богино хугацаанд гаргана.

ONEFIT-ээс санал болгох хичээлүүд:

ОХИН (8/23 – 9/22)

Охины ордынхон үнэхээр гайхалтай: тэдний тэсвэр хатуужил, сахилга батыг давах ордынхон бараг байхгүй. Өглөө эрт 5 цагт дасгал хийж байгаа тэр хүн бол Охины ордынх байх өндөр магадлалтай. Тэд маш их хүч чадалтай боловч тэдний булчин бусад ордынхон шиг том, зузаан булчин болж хөгжихгүй.

Охины ордынхон туранхай, жижигхэн харагдах боловч яг үнэндээ тэд гайхмаар их хүч тэнхээтэй байдаг. Тэд эрчимжүүлсэн бэлтгэл, гүйх, дээс эргүүлэх, завь сэлүүрдэх зэргийг маш сайн хийнэ. Тэд зохион байгуулалттай байх дуртай учраас фитнес клубт тогтсон цагт тогтсон хөтөлбөрөөр дасгал хийж, өөрийн тавьсан зорилгодоо хүрэх нь хамгийн тохиромжтой.

ONEFIT-ээс санал болгох хичээлүүд:

ЖИНЛҮҮР (9/23 – 10/22)

Жинлүүрийн ордынхон дасгал хийхийн эсрэг байх талтай ч яг үнэндээ дасгал бол тэдэнд маш чухал байдаг. Тэдэнд байнга урам зориг өгч, зорилгодоо хүрэхэд нь түлхэц үзүүлэх дасгалын хамтрагч эсхүл хувийн дасгалжуулагч, багш хэрэгтэй.  

Пилатис, иог эсхүл групп хичээлүүд Жинлүүрийн онцлогт сайн тохирдог. Гэхдээ тэднийг бага зэрэг шахах хэрэгтэй байдаг. Жинлүүр нь бүсэлхийн хэсгийг захирдаг учраас нурууны доод хэсэг, хэвлийн эрүүл мэндийг дэмжихийн тулд их биеийн дасгалууд сайн хийх хэрэгтэй.  

ONEFIT-ээс санал болгох хичээлүүд:

ХИЛЭНЦ (10/23 – 11/21)

Хилэнцүүд эрчимжүүлсэн дасгалд дуртай – HIIT буюу өндөр эрчимжүүлсэн интервал бэлтгэл эсхүл табата гэх мэт. Тэсвэр хатуужлийн дасгалуудыг бодвол интервалтай дасгалд тэд илүү сайн байдаг. Хилэнц нь усан махбодтой орд, тэгэхээр тэд усанд сэлэх, усны спортод дуртай байдаг. Ямар ч дасгал байсан Хилэнцийхэн уураа савсуулж гаргах шаардлагатай байдаг. Тиймээс ямар нэгэн юманд бухимдсан бол бокс хийж бухимдалаа тайлах хэрэгтэй.

ONEFIT-ээс санал болгох хичээлүүд:

НУМ (11/22 – 12/21)

Гал махбодтой бусад ордын адил Нумынхан маш их дасгал хөдөлгөөн хийх хэрэгцээтэй байдаг.

Чөлөөт сэтгэлгээтэй Нумынханд задгай байгальд дасгал хийх хамгийн тохиромжтой. Ууланд алхах, уулын дугуй унах, цанаар гулгах, хаданд авирах зэрэг нь тэдний хувьд бие махбодийн эрч хүчийг гаргаж, цэвэр агаар амьсгалах сайхан боломж байдаг.

ONEFIT-ээс санал болгох хичээлүүд:

МАТАР (12/22 – 1/19)

Матрууд зорилго тавьж, зорилгодоо хүрэхийн тулд ажилладаг. Тэд сүүлийн үед моодонд ороод байгаа дасгал хичээл, эсхүл хоолны дэглэмийг бараг л дагахгүй. Харин эрүүл мэндийн хувьд зорилго тавьж, эрэмбэ тогтоосон бол түүнийгээ биелүүлэхийн тулд ажилладаг.

Ихэнх Матруудын хувьд аажим, тогтмол хүчний дасгалууд сайн таардаг. Хэрэв тэд ямар нэгэн уралдаан тэмцээнд орохоор бэлтгэж байгаа бол бүр ч илүү их урам зоригтой хичээллэдэг. Талбайн теннис, волейбол эсхүл бусад спорт Матруудад бас тохиромжтой.

ONEFIT-ээс санал болгох хичээлүүд:

ХУМХ (1/20 – 2/18)

Хумхын ордынхон өдөр болгон нэг төрлийн зүйл хийгээд байвал дорхноо уйддаг. Ихэр болон Жинлүүрийн ордын адил агаар махбодтой учраас тэдэнд агаарын иог, трамполин зэрэг дасгалууд таалагдах магадлалтай. Азаар тэд өөртөө тохирсон дасгал олсон л бол түүндээ үнэнч үлддэг.

