ONEFIT таны цагийг хэмнэж, түгжрэлээс аврана
Сүүлийн үед гэртээ байгаа ээжүүд, суугаа ажилтай хүмүүс тэр ч бүү хэл хүүхдүүд хүртэл таргалалттай тулгарах болжээ.
Интернет, технологи хөгжсөн энэ үед бид гэрээсээ гарч хөдөлгөөн хийхээс илүүтэй ширээнийхээ өмнө суухыг илүүд үздэг болсон мэт. Хэрэв та болон таны ойр дотны хүмүүс илүүдэл жинтэй бол та бидний бэлтгэсэн Илүүдэл жингээс хэрхэн салах вэ? зөвлөгөөг заавал уншаарай.
Бид эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирч үлдэхгүйн тулд энэхүү хэвшлээ эвдэж, өдөр бүр хөдөлгөөнтэй байх зуршлыг өөртөө бий болгох нь нэн чухал асуудлын нэг. Гэвч бидэнд тэр бүр дасгал хөдөлгөөн хийх цаг зав, боломж нь байгаад байдаггүй шүү дээ. Гэхдээ эдгээр асуудлыг тань нэг дор шийдэж чадах ONEFIT аппликэйшнийг танд танилцуулъя.
Санал болгож буй нийтлэл: ONEFIT-н талаар таны зайлшгүй мэдэх шаардлагатай 8 зүйлс
1. ONEFIT таны цагийг хэмнэнэ
Та гар утсандаа уг аппликэйшнийг татан суулгаснаар ажлын өдрүүдэд цайны цагаар, амралтын өдрүүдэд өглөө орой гээд хэзээд ч фитнесс, иог, бүжгийн сургалтад явж дасгал хөдөлгөөн хийж болно.
2. ONEEFIT таныг түгжрэлээс аварна
Аль нэг спорт төвүүдэд бүртгүүлчихсэн хэдий ч хүйтнээс айгаад эсвэл түгжрэлээс эмээгээд явж чадахгүй л байна уу? ONEFIT аппликэйшнийг гар утсандаа суулган уг аппликэйшнээр дамжуулан фитнес төвд бүртгүүлснээр та өөрт хамгийн ойр байрлах аль ч фитнес төвд очин дасгал хөдөлгөөн хийж болно.
3. ONEFIT таны мөнгийг давхар хэмнэнэ
Нэг гишүүнчлэлээр бүхий л спорт төвүүдээр үйлчлүүлэх боломжийг хэрэглэгчдэд олгохоор зорьж буй ONEFIT аппликэйшн таны 1 сард төлөх фитнесийн мөнгөөр маш олон төрлийн спортын төвүүдээр үйлчлүүлэх боломжийг танд давхар олгодог.
Та ONEFIT аппликейшнийг утсандаа суулган багцаа сонгоод өөрийн цаг мөнгийг давхар хэмнэх боломжтой. Та хэрхэн ашиглах талаархи зааврыг сонирхож байвал ЭНД ДАРЖ нэвтрээрэй.
Та ONEFIT аппликэйшнийг татаж авахыг хүсвэл доорх зурган дээр дарж татаж аваарай.