Фитнесс : Заавал хийж үзэх 5 хичээл

Нийтэлсэн: ONEFIT       Категори: Move       28749       2016.09.27
cover

ONEFIT-ийн гишүүн болчихоод эхний дасгал, хичээлээ сонгоход хэцүүхэн байж магадгүй. Бараа бүтээгдэхүүний төрөл олон байх тусам хүн сонголт хийхэд түвэгтэй болдог билээ. Сонголт хийхэд тань бид тусалья.

Энд дурдсан төрөл, жанрын дасгалыг хийчихсэн байхад дараагийн удаа хичээл сонгох, өмнө нь огт хийж үзээгүй дасгал, хичээлийг туршиж үзэхээс халгахгүй болно. 

Санал болгож буй нийтлэл: Өдрийн аль цагт дасгал хийвэл тохиромжтой вэ?

Пилатис

Энэ бол иогтой төстэй боловч биеийг тэнцвэртэй, хүчтэй, чанга бөгөөд уян хатан болгоход төвлөрсөн дасгал юм. Пилатисийг тусгай төхөөрөмж (гулсдаг тавцан, сунадаг татлага бүхий орны хүрээ маягийн төхөөрөмж) ашиглаж эсхүл зүгээр л дасгалын дэвсгэр дээр хийж болдог. Харахад амархан боловч ихээхэн техник, төвлөрөл болон мэдрэмж шаарддаг. Импакт багатай, гэмтэл авах эрсдэл маш бага, кардио буюу аэробикийн төрөл биш тул эхлэн дасгал хийж байгаа болон зөөлөн дасгал хийх хүсэлтэй хүмүүст ч тохиромжтой. Хүчний болон кардио дасгалтай хослуулан хийхэд тохиромжтой. Хичээлийн өмнө багштай ярилцаж анх удаа хийж байгаа гэдгээ хэлж, хичээлийн дараа багшаас цаашид юунд анхаарах талаар зөвлөгөө аваарай.

Энэ хичээлийг манай түнш Core Pilates Boutique Studio санал болгож байна.

Кроссфит

Хэрвээ та нилээн ахисан шатны, өндөр эрчимжүүлсэн дасгал сонирхож байвал кроссфит танд тохирно.  Энэ хичээл дээр та гүйх, үсрэх, олс эргүүлэх, суниах, авирах, дугуй жийх, төмөр өргөх, мөлхөх, сунгалт хийх гэх зэрэг олон төрлийн дасгалыг хийх болно. Таныг тултал нь шахах учраас маш их хэмжээний калори шатаана. Дунд болон ахисан түвшний хүмүүст тохиромжтой. Таныг жинхэнэ сорьсон, маш сонирхолтой хичээл. Иог болон ердийн дасгал, хичээлтэй хослуулан хийхэд тохиромжтой.

Энэ хичээлийг манай түнш Subudi Yoga Studio санал болгож байна.

Туялзуур сэлэм

ONEFIT-ийн нэг давуу тал бол та өмнө нь хэзээ ч хийж үзнэ гэж бодож байгаагүй спорт, дасгалын төрлийг хийж үзэх боломж олгодог. Туялзуур сэлэм бол хурд, ухаан шаардсан хөгжилтэй, сонирхолтой спорт юм. Уян хатан, шаламгай байдлыг хөгжүүлэхийн зэрэгцээ шатартай адил стратеги сэтгэлгээг хөгжүүлнэ. Бүх насны, фитнесийн бүх түвшний хүмүүс хичээллэх боломжтой. Хүчний болон кардио дасгалтай хослуулан хийхэд тохиромжтой.

Энэ хичээлийг манай түнш UB Fencing Club санал болгож байна.

Кикбокс

Кикбокс гэдэг бол боксын цохилтуудыг каратэгийн өшиглөлттэй хослуулсан спорт юм. Энэ хичээл дээр кардио дасгалууд дээр бүжгийн, холимог тулааны болон өөрийгөө хамгаалах элементүүд хослон орсноор хөгжилтэй бөгөөд сонирхолтой бүтэн биеийн дасгал болдог.

Энэ хичээлийг манай түнш Shinobu Fighting and Fitness санал болгож байна.

Спинин

Энэ бол хөгжмийн аянд дэглэсэн, заах эрхтэй багш удирдан явуулдаг тусгай суурин дугуйн дээр хийдэг аэробикийн дасгал юм. Диско гэрэлтэй, сүүлийн үеийн хит дуунууд чанга яваад л, нуруугаа хотой, өгзгөө хойшоо, жийгээрэй, яваарай гэж багш нь зоригжуулаад л, Дугуйн дээр дискодоно гээд л бодчих. Нэг цагийн хичээл дээр 900 хүртэл калори шатаана. Өгзөг, гуя, бэлхүүс нарийсч, чангарна.

Энэ хичээлийг манай түнш Be One Cycling, Subudi Yoga, River Club, FitLife Health Center болон Eco Zone Fitness санал болгож байна.

Санал болгож буй нийтлэл: ONEFIT-н талаар таны зайлшгүй мэдэх шаардлагатай 8 зүйлс

ONEFIT-ийн гишүүн болоогүй байгаа юу? Сард 3 эрхтэй, 49000 төгрөгийн үнэтэй Үзээд Дурла багцыг аваад үзээрэй. Та яг одоо апп татаж аваад, амьдралаа өөрчлөөрэй. 



Нийтэлсэн

ONEFIT
ONEFIT gives you access to more than 50 best gyms and studios in UB. Download now for free. For more information and promotions, call 70107700, 70107710.


сэтгэгдэл үлдээх




Санал болгох