Яагаад Иогоор хичээллэх хэрэгтэй вэ

Нийтэлсэн:       Категори: Move       21701       2019.10.18
cover

Иог нь хүнийг амьсгал, хөдөлгөөний тусламжтайгаар эрүүлжүүлэх, стресс ядаргааг тайлах техник юм. Иог нь олон төрлийн дасгал хөдөлгөөн, амьсгалын техникүүд болон бясалгалаас бүрддэг. Хүн өөрийнхөө биеийн хөдөлгөөнтэй амьсгалаа уялдуулж, тухайн хөдөлгөөнөө ажиглаж, мэдэрч хийснээр маш богино хугацаанд биеийнхээ илүүдэл хорт бодисыг биеэсээ гадагшлуулж, их хэмжээний эрч хүч энергийг биедээ хуримтлуулж чаддаг байна. Ингэсэнээр хүн эрүүл, стрессгүй, сэтгэл санаа амгалан, амьдралд илүү идэвхи санаачлагатай, эрч хүчтэй байх боломжийг өөртөө бий болгохоос гадна иогийг байнга хийснээр бие болон оюун санааны тэнцвэрийг үүсгэдэг.

Иог нь эртний Энэтхэгээс үүсэлтэй боловч өнөө цагт дэлхийн өнцөг булан бүрт хүмүүүс иогийн янз бүрийн төрлөөр тодорхой үр дүнд хүрэх гэж хичээллэж байна.


Иогийн ач тус

 

Эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх,
-Биеийн жинг барих (турах, таргалах),
-Хөдөлгөөний хомсдолоос гарах, биеийн хөшүүн байдлыг арилгах
-Сэтгэл санааг тайвшруулах, стресс ядаргааг тайлах, сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөөс чөлөөлөх,
--Төвлөрөлтөө сайжруулах, өөрийнхөө дотоод мөн чанарыг олж таних,
-Амьдралд илүү эрч хүчтэй болох,
-Залуужих 

 

Иогийн төрлүүд

 

Энэтхэгийн иогийн үндэс бол хатха иог юм. Он жил өнгөрөх тусам хатха иог дээр үндэслэн иогийн олон төрлүүд бий болсон. Та бүхэнд тэдгээр иогийн төрлүүдээс танилцуулж байна. Та ONEFIT апп-ыг ашиглаж үзээд Улаанбаатарт байршилтай шилдэг иогийн төвүүдээс зааж байгаа иогийн олон төрлийн хичээлүүдээс өөрт тохирохыг сонгоорой.  Мөн бие бялдар, насны онцлогоос шалтгаалан хүмүүсийн шаардлага хэрэгцээ өөр өөр байх нь ойлгомжтой.

 

Хатха иог

Дэлхийн орнуудад өргөнөөр хичээллэдэг иогийн төрөл бол “Хатха иог” юм. Энэтхэгийн иогийн багш нар хатха иогийн хэд хэдэн заах арга барилыг дэлгэрүүлсэн байдаг. Тухайлбал зарим нь иогийн байрлалын дараалал цувралыг эрч хүчтэй хийхэд түлхүү анхаарч байхад зарим нь иогийн асанагийн зөв зүйтэй байрлалыг чухалчилдаг. Тэгвэл зарим нь оюунлаг мэдлэгийг номлох ба тарни уншилтыг иогийн хичээлд оруулж өгдөг. Иогийн байрлал тус бүрийг тодорхой тооны амьсгалд барьж хийдэг уламжлалт хичээллэлт бөгөөд зөөлөн талын хичээлэлт гэж үзэх нь бий. Иогоор анхлан хичээллэж байгаа хүмүүст тохиромжтой.



Айенгар иог  

Б.К.С. Айенгар нь өнөө үед амьдарч буй агуу иогчдын нэг бөгөөд тэрээр дэлхийн олон орноор аялаж багшилдаг. Айенгар иог Баруунд өргөнөөр дэлгэрсэн ба асана бүрийн зөв зүйтэй байрлалыг чухалчилдгаараа онцлог юм. Багш нар  хүний биеийн анатомийн талаар өргөн мэдлэгтэй, гэмтэл ба бие махбодийн зовиурыг арилгах тал дээр мэргэшсэн байдаг. Айенгар иогийн хичээлд иогийн байрлалыг зөв зүйтэй авахад тус нэмэр болох зорилгоор иогийн туслах хэрэгсэл болох олс, дэвсгэр, блок зэргийг ашигладаг.  Сурагч нар эхлээд асана буюу байрлалаа сураад дараа нь амьсгалын техникийг эзэмшдэг ба бясалгал зэрэг иогийн оюунлаг талыг анхан шатны ангид төдийлөн заадаггүй.


Аштанга иог

Аштанга гэдэг нь “найман мөчир” (Патанжали-гийн иогийн найман мөчрөөс үүсэлтэй),  виньяаса нь “уялдаа холбоос” гэсэн утгатай. Аштанга виньяаса иогийн аргыг өмнөд Энэтхэгийн Майсор дахь Аштанга иогийн Дээд Сургуулийг үндэслэн байгуулсан Пататбхи Жойс (1915 онд төрсөн) бий болгосон. Иогийн цуврал байрлалуудыг тодорхой дэс дарааллаар заана. Эхний ээлжинд анхан шатны цувралд сурагчид суралцан түүнийг эзэмшсэний дараа хоёрдогч түвшингийн цуврал түүний дараа ахисан түвшингийн цувралыг  эзэмшдэг.  Иогийн байрлалуудыг тогтсон дэс дарааллаар хийдэг.

Аштанга иог бол динамик бие бялдрын хувьд хүч шаардсан стиль ба хичээлийн явцад байрлал бүрийг барьж байхдаа ужжаи амьсгалын техникийг хэрэглэдэг. Хичээл эхлэх ба дуусахад аштанга иогийн тарни уншина.


