Хүүхдийн багцад ямар фитнес, спорт орсон бэ?
Бид энхрий бяцхан хүүхдүүддийнхээ зуны амралтанд зориулан ХҮҮХДИЙН БАГЦ гаргаад удаагүй байгаа билээ. Энэхүү багцад ямар фитнес, спорт орсон тухай мэдээллийг энд нэгтгэн хүргэж байна. Мөн https://app.onefit.mn/anonymous#/classes холбоосоор орж, ХҮҮХДИЙН ФИТНЕС төрлийг сонгон дэлгэрэнгүй цагийн хуваарьтай танилцаарай.
УСАНД СЭЛЭЛТ
Виста орчлон клуб | Бассейны урт: 50м Гүн: 1.5 - 1.8м Замын тоо: 3 Замын өргөн: 2м Байршил: Орчлон 2 сургууль, Рапид харш хотхоны зүүн талд |
Белла виста клуб | Бассейны урт: 25м Гүн: 1.5 - 1.8м Замын тоо: 3 Замын өргөн: 2м Байршил: Бэлла виста хотхон, Зайсан |
Орчлон клуб | Бассейны урт: 25м Гүн: 1.5 - 1.8м Замын тоо: 3 Замын өргөн: 2м Байршил: Орчлон 1 сургууль, Сэлбэ хотхон, Сэлбийн гүүр |
Fitlife фитнес клуб | Бассейны урт: 15м Өргөн: 7м Гүн: 1.2 - 1.7м Замын тоо: 3 Замын өргөн: 2.3м Байршил: Кристал таун хотхон, 804 байрны өргөтгөл |
NCP фитнес клуб | Бассейны урт: 15м Гүн: 1.2 - 1.7м Замын тоо: 2 Замын өргөн: 2м Байршил: NCP, New century plaza, Баянгол зочид буудлын урд |
БОКС, ХОЛИМОГ ТУЛААН
Гаруда ММА & БЖЖ | Жудо & Жюү Жицү Хүүхдээ жудо, жюү жицүгээр хичээллүүлэхийг хүсвэл тус клубыг зориорой. Эдгээр тулааны урлагийн төрөл нь харьцангуй хүчийг ялж дийлэх арга замуудыг заадагаараа онцлогтой. Хувь хүний хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, уян хатан чанарууд дээр тулгуурласан хөтөлбөр нь хүүхдэд бие хамгаалах арга техникийг түлхүү заан сургах төдийгүй бие биеэ хүндэтгэх найрсаг харилцаа, соёлыг төлөвшүүлнэ. Байршил: Хүүхдийн парк, Түмэн эх чуулгын байр, 1 давхарт |
Шинобү фитнес, халз тулааны клуб | Кикбокс Хүүхдүүдэд зориулсан кикбоксийн болон боксын сургалтуудтай. Байршил: Зайсан скуэр их дэлгүүр, 7 давхарт |
Ривер клуб | Таеквондо Хүүхдэд зориулсан тусгай хөтөлбөртэй, таеквондогийн техникүүдийг мэргэжлийн багш нар зааж, хөгжүүлнэ. Хүүхэд таеквондогоор хичээллэснээр зөв шийдвэр хурдан гаргах, аливаа зүйлд тэвчээртэй болж төлөвших бөгөөд энэ нь хүмүүжлийн маш чухал суурь болдог давуу талтай. Байршил: Ривер гардэн хотхон, Ривэр цамхаг, 3-р давхарт |
Лилин кунгфу сургууль | Кунгфу Улаанбаатар хотын төвд байрлах цор ганц Кунгфу сургууль. Байршил: Улаанбаатар их дэлгүүрийн хойно, Peace tower, 12 давхар, 1205 тоот |
Киокүшин карате клуб | Карате Хүүхдийн каратэгийн сургалт нь 4-өөс дээш насны эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдэд каратэ, биеэ хамгаалах, фитнес болон өөрийгөө хянах чадварыг заадаг. Ичимхий, дотогшоо хүүхдүүд хүртэл бусадтай харьцаж сурахаас гадна өөртөө их итгэлтэй болдог. Каратэ сурснаар хүүхдүүд маш олон талаараа сайжирдаг. Байршил: Токиогийн гудамж, 45/А байр, 703 тоот |
