Таны биеийн хэлбэрт ямар дасгал, хөдөлгөөн тохирох вэ?

Нийтэлсэн:       Категори: Хөдөлгөөн       44103       2016.11.16
cover

Хүний биеийн хэлбэр нийт 3 төрөлд хуваагддаг ба эдгээр нь өөрийн гэсэн давуу болон сул талуудтай. Та бүхэнд өөрийн биеийн хэлбэрийг мэдэж авах болон түүнд тохируулан дасгал хөдөлгөөн хийхээс гадна ямар хоол хүнс хэрэглэх ёстойг танилцуулая.

Таны биеийн хэлбэр аль төрөлд хамаарагдах вэ?

1. ЭКТОМОРФ ТӨРӨЛ

 Хэрэв та өндөр, туранхай, урт хөл, урт гартай, яс томтой, зэгзгэр бол эктоморф төрөлд хамаарна. Энэ төрлийн давуу тал нь таргалалтад өртөх магадлал багатай ч гэсэн булчингийн массыг хөгжүүлэхэд хэцүү. Булчингаа хөгжүүлэхийн тулд та бусад хүмүүсээс илүү хүч хөдөлмөр цаг завыг зарцуулах шаардлагатай.

ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН:

Хэвлийн дасгал, гэдэсний таталт, сандалтай суулт, дугуй унах зэрэг нь эктоморфуудын хийх дасгал юм. 7 хоногт хэд хэдэн удаа богино хугацааны дасгал хийх нь тустай. Тухайлбал, хэвлийн дасгалын 8-12 удаа олон давтамжаар хийвэл булчингаа хөгжүүлэхэд тустай. Болж өгвөл кардио дасгалуудаас татгалзаарай.

ХООЛ ХҮНС:

Уураг, төмөр болон калори ихтэй хүнс хэрэглэх шаардлагатай. Мөн өөх тосноос зайлсхийхгүй байх нь булчин нэмэхэд тустай.

2. ЭНДОМОРФ ТӨРӨЛ

Хэрэв таны ташаа, цээж том, масс ихтэй, гүзээтэй бол эндоморф төрөлд хамаарах ба энэ төрлийн биеийн хэлбэр нь илүү их өөхийг биед хуримтлуулах дуртай байдаг. Эндоморфуудын давуу тал нь булчин нэмэх хандлагатай байдаг тул булчингийн массыг хөгжүүлэхэд сайхан биетэй болох боломжтой. Эндоморфууд нэг их хүндийн дасгал хийлгүйгээр булчингаа хөгжүүлж, биеийн галбираа илүү тодотгож чадна.

ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН:

Эндоморфуудад бокс, үсрэлт, пилатус, иога, балет зэрэг нь тохиромжтой. Мөн усан сэлэлтээр хичээллэвэл хурдан үр дүнгээ өгнө.

ХООЛ ХҮНС:

Уураг, нүүрс усаар баялаг хүнс болон ханаагүй өөх тостой хоол хэрэглэх нь сайн. Гайхалтай нь эндоморфууд юу ч идсэн таргалдаггүй. Тиймээс та гриллдсэн тахиа, оливийн тос, бүхэл үрийн гурилаас эхлээд төрөл бүрийн бялуу идэхдээ санаа зовохгүй байж болно.

3. МЕСОМОРФ ТӨРӨЛ  

Хэрэв таны бие булчин шөрмөс сайтай, цээж болон ташааны харьцаа ойролцоо бол месоморф төрөлд хамаарна. Энэ төрлийн биетэй хүмүүсийн бодисын солилцоо сайн байдаг.

ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН:

Месоморфуудын ихэнх нь илүүдэл жинтэй байдаг тул тураах дасгал хөдөлгөөнийг хийх хэрэгтэй. Тиймээс аэробик, хүндийн өргөлт, бокс зэргээр хичээллэх нь тохиромжтой. Хөл солбих, дугуй унах, олон цагаар алхах зэрэг нь танд ямар ч үр дүнгээ өгөхгүй. Тиймээс хамгийн гол нь та биеийнхээ бүх хэсгийг зэрэг ачааллуулж, жин хасах ёстойг бүү мартаарай.

ХООЛ ХҮНС:

Аль болох калори багатай хоол хүнс хэрэглээрэй. Газтай ундаа, энержи дринк болон бага нойртой явах, хэт их дасгал хийх зэрэг нь энэ төрлийн хүмүүст тохиромжгүй. Месоморфууд илүүдэл жинтэй байхаас гадна стресс ихтэй байх магадлал өндөр байдаг тул аль болох тайван байж эрүүл хооллох нь энэ төрлийнхөнд маш хэрэгтэй. Нүүрс усны хэрэглээгээ үргэлж хянаж байх хэрэгтэй тул цагаан талх, амттан зэргээс зайлсхийх нь зүйтэй.


Эктоморф төрлийн биетэй олны танил: Brad Pitt, Cameron Diaz, Gisele Bundchen

Месоморф төрлийн биетэй олны танил: Venus Williams, Halle Berry, Madonna

Эндоморф төрлийн биетэй олны танил: Queen Latifah, Adele, Jennifer Lopez


ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ:  ЯМАР ТӨРЛИЙН ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНҮҮДИЙГ ХОСЛУУЛАН ХИЙХ НЬ ҮР ДҮНТЭЙ ВЭ?


Хэрэв та хүссэн газартаа хичээллэн өөрийн биеийн хэлбэрт тохируулан дасгал хийх хүсэлтэй бол ONEFIT аппликэйшийг  доорх холбоосон дээр дарж татаж аваарай.



Нийтэлсэн

Uncaught Exception

Json Error: Syntax error, malformed JSON

Origin

anchor/libraries/json.php on line 34

Trace

#0 /home3/coinsmn/public_html/anchor/functions/articles.php(142): Json::decode(NULL)
#1 /home3/coinsmn/public_html/themes/onefit/article.php(82): cover_url(NULL)
#2 /home3/coinsmn/public_html/system/view.php(87): require('/home3/coinsmn/...')
#3 /home3/coinsmn/public_html/system/route.php(160): System\View->render()
#4 /home3/coinsmn/public_html/system/router.php(152): System\Route->run()
#5 /home3/coinsmn/public_html/system/start.php(36): System\Router->dispatch()
#6 /home3/coinsmn/public_html/index.php(33): require('/home3/coinsmn/...')
#7 {main}