Спиннингийн 6 зөвлөмж

Нийтэлсэн: ONEFIT       Категори: Хөдөлгөөн       14093       2017.05.30
cover

Сүүлийн үед спиннинг буюу дугуйт аэробикийн дасгал манай залуучуудын хийх дуртай дасгалын нэг болоод байгаа билээ. Спиннингийг анх 1989 онд Өмнөд Африкийн дугуйчин Жонни Гоулдберг өөрийн машины гараждаа бүтээж технологийг нь танилцуулсан ба түүнээс хойш маш эрчимтэй хөгжиж дэлхий нийтээрээ хичээллэх болжээ. Тэгвэл спиннингээр хичээллэхээр төлөвлөж байгаа хэн бүхэнд хэрэгтэй 6 зөвлөмжийг хүргэж байна.

Савтай ус хажуудаа байлга – спиннинг нь харанхуй шахам өрөөнд 45 минутын турш өөрийгөө хүчлэн эрчилдэг, хамгийн их хөлс гаргадаг дасгалын нэг юм. Тиймээс дасгалын үеэр болон дараа нь өөрийгөө сайн услах хэрэгтэй шүү.  

Дугуйгаа өөртөө тааруул – дасгал эхлэхийн өмнө дугуйныхаа суудлын өндөр, эмээл, жолоо зэргийг өөртөө зөв тааруулах нь дасгалын дундуур болон дараа нь нуруугаар өвдөх асуудал гарахгүй байхад туслана. Тухайлбал, суудлын өндрийг өөрийн ташааны өндөртэй адил түвшинд тааруулвал өвдөг үл ялиг нугарч, суухад эвтэйхэн байх болно. Мөн гарын тохойг түгжихгүйгээр дугуйныхаа жолоонд хүрч байхаар эмээлээ тохируулахаа мартваа.

Хөгжмөө мэдэр – спиннингийн дасгалын үед хамгийн чухал зүйлийн нэг бол хөгжмийн хэмнэлд тааруулан, багшийн RPM буюу 1 минутанд жийх хурдтай адил хурдаар хамт жийх явдал юм. Хэрэвзээ хөгжим болон багшийгаа гүйцэхгүй бол зүгээр л биеэ сайтар чагнаад өөрийн боломжоор жийгээрэй.

Өөрт таалагдах багшийг ол – танд үнэхээр тохирох, таны дуртай стилээр зааж чадах багшийг олохын тулд хэд хэдэн өөр спиннингийн студи эсхүл өөр дасгал (жишээ нь уулын дугуйн жийлт, спиннинг хоорондоо ялгаатай дасгалууд болно)-ыг туршаад үзээрэй. Ингэснээр ядаж л өөрийгөө "хашраахгүй" шүү дээ.

Хөдөлгөөндөө санаа бүү зов – дасгалын эхний өдөр спиннингийн олон хөдөлгөөнийг тогтоон хийхэд үл ялиг толгой эргэм, төвөгтэй санагдаж магадгүй. Тэгвэл багшийгаа сайн харж, өөрийгөө стрессдүүлэхгүйгээр хамгийн гол нь зогсохгүйгээр жийгээд л байгаарай!

Дугуйн гутал өмс – эцэст нь зөвлөхөд хэрэвзээ спиннингээр тууштай хичээллэхээр шийдсэн бол зориулалтын дугуйн гутал олж авах хэрэгтэй шүү. Учир нь зориулалтын гутал нь хөдөлгөөнийг дэмжиж илүү хүчээр дугуйгаа зөв жийхэд тань туслах болно. Танд энэхүү нийтлэл таалагдсан бол SHARE хийж, бусдад түгээхээ мартваа!



Нийтэлсэн

ONEFIT
ONEFIT бол шинэ зууны фитнесийн гишүүнчлэл. Улаанбаатар хотын хамгийн шилдэг 50 гаруй фитнес, спорт клубт нэг гишүүнчлэлээр орох боломжийг танд олгоно. Апп татаж авахад үнэгүй. Онцгой урамшуулал болон нэмэлт мэдээллийг 70107700, 70107710 дугаараас лавлана уу.


Санал болгох


Хэвлийн дасгал: Хэвлийн булчин гарахгүй байгаа 6 шалтгаан

Фитнес клубт өчнөөн цаг хэвлийн дасгал хийгээд байгаа хирнээ хэвлийн булчин чинь гарахгүй байна уу? Та ямар нэгэн алдаа гаргаад байгаа юм биш биз! Тэгвэл танд хэвлийн булчин гарахгүй байх 6 шалтгааныг танилцуулъя.

Сексийн амьдралыг сайжруулах дасгал

Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь биеийг хөгжүүлж сайхан харагдуулдаг ч, бидний сексийн амьдралыг мөн адил сайжруулдагыг та мэдэх үү.

2017 оны ТОП 10 фитнесийн чиг хандлага

Дэлхий нийтийн фитнесийн чиг хандлагыг жил бүр тодорхойлсоор өдгөө 11 дэх жилээ угтаж байгаа билээ. Дэлхийн хамгийн том спортын анагаах ухаан, дасгал, шинжлэх ухааны байгууллага болох ACSM-аас ирэх оны дэлхийн хамгийн халуухан сэдвийг фитнес рүү чиглүүлж байна. Ингээд 2017 онд фитнесийн танхимаар ямар үйл явдлууд эрчийг авахыг хамтдаа сонирхъё.