Чикара кэндо клуб | Кэндо Кэндогийн спорт нь бусад тулааны спорттой ижил төстэй зүйл их байдаг ч философийн хувьд хүүхдийн хүмүүжлийг зөв тавьж өгөх, төлөвшилтөнд нь эерэгээр, маш сайн нөлөөлдгөөрөө онцлогтой. Кэндогоор хичээллэхэд маш их хатуужилтай болдогоос гадна анхаарал төвлөрөл, өөртэй итгэх итгэл, хүнд нөхцөл байдлаас өөрийгөө хамгаалах чадвартай болгодог гэж үздэг. Байршил: Зайсан, Кёокүшү-бияа спорт цогцолбор, 3 давхарт |
УБ туялзуур сэлэмний клуб | Туялзуур сэлэм Туялзуур сэлэм бол стратегийн спорт буюу бие махбодийн шатар юм. Хүүхдүүд юу хийхээ бодох, бусад хүмүүс хэрхэн бодож байгааг шинжлэн дүгнэх чадварыг суулгадаг. Тоглолтонд ялахын тулд өрсөлдөгчөөсөө илүү сэтгэж сурна. Байршил: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун урд, Олимпийн хороо, 305 тоот |
Монгол кэндо клуб | Кэндо Кэндогийн спортоор хичээллэх сонирхолтой 6-аас дээш насны хүүхдэд клубын үүд хаалга үргэлж нээлттэй байна. Байршил: Төрийн ордны баруун талд, Төрийн албан хаагчдын эмнэлгийн 8 давхарт |
БАЛЕТ/БҮЖИГ/ИОГ
Ривер клуб | Хүүхдийн балет Балет нь хүүхдийг урлагийн нарийн мэдрэмжтэй болгож хөгжүүлдэг ба сэтгэл санаа тогтвортой, аливаа зүйлд тэвчээртэй, амьдралын нарийн мэдрэмжүүдээр төлөвшиж сайн хүмүүжлийн суурь болдог давуу талтай. Байршил: Ривер гардэн хотхон, Ривэр цамхаг, 3-р давхарт |
Тюлип студи | Хүүхдийн балет Хүүхдийн бүжиг Хүүхдийн иог Хүүхдийн уран зураг Иог, бүжиг, балет, уран зургын сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Тав тухтай, найрсаг орчин, олон улсын эрхтэй, мэргэжлийн, туршлагатай багш нартай. Байршил: 13-р хороолол, ЖП оффис, 7 давхарт (Натур худалдааны төвөөс зүүн зүгт) |
Эрхэт баясангуй иог | Хүүхдийн иог Хүүхдийн балет Хүүхдийн уран зурагУшу 5 дах жилдээ хүүхдүүдэд зориулан иог, уран зураг, зөв хооллолт, ушу, балетийн сургалтуудыг мэргэжлийн чадварлаг багш нар зааж байна. Хүүхдүүдэд зориулсан номын сан, тоглоомын өрөөтэй. Байршил: Улаанбаатар сувиллын зүүн урд буюу Оранж тауны баруун талд, 63А байр |
БУСАД
СТА спорт цогцолбор | Ширээний теннис Ширээний теннис нь хамгийн түгээмэл спортын нэг бөгөөд хүүхэд тоглоход хялбар, хурд, авхаалж самбаа шаардсан спорт юм. Байршил: Модны 2, Од спорт цогцолбор |
Орчлон клуб | Сагсан бөмбөг Гэр бүлээрээ хамт сагсан бөмбөг тоглож, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой. Байршил: Орчлон 1 сургууль, Сэлбэ хотхон, Сэлбийн гүүр |
Монголын буудлага спортын холбоо | Буудлага спорт Холбооны Буудлага спортын төв дээр буудлага спортыг хүүхэд залуучуудад сурталчилан таниулж, тусгай хөтөлбөрийн дагуу сургалт явуулдаг. Байршил: 4-р цахилгаан станцын хойно, Эрчим концернийн хажууд |
