ONEFIT-ийн талаар таны зайлшгүй мэдэх шаардлагатай 8 зүйлс

Нийтэлсэн:       Категори: Мэдүүштэй       13861       2016.10.28
cover

1. ONEFIT апп гэж юу вэ?

ONEFIT аппликэйшнийг гар утсандаа суулгаснаар та хүссэн газраа хүссэн үедээ фитнес, иог, усанд сэлэлт гэх мэт бүхий л төрлийн фитнес, спортын үйлчилгээг авч болно.

2. ONEFIT хэрхэн ажилладаг вэ?

Та нэг ГИШҮҮНЧЛЭЛ-ээр бүх үйлчилгээг авах боломжтой.

  • ONEFIT-ийн гишүүнчлэлийн багцаас сонгож, сарын төлбөр төлөөд л гишүүн болох  боломжтой.
  • Үүний дараа өөрийн сонирхсон, дуртай эсхүл туршиж үзмээр санагдсан үйлчилгээг сонгож тухайн өдөртөө эсхүл ирэх долоо хоногийн хугацаагаар төлөвлөн захиална.
  • Авсан үйлчилгээнийхээ талаар үнэлгээ өгөх, санал сэтгэгдлээ ONEFIT блог дээр бусад гишүүдтэй эсхүл сошиал медиа дээр өөрийн найз нөхөдтэй хуваалцаж бас болно.

Хамгийн гол нь ажил эсхүл гэртэйгээ ойрхон газар очиж иог хиймээр байвал, усанд сэлмээр байвал, бүжгийн ур чадвараа дээшлүүлмээр бол эсхүл зүгээр л стрессээ тайлагдтал сайхан дасгал хиймээр байвал та манай апп-ыг татаж аваад л  сонголтоо хийх боломжтой.

3. Хэрхэн ONEFIT-д нэгдэх вэ?

ONEFIT апп-ыг Apple App Store/Google Play store-оос татаж авч, бүртгүүлснээр та ONEFIT-д нэгдэнэ. Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг, фитнес, спортод дурлагсад ч мөн адил таныг хүлээж байна.

4. ONEFIT-ийн гишүүнчлэлийн багц гэж юу вэ?

Одоогийн байдлаар бид гурван төрлийн сарын гишүүнчлэлийн багц гаргасан. Сарын гишүүнчлэлийн багцийг худалдан авснаар тухайн багцын хүчинтэй хугацаанд тодорхой тооны үйлчилгээ авах эрхтэй болно.

  • Дурлая-49.000₮
  • Эрүүл чийрэг-199.000₮
  • Супер гэр бүл-650.000₮ 

гэсэн 3 төрлийн багцнаас та сонголтоо хийгээрэй.

Та өөрт тохирсон гишүүнчлэлийн багцаа сонгоод, төлбөрөө төлмөгц таны захиалгын багц хүчинтэй болж та дуртай газраа дасгал хөдөлгөөнийг хийж болно.

5. Нэг багц худалдан аваад нилээн хэдэн газар явж болох уу?

Та нэг багц худалдан аваад нэг газартай дасгал хийж болно. Эсвэл урьд өмнө очиж үзээгүй өөр газруудад очиж шинэ зүйлсийг туршиж үзсэн ч болно. Энэ бол таны сонголт.

6. Та ONEFIT-ийн гишүүнчлэлээрээ хэдэн үйлчилгээ авах эрхтэй вэ?

Гишүүнчлэлийн төрлөөс хамааран нэг сард авах үйлчилгээний тоо өөр өөр байна. Жишээ нь: "Эрүүл Чийрэг" багц авсан гишүүн нэг сард дээд тал нь 12 үйлчилгээ авах эрхтэй байхад, "Дурлая" багц авсан гишүүн нэг сард дээд тал нь 3 үйлчилгээ авах эрхтэй байна. Харин "Супер гэр бүл" багц нь 2 том хүн 2 хүүхдэд зориулагдсан ба үйлчилгээний эрх нь хязгааргүй.

7. Гишүүнчлэлийн багцын төлбөрийг хэрхэн хийх вэ?

  • Интернет банк ашиглан интернетээр;
  • Most Money зэрэг төлбөрийн апп ашиглаж;
  • Банкинд очиж дансаар шилжүүлэг хийх; эсхүл
  • Бэлнээр 

8. Хүсвэл гишүүнчлэлийн багцаа түр зогсоож болох уу?

Хэрэв та сонирхсон спортоороо хичээллэж байгаад цаг зав гарахгүй байвал гишүүнчлэлийн багцаа түр зогсоож болно.

 

Та ONEFIT аппликейшнийг утсандаа суулган багцаа сонгоод өөрийн цаг мөнгийг давхар хэмнэх боломжтой. Та хэрхэн ашиглах талаарх зааврыг сонирхож байвал ЭНД ДАРЖ уншаарай.

Та ONEFIT аппликэйшнийг татаж авахыг хүсвэл доорх зурган дээр дарж татаж аваарай.



Нийтэлсэн

Uncaught Exception

Json Error: Syntax error, malformed JSON

Origin

anchor/libraries/json.php on line 34

Trace

#0 /home3/coinsmn/public_html/anchor/functions/articles.php(142): Json::decode(NULL)
#1 /home3/coinsmn/public_html/themes/onefit/article.php(82): cover_url(NULL)
#2 /home3/coinsmn/public_html/system/view.php(87): require('/home3/coinsmn/...')
#3 /home3/coinsmn/public_html/system/route.php(160): System\View->render()
#4 /home3/coinsmn/public_html/system/router.php(152): System\Route->run()
#5 /home3/coinsmn/public_html/system/start.php(36): System\Router->dispatch()
#6 /home3/coinsmn/public_html/index.php(33): require('/home3/coinsmn/...')
#7 {main}