Ээж охин хоёрын хамтдаа хийх дасгалууд

Нийтэлсэн:       Категори: Move       14225       2016.12.01
cover

Спортоор хичээллэх нь хүүхдийн хүмүүжил бие махбодид эерэг сайн нөлөө үзүүлдэг. Харин аавууд болон ээжүүд үр хүүхдүүдтэйгээ хамт дасгал хийснээрээ тэдэнд маш том үлгэр жишээг үзүүлж байгаа юм. Багаас нь хүүхдээ өөрийн бие бялдар эрүүл мэндэд анхаардаг хүн болгохын тулд фитнест явахдаа бяцхан үрсээ дагуулаад явахаа бүү мартаарай. Хэрэв аавууд хүүхдүүдтэйгээ хамт ямар дасгал хөдөлгөөн хийж болох талаар та сонирхож байвал энд дарж уншина уу.Харин одоо ээж охин хоёр хамдаа ямар дасгал хйиж болох талаар зөвлөгөөг танд хүргэе.

1. БАЛЕТ-  Хэрэв таны охин бүжиглэх сонирхолтой бол түүнийг балетын курст дагуулж явах нь зохимжтой.  4 настай ч бай, 14 настай ч бай таны охин балетээр хичээллэхэд хэзээд оройдохгүй. Та ч мөн адил. Балетээр хичээллэснээр хөгжмийн мэдрэмж сайжран, хөдөлгөөний эвсэлтэй болоод зогсохгүй төвлөрөх чадвар эрс нэмэгддэг.

Мөн балет нь булчингийн хөгжлийг сайжруулан, биеийн уян хатан байдлыг нэмэгдүүлэн гоо үзэмжийг дээшлүүлдэг тул охид бүсгүйчүүдэд нэн тохиромжтой бүжгийн төрөл юм.  Балетээр хичээллэж эхлэхээс өмнө бие халаах дасгал хийх нь зүрхний хэмнэлийг түргэсгэн цусны эргэлтийг сайжруулдаг. The Brighton Ballet Theater-ийн сайтад тэмдэглэснээр сонгодог хөгжмийн аянд балетээр хичээллэх нь бүсгүй хүний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, бахдам сайхан гоо үзэсгэлэнтэй болгодог гэнэ. Тиймээс энхрий охидтойгоо цуг балетээр хичээллэвэл гайхалтай биш гэж үү?.

2. ИОГ- Иог нь хүний биеийн дархлалын системийг сайжруулахаас гадна стрессийг багасган дотоод амар амгаланг олоход тусалдаг. Үүнээс гадна толгойн өвчнийг намдаах, бодисын солилцоог эрчимжүүлэх зэрэг олон сайн талтай. Хүүхдийнхээ эрүүл мэндэд хөрөнгө оруулахаар зорьж буй бол хамт иогоор хичээллэх нь зөв сонголт байх болно. Иог нь мөн хүүхдийн өсөлт, үе мөчний хөгжилд тустай.

3. ЗУМБА- Зумбагаар хичээллэснээр хүүхэд цовоо сэргэлэн болдог. Ээжүүдийн хувьд илүү жин хасахаар төлөвлөж буй бол зумбагаар хичээллэх нь зүйтэй. Зумба нь маш их калорийг шатаагаад зогсохгүй сэтгэл санааг өргөдөг давуу талтай.

4. УСАН СЭЛЭЛТ- Усанд сэлэх нь нэг талдаа биеийн жинг тогтвортой байлгах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, стреснээс ангижруулах сайн талтай ч нөгөө талдаа усны аюул ослоос өөрийгөө хамгаалах чадварыг суулгана. Тиймээс та хүүхэдтэйгээ хамтдаа усанд сайн сэлдэг болоход суралцах нь зүйтэй.

5. ФИТНЕС- Тохилог тав тухтай орчинд фитнесээр хичээллэх нь хүүхдийнхээ болон өөрийн чөлөөт цагийг зөвөөр өнгөрөөх бас нэгэн хувилбар юм. Хүүхэд тань таны хийж буй дасгалуудыг бага тоогоор хийж болно эсвэл таныг дасгалдаа орсон байх хооронд бусад хүүхдүүдийн хамт өөр дасгал хөдөлгөөн хийж байхад та санаа зовох зүйлгүй байж болно. 

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛХүүхдийг хэрхэн илүүдэл жингээс нь салгах вэ?

Та дээрх хувилбаруудаас сонгон хүүхэдтэйгээ хамт хичээллэж гэр бүлээрээ хөдөлгөөний дутагдлаас сэргийлээрэй. Танай гэр бүлийг дасгал хийж байнгын хөдөлгөөнтэй байхад тань туслах ONEFIT аппликэйшнийг та гар утсан дээрээ суулгахыг хүсвэл доорх зурган дээр дарна уу.



Нийтэлсэн

Uncaught Exception

Json Error: Syntax error, malformed JSON

Origin

anchor/libraries/json.php on line 34

Trace

#0 /home3/coinsmn/public_html/anchor/functions/articles.php(142): Json::decode(NULL)
#1 /home3/coinsmn/public_html/themes/onefit/article.php(82): cover_url(NULL)
#2 /home3/coinsmn/public_html/system/view.php(87): require('/home3/coinsmn/...')
#3 /home3/coinsmn/public_html/system/route.php(160): System\View->render()
#4 /home3/coinsmn/public_html/system/router.php(152): System\Route->run()
#5 /home3/coinsmn/public_html/system/start.php(36): System\Router->dispatch()
#6 /home3/coinsmn/public_html/index.php(33): require('/home3/coinsmn/...')
#7 {main}