Хэрвээ тэднийг хүчилвэл тэд эсэргүүцэж, босно. Тэгэхээр уян хатан арга барилтай, шинэ зүйлсийг туршдаг багштай бэлтгэл хийвэл илүү тохиромжтой. Хумхын ордынхонд дасгал хийхийн соошл тал буюу хүмүүстэй харьцдаг тал нь таалагддаг.  Жишээ нь, сайн багштай спинингийн хичээл тэднийг урамшуулж, дасгалаа илүү сайн хийхэд том түлхэц болдог.

Тиймээс тэдний хувьд сайн групп хичээл олно гэдэг дандаа л хэцүү байдаг. Хумхын ордынхон бие даасан, хараат бус үзэл бодолтой хирнээ нээлттэй зан чанартай, хөгжимд дуртай хүмүүс учраас тэдэнд сэтгэл сэргээсэн, урам зориг нэмсэн дасгалын хөгжмүүд чухал байдаг.

ONEFIT-ээс санал болгох хичээлүүд:

ЗАГАС (2/19 – 3/20)

Загас бол сонгодог усан махбодтой орд, тийм учраас тэд цаанаасаа л усанд сэлэлтэд маш сайн байх хандлагатай. Усанд сэлэлтээс гадна тэд криэтив буюу бүтээлч байдлыг илэрхийлсэн дасгалууд Зумба, Латин бүжиг, кардио бүжиг зэрэгт дуртай.

Тэдний хувьд дасгал гоё санагдаж, гоё мэдрэмж өгөх хэрэгтэй байдаг. Тиймээс дасгал хийх нь ажил шиг санагдвал ямар ч хамаагүй шалтгаан олж хэлээд зугтдаг.

Загасны ордынхон дасгалыг найзтайгаа эсхүл багштай хамт хийвэл илүү үр дүнтэй.

ONEFIT-ээс санал болгох хичээлүүд:

Эх сурвалж: https://www.popsugar.com/fitness/Best-Workout-Your-Zodiac-Sign-44029031?stream_view=1#photo-44034171



Нийтэлсэн

ONEFIT
ONEFIT бол шинэ зууны фитнесийн гишүүнчлэл. Улаанбаатар хотын хамгийн шилдэг 50 гаруй фитнес, спорт клубт нэг гишүүнчлэлээр орох боломжийг танд олгоно. Апп татаж авахад үнэгүй. Онцгой урамшуулал болон нэмэлт мэдээллийг 70107700, 70107710 дугаараас лавлана уу.


Санал болгох


Гэр бүлээрээ усанд сэлэхэд тохиромжтой газрууд хаана байна вэ?

Германы эрдэмтэд 1980-аад онд ямар спорт хүний биед хамгийн сайнаар нөлөөлдгийг судалж үзжээ. Уг судалгаанд нийт 570 тамирчин оролцсон ба судалгааны дүнгээр усанд сэлэлтийн тамирчдын 98% нь эрүүл байсныг тогтоожээ. Хүн өдрийн ихэнх цагийг зогсож эсвэл сууж өнгөрүүлдэг учир нурууны яс болон булчинд маш их ачаалал очдог. Харин усанд сэлснээр нурууны үенүүдийн ачаалал буурч, булчин амардаг төдийгүй усанд сэлснээр бүхий л үе мөч тэгш хөдөлж байдаг. Жилийн 4 улирлын алинд ч усанд сэлж болох хэдий ч ялангуяа өвөлд усанд сэлэх нь нэн тустай байдаг байна. Учир нь усанд сэлснээр уушигны хамгийн захын хэсэг хүртэл маш сайн цэвэрлэгддэг.

Өвлийн улиралд хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн анхаарах вэ?

Өвлийн улиралд та хүүхдийнхээ эрүүл мэндэд илүү анхаарах хэрэгтэй болдог. Бага насны хүүхдүүд хүйтэнд биеийн дулаанаа маш хурдан алддаг учраас амархан сульдах, ядрах, ханиад хүрэх, хатгаа авах гэх зэрэг өвчлөлд өртдөг. Эдгээрээс сэргийлэхийн тулд та ямар арга хэмжээг авдаг вэ? Хүүхдийнхээ эрүүл мэндэд өвлийн цагт анхаарал хандуулахад тань тус хүргэх хэдэн алхмыг танд хүргэж байна.

Хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлэх нь яагаад чухал вэ?

Судлаачдын үзэж байгаагаар эцэг эхчүүдийн дийлэнх хувь нь 24 цагийн 4-5 цагийг л хүүхдүүдтэйгээ өнгөрүүлдэг гэсэн тоо баримт байна. Энэ тоо нь таны хувьд хэр хугацаа гэж үзэж байна? Их үү? Бага уу? Эдгээр хугацаанд та хүүхэдтэйгээ ямар зүйлсийг амжуулж болох вэ? Хүүхдийг бага наснаас нь эхлэн тэдэнтэй өнгөрүүлэх цагийг аль болох урт байлгахыг та хичээж байгаарай. Та тэднийг өсөх, хөгжих бүрд нь хамт байж, зааж чиглүүлж байх нь зүйтэй. Хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлэх нь яагаад чухал байдаг талаарх нийтлэлийг танд хүргэж байна.