Story Hub буюу Түүх өрнөх төв | Ярианы Англи хэл Гар урлал Ширээний теннис Story Hub нь хүүхдэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээ, сургалтуудыг зохион байгуулж явуулахаас гадна номын сан, кафе зэргээр үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Хэрэв та хүүхдээ Англи хэлээр ярих бэлтгэл хийлгэхийг сонирхож байгаа бол тус төвийн ярианы Англи хэлний сургалтыг сонирхоод үзээрэй. Зугаатай харилцан ярианы тоглоомуудаар яриагаа сайжруулах зөндөө боломжууд байгаа шүү! Байршил: Дүнжингарав худалдааны төвийн чанх урд талд, Edu campus төв, 5 давхарт |
Юнимат боловсролын төв | Юнимат сургалт нь Австри улсад бүтээгдсэн аюулгүйн ажиллагааг хангасан, олон үйлдэлтэй, бага оврын технологийн боловсролын Юнимат төхөөрөмж дээр мод, металл, хуванцар, чулуу зэрэг төрөл бүрийн материалуудыг ашиглан хүүхдийн шинийг санаачлах, бүтээлч чадварыг хөгжүүлэх сургалт юм. Хүүхдэд аливаа зүйлийг бүтээхээсээ өмнө урьдчилан төлөвлөх арга зүй, сэтгэсэн болон төлөвлөсөн зүйлээ бодит амьдрал дээр бүтээх чадвар болон дадлагыг олгоно. Байршил: 1-р төрөхийн урд, Фламинго тауер, 7 давхарт |
Happy Land тоглоомын төв | Хүүхэд бүхний аз жаргалын орон - Тоглоомын төв. Байршил: Хуучнаар тээврийн товчоо, одоогийн нарны гүүрний зүүн хойно |
Зөвхөн 1 гишүүнчлэлээр Улаанбаатар хотын 60 гаруй фитнес спорт клуб, гоо сайхны салоноор үйлчлүүлэх боломжтой ONEFIT аппыг утсандаа татаж суулган, олон төрлийн фитнес спортоор хичээллэж үзээрэй. Нэмэлт мэдээллийг 70107700; 70107710 дугаараас лавлана уу.
Санал болгох
Хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлэх нь яагаад чухал вэ?
Судлаачдын үзэж байгаагаар эцэг эхчүүдийн дийлэнх хувь нь 24 цагийн 4-5 цагийг л хүүхдүүдтэйгээ өнгөрүүлдэг гэсэн тоо баримт байна. Энэ тоо нь таны хувьд хэр хугацаа гэж үзэж байна? Их үү? Бага уу? Эдгээр хугацаанд та хүүхэдтэйгээ ямар зүйлсийг амжуулж болох вэ? Хүүхдийг бага наснаас нь эхлэн тэдэнтэй өнгөрүүлэх цагийг аль болох урт байлгахыг та хичээж байгаарай. Та тэднийг өсөх, хөгжих бүрд нь хамт байж, зааж чиглүүлж байх нь зүйтэй. Хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлэх нь яагаад чухал байдаг талаарх нийтлэлийг танд хүргэж байна.
Эрүүл чийрэг багц гэж юу вэ?
Эрүүл чийрэг багц нь спортын төрлүүдээр идэвхтэй хичээллэхийг хүссэн хүн бүрт нээлттэй. Энэхүү багцыг худалдан авснаар та сардаа нийт 12 удаа өглөө өдөр оройд цагийн хязгаарлалтгүйгээр хүссэн фитнес клуб, спортын төвдөө явж болно.
ФИТНЕСТ ЯВАХАД СААД БОЛДОГ 4 ЗҮЙЛ БА ТЭДГЭЭРИЙГ ДАВАН ТУУЛАХ АРГА
Өөрийн биеийн жинд таарсан тохирсон бие хаатай, хамгийн гол нь эрүүл чийрэг байх нь хичнээн сайхан. Хүн бүр дасгал хөдөлгөөн хийж идэвхтэй амьдралын хэв маягтай байхыг хүсдэг хэдий ч тодорхой хэдэн шалтгааны улмаас тэр бүр фитнест явж өөртөө цаг зав гаргаад байдаггүй. Тэгвэл фитнест явж хамгийн сайхан биетэй, эрүүл чийрэг хүн болоход саад болдог зүйлс болон тэдгээрийг хэрхэн даван туулах арга замыг танд хүргэе.