Хүүхэддээ ус өгсөн үү?

Хүүхдийн нас бага байх тусам ус шаардах хэрэгцээ их байдаг. Ойролцоогоор хүүхдийн биеийн 80% -г ус эзэлдэг. Хоногт биеийн 1кг жинд 6 настайд 100-110гр, 14 настайд 70-85гр ус хэрэгцээтэй байдаг. Жишээ нь: 6-10 насны хүүхдийн биед хоногт 1600-2000гр ус хэрэгцээтэй. Хүүхэд тань гадаа халуунд тоглосоны дараа нэг дор их хэмжээгээр уух үед ходоод сунадаг учир бага багаар олон давтамжтайгаар ус өгөөрэй.