Виньяаса иог

Динамик, эрч хүч шаардсан виньяаса иогийн хичээллэлтээр иогийн байрлалуудыг жигд урсгасан цуврал болгох зорилгоор өөр хооронд нь холбоос болох хөдөлгөөнөөр уялдуулж хийдэг. Байрлал бүрийг удаан барихгүй, хичээллэлтийн хэмнэл хурдан байдаг. Эрч хүчтэй хичээллэлтийг эрхэмлэдэг хүмүүст тохиромжтой.


Бикрам иог

Энэ иогийн төрлийг Бикрам Чоудори гэдэг Энэтхэг хүн бий болгосон бөгөөд тэрээр Калькутта хотноо 1948 онд төрсөн. Одоогоор АНУ-ын Лос Анжелос хотод амьдарч иогоо зааж байна. Сурагчид 26 иогийн байрлалыг 38° халуун өрөөнд хийдгээрээ онцлогтой юм. Ингэснээр их хэмжээгээр хөлөрч иогийн байрлалуудын биеийг цэвэрлэх үр нөлөөг нэмэгдүүлж, биеийн уян хатан байдлыг сайжруулахад тус нэмэр болох зорилготой. Энэ иогийн төрлөөр хичээллэхийн тулд эрүүл байх шаардлагатай.


Халуун иог

Халуун иог нь халуун өрөөнд хийдгээрээ Бикрам иогтой ижил төстэй боловч Бикрам иогийн 26 байрлалаар хязгаарлагддаггүй. Халуун орчинд суналт илүү сайн хийгддэг тул өөрийгөө хэт сунгахад хүргэхээс болгоомжлох нь зүйтэй.  Нилээд эрч хүчтэй хийх мөн хөлсөө гаргах хүсэлтэй хүмүүст тохиромжтой.


Шивананда иог  

Свами Шивананда нь энэхүү иогийн өргөн тархсан аргыг боловсруулж 1950-аад оны үед Барууны орнуудад дэлгэрүүлсэн юм. Шивананда иог нь 12 байрлал буюу түүний хувилбаруудаас бүрдсэн цувралуудыг багтаадаг. Сурагчид иогийн байрлалууд, амьсгалын техник ба тарни уншлагыг сурдаг. Иогийн оюунлаг тал шивананда иогийн хичээлд чухал үүрэгтэй байдаг.    


Бихар иог

Энэтхэгийн Бихар мужид байгуулсан Иогийн Бихар сургуулийг 1964 онд Свами Сатьянанда Сарасвати үндэслэн байгуулсан.  Свами Сатьянанда Сарасвати нь Свами Шиванадагийн шавь байсан ба барууны орнуудаар олон жилийн туршид аялаж иог зааж байсан. Тэрээр түүний шавь нар нь 80 гаруй ном бичиж ихэнх нь иогийн талаарх сонгомол бүтээл болсон билээ.

Бихар иогийн багш нар иогийн бүхий л талыг суралцагчдад заадаг бөгөөд оюунлаг талын сургаалийг багтаадаг.


Кундалини иог

Кундалини иог нь бие ба оюун санааны цэвэрлэгээ буюу Крийяа=олон давтамжтай удаан хугацааны эрч хүчтэй амьсгалтай иогийн байрлалуудыг хослуулан хийдгээрээ онцлогтой бөгөөд тарни уншлага, дуу ба бясалгалыг багтаадаг.  Кундалини иогийн хичээллэлтээр дотоод саад блокуудыг арилган хүний дотор байгаа энергийг задлан гаргах ба өөрийгөө мэдрэх мэдрэмжийг илүү өндөр түвшинд хүргэх зорилготой.  Оюунлаг хичээллэлтийг эрэлхийлсэн хүмүүст тохиромжтой.

Агаарын иог

Таазнаас дүүжилсэн урт даавуун гамак дээр биеэ байрлуулан уламжлалт иогийн байрлалуудыг хийдэг.  Зарим байрлалуудыг суугаа байдлаас хийдэг бол заримыг нь доош унжсан урвуу байдлаас хийдэг. Агаарын иог нь газрын татах хүчийг ашигладаг тул илүү суналт, анхаарал төвлөрөл, булчин чангалалтыг авчрах талтай.

Эсрэг заалт: жирэмсэн, нүдний даралттай, нүдний хагалгаа хийлгэсэн, зүрх судасны өвчин, ясны гажигтай, өндөр буюу нам цусны даралттай, хиймэл түнх г.м.


Та яаг одоо ONEFIT аппликейшндээ нэгдэж Улаанбаатарт байршилтай хамгийн шилдэг спорт клуб болон иогийн газруудаар үйлчлүүлээрэй.



 

 

Эх сурвалж:  https://yogafederation.mn

https://www.urmc.rochester.edu/encyclopedia/content.aspx?contenttypeid=1&contentid=2767



Нийтэлсэн

Uncaught Exception

Json Error: Syntax error, malformed JSON

Origin

anchor/libraries/json.php on line 34

Trace

#0 /home3/coinsmn/public_html/anchor/functions/articles.php(142): Json::decode(NULL)
#1 /home3/coinsmn/public_html/themes/onefit/article.php(82): cover_url(NULL)
#2 /home3/coinsmn/public_html/system/view.php(87): require('/home3/coinsmn/...')
#3 /home3/coinsmn/public_html/system/route.php(160): System\View->render()
#4 /home3/coinsmn/public_html/system/router.php(152): System\Route->run()
#5 /home3/coinsmn/public_html/system/start.php(36): System\Router->dispatch()
#6 /home3/coinsmn/public_html/index.php(33): require('/home3/coinsmn/...')
#7 {main}