Фитнесс : Заавал хийж үзэх 5 хичээл

ONEFIT-ийн гишүүн болчихоод эхний дасгал, хичээлээ сонгоход хэцүүхэн байж магадгүй. Бараа бүтээгдэхүүний төрөл олон байх тусам хүн сонголт хийхэд түвэгтэй болдог билээ. Сонголт хийхэд тань бид тусалья.
Энд дурдсан төрөл, жанрын дасгалыг хийчихсэн байхад дараагийн удаа хичээл сонгох, өмнө нь огт хийж үзээгүй дасгал, хичээлийг туршиж үзэхээс халгахгүй болно.
Санал болгож буй нийтлэл: Өдрийн аль цагт дасгал хийвэл тохиромжтой вэ?
Пилатис
Энэ бол иогтой төстэй боловч биеийг тэнцвэртэй, хүчтэй, чанга бөгөөд уян хатан болгоход төвлөрсөн дасгал юм. Пилатисийг тусгай төхөөрөмж (гулсдаг тавцан, сунадаг татлага бүхий орны хүрээ маягийн төхөөрөмж) ашиглаж эсхүл зүгээр л дасгалын дэвсгэр дээр хийж болдог. Харахад амархан боловч ихээхэн техник, төвлөрөл болон мэдрэмж шаарддаг. Импакт багатай, гэмтэл авах эрсдэл маш бага, кардио буюу аэробикийн төрөл биш тул эхлэн дасгал хийж байгаа болон зөөлөн дасгал хийх хүсэлтэй хүмүүст ч тохиромжтой. Хүчний болон кардио дасгалтай хослуулан хийхэд тохиромжтой. Хичээлийн өмнө багштай ярилцаж анх удаа хийж байгаа гэдгээ хэлж, хичээлийн дараа багшаас цаашид юунд анхаарах талаар зөвлөгөө аваарай.
Энэ хичээлийг манай түнш Core Pilates Boutique Studio санал болгож байна.
Кроссфит
Хэрвээ та нилээн ахисан шатны, өндөр эрчимжүүлсэн дасгал сонирхож байвал кроссфит танд тохирно. Энэ хичээл дээр та гүйх, үсрэх, олс эргүүлэх, суниах, авирах, дугуй жийх, төмөр өргөх, мөлхөх, сунгалт хийх гэх зэрэг олон төрлийн дасгалыг хийх болно. Таныг тултал нь шахах учраас маш их хэмжээний калори шатаана. Дунд болон ахисан түвшний хүмүүст тохиромжтой. Таныг жинхэнэ сорьсон, маш сонирхолтой хичээл. Иог болон ердийн дасгал, хичээлтэй хослуулан хийхэд тохиромжтой.
Энэ хичээлийг манай түнш Subudi Yoga Studio санал болгож байна.
Туялзуур сэлэм
ONEFIT-ийн нэг давуу тал бол та өмнө нь хэзээ ч хийж үзнэ гэж бодож байгаагүй спорт, дасгалын төрлийг хийж үзэх боломж олгодог. Туялзуур сэлэм бол хурд, ухаан шаардсан хөгжилтэй, сонирхолтой спорт юм. Уян хатан, шаламгай байдлыг хөгжүүлэхийн зэрэгцээ шатартай адил стратеги сэтгэлгээг хөгжүүлнэ. Бүх насны, фитнесийн бүх түвшний хүмүүс хичээллэх боломжтой. Хүчний болон кардио дасгалтай хослуулан хийхэд тохиромжтой.
Энэ хичээлийг манай түнш UB Fencing Club санал болгож байна.
Кикбокс
Кикбокс гэдэг бол боксын цохилтуудыг каратэгийн өшиглөлттэй хослуулсан спорт юм. Энэ хичээл дээр кардио дасгалууд дээр бүжгийн, холимог тулааны болон өөрийгөө хамгаалах элементүүд хослон орсноор хөгжилтэй бөгөөд сонирхолтой бүтэн биеийн дасгал болдог.
Энэ хичээлийг манай түнш Shinobu Fighting and Fitness санал болгож байна.
Спинин
Энэ бол хөгжмийн аянд дэглэсэн, заах эрхтэй багш удирдан явуулдаг тусгай суурин дугуйн дээр хийдэг аэробикийн дасгал юм. Диско гэрэлтэй, сүүлийн үеийн хит дуунууд чанга яваад л, нуруугаа хотой, өгзгөө хойшоо, жийгээрэй, яваарай гэж багш нь зоригжуулаад л, Дугуйн дээр дискодоно гээд л бодчих. Нэг цагийн хичээл дээр 900 хүртэл калори шатаана. Өгзөг, гуя, бэлхүүс нарийсч, чангарна.
Энэ хичээлийг манай түнш Be One Cycling, Subudi Yoga, River Club, FitLife Health Center болон Eco Zone Fitness санал болгож байна.
Санал болгож буй нийтлэл: ONEFIT-н талаар таны зайлшгүй мэдэх шаардлагатай 8 зүйлс
ONEFIT-ийн гишүүн болоогүй байгаа юу? Сард 3 эрхтэй, 49000 төгрөгийн үнэтэй Үзээд Дурла багцыг аваад үзээрэй. Та яг одоо апп татаж аваад, амьдралаа өөрчлөөрэй.
Санал болгох

Таны биеийн хэлбэрт ямар дасгал, хөдөлгөөн тохирох вэ?
Хүний биеийн хэлбэр нийт 3 төрөлд хуваагддаг ба эдгээр нь өөрийн гэсэн давуу болон сул талуудтай. Та бүхэнд өөрийн биеийн хэлбэрийг мэдэж авах болон түүнд тохируулан дасгал хөдөлгөөн хийхээс гадна ямар хоол хүнс хэрэглэх ёстойг танилцуулая.

Өвлийн хүйтнийг гэр бүлээрээ хэрхэн сонирхолтой өнгөрөөх вэ?
Хүйтний эрч өдөр ирэх тутамд л нэмэгдэж байна. Энэ үед утаа тортог, халтиргаа гулгаа, замын түгжрэл, завгүй ажил зэргээс үүдэж бид багагүй стресстдэг. Стрессээс болоод гэр бүлийнхэндээ ч төдийлөн анхаарал халамж тавьж чаддагүй. Гэтэл өнөөдөр амралтын өдөр, цонхоороо хардаа нартай хэрнээ зөөлөн цасан бударч байна. Энэ өдрийг гэрийнхэнтэйгээ сайхан өнгөрүүлэхэд чинь тус болох хэдэн санааг хүргэж байна.

Гэдэсний 6 булчинг хэрхэн гаргах вэ
Бид өдөр бүр л зурагт, сонин сэтгүүл, цахим ертөнцөөр өөрийн биеийг төгс хөгжүүлж чадсан, бусдад үлгэр дуриалал болж чадаж буй залуус бүсгүйчүүлийн зургийг хараад “Гоё юм аа” гэж санаашран суухаас илүүтэйгээр өөрсдөө зориг гарган оролдож үзэхийг төдийлөн хүсдэггүй. Дур булаам бие галбиртай байхын нэг үндэс нь гэдэсний 6 булчин байдгийг мэднэ л биз дээ. Тэгвэл яг одооноос эхлэхийг уриалж байна. Учир нь танд зориулж хялбар аргаар гэдэсний булчинтай болох хэдэн аргыг зааж өгье.
сэтгэгдэл үлдээх