БИЕИЙН ЭРҮҮЛ ЧИЙРЭГ БАЙДАЛ СЭТГЭХҮЙН ЭРҮҮЛ ЧИЙРЭГ БАЙДАЛД НӨЛӨӨЛДӨГ.
Эрүүл саруул махбодийг эрүүл саруул ухаанаас салгашгүй юм.
Бие махбодийн эрүүл чийрэг, фит байдал болон тархины эрүүл байдал хоёрын харилцан уялдааг эрдэмтэд судалжээ. Уг судалгааг АНУ-ын Висконсины Их Сургуулийн кинезиологи буюу биеийн хөдөлгөөний механикийн шинжлэх ухааны туслах профессор бөгөөд Дасгал Хөдөлгөөн ба Тархины Дэлхийн Конгрессийн 2017 оны дарга Jill Barnes удирдан 2013 онд хийсэн байна. Энэхүү судалгаагаар тамирчин биш, хөдөлгөөн багатай болон зугаацах зорилгоор дасгал хийдэг хүмүүсийн тархийг судалсан бөгөөд тэдний тархины судас нь өдөөлтөнд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг хэмжжээ.
Ахимаг насны хүмүүс дасгал хийх үед тархины судсас дахин сэргэдэг болохыг судалгааны үр дүн харуулсан байна. Тиймээс, илүү их дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүсийн тархинд илүү их цусан хангамж очдог гэсэн дүгнэлтэнд хүрчээ.
Тархийг ажиллуулж, тархинд очих цусан хангамжийг сайжруулдаг дасгал хөдөлгөөн, үйл ажиллагаа нь тархины анхаарлыг бүх л талаар сайжруулдаг гэж Харвардын Анагаах Ухааны Сургуулийн сэтгэл судлалын профессор бөгөөд “Оч: Дасгал Хөдөлгөөн болон Тархины тухай Хувьсгал хийсэн Шинэ Шинжлэх Ухаан” хэмээх 2008 онд хэвлэгдсэн номны зохиогч John Ratey хэлж байна. Тархинд хамгийн сайн дасгал хөдөлгөөн бол зүрхний цохилтыг түргэсгэж байгаа бүх л дасгал хөдөлгөөн юм гэж тэрээр хэлж байна.
Ялангуяа, бие махбодийн дасгал хөдөлгөөнийг координаци сорьсон дасгалуудтай (жишээ нь: саад дундуур хөл бөмбөг залах) хослуулан хийх нь тархинд илүү үр нөлөөтэй гэнэ. Аль болох илүү олон тархины эд эсийг ашиглах тусам дараа нь болох гэж байгаа зүйлийг урьдчилж мэдрэх чадвар тархинд илүү их суудаг гэж Dr. Ratey хэлж байна. Бүжиг, гимнастик, дээс үсрэх, холимог тулаан, далайн давалгаанд гулгах, хөл бөмбөг – бүгдээрээ тархийг жинхэнэ асааж, сэргээдэг гэнэ.
Суугаа ажилтай хүмүүс эсхүл сэтгэхүйн түгжрэлд орох буюу асуудал шийдвэрлэх тал дээр гацаад байгаа үед ядаж шатаар дээш, доош алхах эсхүл ажил дотроо хурдхан алхах (ингэхдээ зүрхний цохилт түргэсч байгаа болон жигдхэн амьсгалж байгаа эсэхэд анхаарах) нь тус болж болох юм.
Эх сурвалж: Уол Стрийт сэтгүүл, 2014 оны 11-р сарын 16-ны нийтлэл
http://www.wsj.com/articles/physical-fitness-mental-fitness-1479145666?mod=e2fb
Санал болгох
Бүжиг : Ямар төрлийн дасгал хөдөлгөөнүүдийг хослуулан хийх нь үр дүнтэй вэ?
Зарим төрлийн дасгал хөдөлгөөнүүдийг хослуулан хийх нь үр дүнтэй байдаг. Өөрөөр хэлбэл 7 хоногийн 2 өдөр ямар нэгэн спортын төрлөөр хичээллэлээ гэхэд 7 хоногийн 1 өдрийг өөр нэгэн урлагийн төрлөөр хичээллэж өнгөрүүлбэл сонирхолтой төдийгүй үр дүн сайтай байдаг. Ингээд танд хослуулан хэрэгжүүлж болох 5 төрлийн дасгал хөдөлгөөнийг санал болгоё.
ONEFIT аппликэйшнийг ашиглах 5 шалтгаан
ONEFIT аппликэйшн нь сурдаг, ажилладаг, гэртээ хүүхдээ хардаг гээд л бүхий л төрлийн хүмүүст адил тэгш бие бялдараа хөгжүүлж, эрүүл энх байхад нь туслах зорилготой аппликэйшн юм. Та уг аппликейшнийг гар утсандаа суулгаснаар хүссэн үедээ, хүссэн фитнес клуб, бялдаржуулах төвүүдээр үйлчлүүлэн иог, аэробик, бүжиг, бие хамгаалах урлаг, теннис зэргээр хичээллэх боломжтой.
Өдрийн аль цагт дасгал хийвэл тохиромжтой вэ?
Хэдэн цагт дасгал хийвэл хамгийн сайн бэ - өглөө, өдөр эсхүл орой юу?
сэтгэгдэл үлдээх