Булчингийн чанар

Нийтэлсэн: ONEFIT       Категори: Lifestyle       11259       2017.06.18
cover

Бид хэн нэгнийг хараад хэр хүчтэй болохыг нь хэлэхдээ түүний булчингийн хэмжээг хардаг шүү дээ. Том, товойсон булчинтай хүнийг маш их хүчтэй, хүндийг өргөж чаддаг гэж хардаг. Гэвч үнэндээ тийм биш байх талтай. Булчингийн хэмжээ чухал ч булчингийн чанар мөн адил чухал байдаг байна. Яг адилхан хэмжээний том булчинтай 2 хүн байхад хоёулаа харилцан адилгүй хүчтэй байдаг. Бүр хүний өөрийн бие дэх булчингууд нь харилцан адилгүй чанартай байдаг. Жишээ нь, зүүн талын хөл баруун талынхаас илүү хүчтэй байж болно. Зүүн талын хөл илүү их хүч үйлдвэрлэж байгаа ба энэ нь яваандаа 2 ташааны байрлалд сөрөг нөлөө үзүүлж бэртэл, гэмтэлд хүргэх талтай.

Булчин нь 2 төрлийн гол эдээс бүрддэг. Нэг нь агшиж, тэлдэг эд буюу энэхүү үйлдлээрээ хүч үйлдвэрлэдэг бол нөгөө нь агшиж, тэлдэггүй эд буюу холбогч эд болон өөхөн эдээс бүрддэг. Холбогч эд нь булчинг цул байлгадаг бол өөхөн эд нь энергээр хангадаг байна. Агшиж, тэлдэг эдийн хэмжээ их байх тусам булчин нь илүү хүчтэй, өндөр чанартай байдаг байна. Мөн тодорхой хэмжээний агшиж, тэлдэггүй эд байх хэрэгтэй ч хэрэв өөхөн эдийн хэмжээ их байвал булчин нь сул, муу чанартай байна. Хүний насжилт булчингийн чанарт сөрөг нөлөө үзүүлдэг байна. Тухайлбал, өөхний эзлэх хувь ихсэж, харин булчингийн хэмжээ багасдаг байна.

Тэгвэл булчингийн чанарыг хэрхэн сайжруулах вэ?

Дээр дурьдсанаар агшиж, тэлдэг эдийн хэмжээ илүү их байх тусам булчин чанартай байдаг. Тэгэхээр энэ нь 2 арга замаар булчингийн чанарыг сайжруулах боломжтой гэсэн үг юм. Нэг нь булчингийн агшиж, тэлдэг эдийн хэмжээг нэмэгдүүлж, хүчтэй болгох нөгөө нь өөхөн эдийн хэмжээг багасгах юм. Үүний тулд, янз бүрийн хүчний дасгалуудыг хийж байх нь зөв юм. Өөрөөр хэлбэл, та иогийн дасгалаар хичээллэдэг эсхүл гүйдэг эсхүл сагсан бөмбөг, хөл бөмбөг гэх мэт спортоор хичээллэдэг бол хажуугаар нь төмөр өргөж, хүчний дасгалуудаар давхар хичээллэвэл булчингийн масс нэмэгдэн, чанар сайжирч, булчингийн тэнцвэрт хөгжлийг хангах ба цаашлаад бэртэл гэмтэл авахаас сэргийлж, амжилт гаргахад тань тусална. 

Зөвхөн 1 гишүүнчлэлээр Улаанбаатар хотын 60 гаруй фитнес спорт клуб, гоо сайхны салоноор үйлчлүүлэх боломжтой ONEFIT аппыг утсандаа татаж суулган, олон төрлийн фитнес спортоор хичээллэж үзээрэй. Яг одоо шинэ урамшуулал зарласан байгаа ба Эрүүл Чийрэг багцын худалдан авалт бүрт 1 ГОО САЙХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ үнэгүй дагалдана. Нэмэлт мэдээллийг 70107700; 70107710 дугаараас лавлана уу. 




Нийтэлсэн

ONEFIT
ONEFIT gives you access to more than 50 best gyms and studios in UB. Download now for free. For more information and promotions, call 70107700, 70107710.


Санал болгох


Биеийн ус

Биеийн ус нь эрүүл биеийн чухал хэмжүүрийн нэг юм. Хүний бие зөв ажиллахын тулд ус хэрэгтэй. Бие дэх усны төгс тэнцвэрийг олох нь гол түлхүүр буюу усны хэрэглээ нь биеийн усны алдагдлыг нөхөж байх ёстой. Хүний бие усыг арьс, хөлс, шээс болон амьсгалаараа дамжуулан алдаж байдаг. Иймд хэрэв төгс тэнцвэрийг нь олвол, хүн эрүүл, аз жаргалтай, сэтгэл хангалуун байдаг байна.