Фитнест тогтмол явахад гардаг 5 алдаа

Нийтэлсэн:       Категори: Мэдүүштэй       30213       2016.11.07
cover

Сүүлийн үед залуус бидэнд зөв үлгэр дуурайлыг үзүүлж, зөв мессежийг хүргэж байгаа олон сайхан охид залуус мөн үйлчилгээний байгууллагууд байх болжээ. Эх орны ирээдүй болсон залуус минь эрүүл мэнд болоод биеийн галбир, өөрийгөө хөгжүүлэх олон төрлийн дамжаа, клубүүдээр хичээллэж, өөртөө болон бусдадаа нөлөөлөх болсон нь сайшаалтай. Энэ удаагийн нийтлэлээрээ уншигч танд зориулж фитнес клубд хичээллэдэг залуусын гаргадаг түгээмэл 5 алдааг хүргэж байна.


  • АМАРХАН БУУЛТ ХИЙДЭГ

Фитнесээр хичээллэгчдийн ихэнх нь жингээ хасах, галбиржих зорилгоор явдаг. Гэтэл бидний бие организм жингээ хаяхдаа эхний сард ямар нэгэн өөрчлөлт илрэхгүй, дараагийн сараас нь огцом жингээ хаядаг гэдгийг төдийлөн сайн ойлгоогүй мөн дасгалын үр дүнг шууд илрэх мэтээр ойлгох эсвэл тухайн дасгалын үр дүнгийн эхэн үед өөртөө сэтгэл ханах гэх зэрэг байдлаас үүдэж, хаалга саван гарах тохиолдол олон байдаг. Үүний оронд тууштай байж, хүссэн үр дүндээ хүрэхийн төлөө шантралгүйгээр хичээллэх хэрэгтэй.


  • ДУР МЭДЭН ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙДЭГ

Ихэнх хүмүүс зөвхөн гэдсээрээ турах сонирхолтой эсвэл өгзгөө томруулах зорилготой байна гэх мэтчилэн зөвхөн түүнд зориулсан дасгал хийх нь олонтаа. Үүнийхээ оронд биеийн галбирын ерөнхий байдлыг дасгалжуулагч багшаараа тодорхойлуулж, зааврын дагуу өөрт тохирох дасгалыг хийх нь зүйтэй.


  • ОЛОН ЦАГ ДАСГАЛ ХИЙХ НЬ ҮР ДҮНТЭЙ ГЭЖ ЭНДҮҮРЭХ

Зав зай бага байдаг хирнээ өдрийн ихэнх цагийг заавал фитнест өнгөрөөх шаардлагагүй. Учир нь та хагас цаг ч фитнесээр хичээллэсэн бай таны биед өөх шатах процесс явагдах л учир, дор хаяж 30 минут үр дүнтэй дасгалаа хийгээд, бусад цагаараа аль болох амрах хэрэгтэй.


  • НАЙЗ НӨХӨД, ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ ХИЧЭЭЛЛЭХ НЬ АМАР ГЭЖ ҮЗЭХ

Энэ бодлоосоо салах хэрэгтэй. Учир нь дасгал хийх явцдаа анхаарлаа сарниулах нь дасгалын үр дүнг 69% бууруулдаг гэж үздэг учраас, аль болох дотнын найз нөхөд, гэр бүлийнхнээсээ татгалзаж, зорилго нэг, бие биенээ урамшуулан дэмжих фитнес хамтрагчийг олох нь зүйтэй.


  • ДАСГАЛЫН ҮР ДҮН БОЛ ӨВДӨЛТ ГЭЖ АНДУУРАХ

Залуусын хувьд ихэнх нь дасгалын биед орсон өөрчлөлт бол өвдөлтөөр илэрнэ гэж эндүүрэх явдал байдаг. Энэ нь тогтмол фитнесээр хичээллэдэг хүмүүст бүр ч хамааралгүй асуудал юм. Учир нь байнга хөдөлгөөнтэй байгаа хирнээ байнга бие нь булгарах албагүй шүү дээ. Тиймээс нэг өдөр нь хүнд дасгал хийлээ гэхэд дараа өдөр нь хөнгөхөн дасгал хийх зэргээр ээлжлэн хийж байгаарай.


Санал болгож буй нийтлэл: ДАСГАЛ ХИЙХЭД БИДНИЙ БИЕД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ГАРДАГ ВЭ?


       Та НЭГ ГИШҮҮНЧЛЭЛ-ээр олон фитнес клубуудад хамрагдах боломжтой ONEFITT  аппликэйшнийг сонирхож байвал ONEFIT аппликэйшнийг хэрхэн хэрэглэх талаар нийтлэлийг уншина уу.


Та ONEFIT аппликэйшнээ татаж авж амжаагүй байгаа бол доорх холбоосон дээр дарж татаж аваарай.




Нийтэлсэн

Uncaught Exception

Json Error: Syntax error, malformed JSON

Origin

anchor/libraries/json.php on line 34

Trace

#0 /home3/coinsmn/public_html/anchor/functions/articles.php(142): Json::decode(NULL)
#1 /home3/coinsmn/public_html/themes/onefit/article.php(82): cover_url(NULL)
#2 /home3/coinsmn/public_html/system/view.php(87): require('/home3/coinsmn/...')
#3 /home3/coinsmn/public_html/system/route.php(160): System\View->render()
#4 /home3/coinsmn/public_html/system/router.php(152): System\Route->run()
#5 /home3/coinsmn/public_html/system/start.php(36): System\Router->dispatch()
#6 /home3/coinsmn/public_html/index.php(33): require('/home3/coinsmn/...')
#7 {main}