Булчингийн масс гэж юу вэ?

Нийтэлсэн: ONEFIT       Категори: Lifestyle       58409       2017.06.17
cover

Булчингийн масс болон биеийн өөхийн харьцааг тааруулахын тулд эхлээд булчингийн масс гэж юу болохыг ойлгох хэрэгтэй. Ихэвчлэн хүмүүс булчингийн масс нэмэхийг өөх шатаахтай андуурдаг. Энэхүү 2 ойлголт нь хамт хэрэглэгддэг ч хоорондоо адилхан биш юм. Булчингийн масс нь биеийн булчингийн жин ба килограммаар илэрхийлдэг бол харин биеийн өөхийн харьцаа нь өөхийн хэмжээг илэрхийлдэг. 

Булчин нь энергийг хэрэглэхдээ яг л хөдөлгүүртэй адил гэж хэлж болно. Хүн эрүүл бие бялдартай байхын тулд булчингийн масс чухал үүрэгтэй. Учир нь хүний бие булчин үйлдвэрлэхдээ энерги болон өөхийг байнга шатаадаг байна. Булчингийн масс нэмэгдэхийн хэрээр хүний бие энерги болон өөхийг илүү хурдан шатаах чадвартай болдог байна. Энэ нь үндсэн бодисын солилцоо (Basal Metabolic Rate (BMA))-ны харьцааг нэмэгдүүлэх ба жин хасахад тусалдаг байна. Булчингийн масст гөлгөр булчингууд (smooth muscles), ясны хөндлөн судалт булчингууд (skeletal muscles) болон булчингуудад агуулагдаж байгаа ус орно. Гөлгөр булчингууд нь хүний биеийн хоол боловсруулах хөндий эрхтнүүдийн (ходоод, мөгөөрсөн хоолой гэх мэт) хана, умай, судасны хана зэрэгт байдаг ба уян харимхай, захирагдаггүй булчингууд юм. Ясны хөндлөн судалт булчингууд нь араг ясанд бэхлэгдсэн булчингууд ба хүний биеийг орон зайд хөдөлгөөн хийх, тулгуур, дулаан, бодисын солилцооны үүрэг гүйцэтгэдэг. Ясны хөндлөн судалт булчингууд нь хүний биед ямарч өөхөн давхарга байхгүй үед хамгийн ихээр ялгарч харагддаг булчингууд юм. Булчингууд нь ус болон уургаас бүрддэг. Иймд хоолны дэглэмдээ уургийг нэмж хэрэглэх нь чухал байдаг байна.      

Хэрхэн булчингийн массыг нэмэх вэ?

Юун түрүүнд, булчингийн масс нэмэхэд эрэгтэй, эмэгтэй хүний хооронд ялгаа байдаг. Тухайлбал, эрэгтэй хүн эмэгтэй хүнээс илүү их булчин үйлдвэрлэдэг байна. Гэхдээ үүнийг эмэгтэй хүн булчингийн массаа нэмэх боломжгүй гэж ойлгох хэрэггүй. Үнэндээ эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй адил хүч чадалтай болдог ба эрэгтэй хүний адил булчингаа хөгжүүлэх хэрэгтэй. Булчингийн масс нэмэх гэдгийг фитнес клубт очоод төмөр өргөнө гэж ойлгох нь өрөөсгөл юм. Булчингийн масс нэмэх явцад олон чухал хүчин зүйл оролцож байж урт хугацааны, үр дүн бий болдог. Энд байнга санаж байх 1 алтан дүрэм бол:  Булчингийн төлөө хооллох нь төмөр өргөхтэй адил чухал гэдгийг. Дасгал бэлтгэлийг хоолтой хамт зэрэг анхаарч байх ёстой. Хооллох хуваарь болон хоолны орцоо өөрчил. Эрүүл, төрлийн бүрийн, бас ойр ойрхон хооллох хэрэгтэйгээс гадна ямарваа бэлэн (junk) хоолноос татгалзах хэрэгтэй. Булчинг үйлдвэрлэхийн тулд уураг хэрэгтэй. Тиймээс хоолны дэглэмдээ төрлийн бүрийн уургийг нэмэх нь чухал. Тухайлбал, тахиа, цацагт хяруулын мах, тараг болон төрөл бүрийн загас гэх мэт бүтээгдэхүүнийг бодоод үзээрэй. Булчин үйлдвэрлэхэд туслах бусад чухал хүчин зүйлүүд гэвэл:

  • Илүү их ус уух;
  • Зөвхөн төмөр өргөх биш, бас сайн амрах хэрэгтэй;
  • Дасгал бэлтгэл хийхэд сөрөг нөлөө үзүүлж мэдэх тул стрессдэхээс зайлсхийх хэрэгтэй;
  • Мөн кардио дасгалаар давхар дасгал хийх хэрэгтэй. 

Хүн бүр булчинг яг адилхан явцаар хөгжүүлдэггүй. Энэ нь хэд хэдэн хүчин зүйлсээс шалтгаалдаг. Жишээ нь хүний бие хэр хурдан хариу үзүүлэх түвшин, хүний генетик, нас, туршлага болон "булчингийн санах ой" зэргээс хамаарна. Булчингийн санах ой гэж юу вэ? Хүний булчин масс нэмэх явцдаа туршлага хуримтлуулж, түүнийгээ санах ойдоо үлдээдэг ба энэ нь эргээд булчингийн масс нэмэх явцыг илүү амархан бас хурдан болгодог байна. 

Эцэст нь, төмөр өргөж булчин үйлдвэрлэж байхдаа булчингийн тэнцвэргүй байдал үүсгэхээс зайлсхийх нь чухал юм. Дасгал бэлтгэл хийхдээ биеийн тодорхой хэсэгт төвлөрч дасгал хийдэг хэдий ч зарим нэг чухал хэсгийг орхигдуулж гэмтэл бэртэл авч, биеийн өв тэгш хэлбэр, биеийн харьцааны асуудалтай тулгарах нь бий. Бүр зарим хүний хувьд зарим булчингийн дасгал нь ядаргаатай, хэцүү байдаг гэх шалтгаанаар хойш тавих тохиолдол ч байдаг. Энэ бол буруу хэвшил юм. Тиймээс яг одооноос эхлэн орхигдуулсан булчингаа хөгжүүлж эхлэх хэрэгтэй шүү.



Нийтэлсэн

ONEFIT
ONEFIT gives you access to more than 50 best gyms and studios in UB. Download now for free. For more information and promotions, call 70107700, 70107710.


Санал болгох


Ирээдүйд хэрхэн эрүүл биетэй хэвээр байх вэ?

Нас ахиад ирэхийн цагт биеийн галбирийн асуудал, эрүүл мэнд болон том том өвчин эмгэгт өртөхгүйгээр эрүүл чийрэг, фит байж болох тухай энэхүү нийтлэлийг уншихыг зөвлөж байна.

Зуны амралт эхэллээ

Зуны амралт эхэллээ. Хүүхдүүдээ яаж завгүй хирнээ зугаатай байлгах вэ? Ажилдаа явсан хойгуур өдөржин компьютер тоглож, юутүүб үзэж, утсаа маажиж суух байх даа.

Эрхэм хүндэт 2017 оны төгсөгчидөө...

Энэ цагийн хамгийн чинээлэг төдийгүй, хамгийн өргөн сэтгэлгээний цар хүрээтэй хүмүүсийн нэг Билл Гейтсээс 2017 оны сургууль төгсөгчидөд өгөх бэлэг