Үйлчилгээний нөхцөл

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

ONEFIT нь бидний хамтран ажилладаг хувь хүн, байгууллагуудаас (“Түнш”) санал болгож байгаа олон төрлийн спорт болон фитнесийн үйлчилгээг (“Үйлчилгээ”) нэг дороос нэг гишүүнчлэлээр захиалж, худалдан авах боломжийг бий болгож байгаа платформ буюу цахим талбар юм.

ЭнЭксТи ХХК (“бид” эсхүл “манай”) нь цахим технологийн компани юм. Бид ONEFIT вэб хуудас, вэб аппликэйшн, гар утасны аппликэйшн (iPhone болон Android) болон тэдгээрийн контентийн (“Платформ”) хууль ёсны бөгөөд цорын ганц өмчлөгч болно. Бид Платформоор дамжуулан өөрийн гишүүдийг Түншүүдтэй холбох үйлчилгээг үзүүлдэг. ONEFIT болон ЭнЭксТи ХХК нь өөрөө спорт цогцолбор, бялдаржуулах төв, фитнес клуб эсхүл фитнесийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний газар биш бөгөөд тийм үйлчилгээний газрыг ямар нэгэн байдлаар өмчилж эсхүл эзэмшдэггүй. Түүнчлэн Платформоор дамжуулан Түншүүдээс гишүүдэд санал болгож байгаа аливаа үйлчилгээ, хичээл, дасгал, бэлтгэл, сургуулилт зэрэгт бид ямар нэгэн байдлаар оролцдоггүй болно.

Энэхүү Үйлчилгээний Ерөнхий Нөхцөл (“Нөхцөл”) нь та болон бидний хоорондын харилцаа буюу та Платформд нэвтрэх, түүнийг ашиглах болон ONEFIT-ийн гишүүн болохтой холбоотой харилцааг зохицуулна. Та Платформд нэвтрэх, түүнийг ашиглахаасаа өмнө энэхүү Нөхцлийг сайтар уншина уу.

НӨХЦЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ, НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ

Хүлээн зөвшөөрөхТа Платформ дээр бүртгүүлэхээсээ өмнө  энэхүү Нөхцлийг (тухай бүр нэмэлт өөрчлөлт орсон) уншиж, бүрэн хүлээн зөвшөөрч, дагаж биелүүлэхээ амлаж байгаа гэдгээ баталгаажуулах шаардлагатай. Ийнхүү баталгаажуулахын тулд Платформ дээр байгаа “би мэдээллээ үнэн зөв оруулсан. Би Үйлчилгээний Нөхцлийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн товчийг дарна. Тийнхүү товч дарсныг энэхүү Нөхцлийг бичгийн хэлбэрээр хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж байгаатай адил хүлээн зөвшөөрч, дагаж биелүүлэхээ баталж байна гэж үзнэ. Хэрвээ та энэхүү Нөхцлийн аливаа зүйл заалтыг зөвшөөрөхгүй байгаа бол Платформд нэвтрэхгүй буюу ашиглахгүй байхыг, мөн Платформыг ашиглахаа даруй зогсоож, түүнээс гарахыг бид танд анхааруулж байна.

Нэмэлт өөрчлөлтЭнэхүү Нөхцлийг бид хэдийд ч өөрчилж болох бөгөөд нэмэлт, өөрчлөлт хийсэн хувилбарыг Платформ дээр тухай бүр тавих болно. Хүчин төгөлдөр болох тодорхой өдөр тавиагүй бол нэмэлт өөрчлөлт орсон Нөхцөл нь Платформ дээр тавьсан өдрөөс эхлэн хүчинтэй. Та Платформыг үргэлжлүүлэн ашиглаж байгааг энэхүү Нөхцөлд оруулсан бидний нэмэлт өөрчлөлтийг та бүрэн хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөхөө баталж байна гэж үзнэ.

ШинэчлэхПлатформ болон түүн дээрх аливаа мэдээллийг бид хэдийд ч өөрчилж болох бөгөөд энэ тохиолдолд бид танд ямар нэгэн мэдэгдэл өгөхгүй ба тийнхүү мэдээлэл шинэчилж, өөрчилсөнтэй холбогдуулан бид ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно. Платформыг бид хэдийд ч түр эсхүл бүрмөсөн зогсоож, хааж эсхүл түүнд нэвтрэхийг хязгаарлаж болох бөгөөд энэ тохиолдолд бид танд ямар нэгэн мэдэгдэл өгөхгүй ба үүнтэй холбогдуулан бид ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно. 

Нэмэлт нөхцлүүд: Энэхүү Нөхцлөөс гадна тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой ямар нэгэн нэмэлт зааварчилгаа эсхүл дүрэм журмыг бид болон/эсхүл Түнш гаргаж болох бөгөөд тэдгээр зааварчилгаа, дүрэм журмыг та заавал дагаж мөрдөх үүрэгтэй. Аливаа нэмэлт зааварчилгаа, дүрэм журмыг Платформ дээр тухай бүр гаргаж мэдээлж байна. Аливаа нэмэлт нөхцөл нь энэхүү Нөхцлийн салшгүй хэсэг байна. Энэхүү Нөхцөл болон аливаа нэмэлт нөхцлийн хооронд зөрүүтэй байдал гарвал энэхүү Нөхцлийг баримтална.

ГИШҮҮНЧЛЭЛ

Насны хязгаарлалтПлатформ дээр данс (“Данс”) нээж, манай гишүүн болохын тулд та доод тал нь 18 настай байх шаардлагатай. Хэрвээ та 18-аас доош настай бол гишүүнчлэлийн багц болон Үйлчилгээ худалдаж авч болохгүй бөгөөд аливаа Үйлчилгээг зөвхөн эцэг эх, харгалзан дэмжигчийн хяналт дор тухайн этгээдийн Дансаар зөвхөн энэ Нөхцлийн дагуу авч, ашиглаж болно.  

Данс нээх: Манай гишүүн болохын тулд та Платформ дээр бүртгүүлж, Данс нээх шаардлагатай. Хэрэв та Дансыг байгууллагын нэрийн өмнөөс нээж эсхүл ашиглаж байгаа бол тухайн байгууллагыг төлөөлж, түүний нэрийн өмнөөс энэхүү Нөхцлийг хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөх үүрэг хүлээлгэх бүрэн эрхтэй болохоо бидэнд үүгээр баталж байна.

Дансны тоо: Та зөвхөн нэг Данс нээх эрхтэй бөгөөд нэгээс илүү Данс нээж болохгүй.   

Дансны мэдээлэл: Платформ дээр бүртгүүлж, Данс нээхдээ та өөрийн иргэний үнэмлэх дээрх үнэн зөв овог нэр, мэдээллийг оруулах шаардлагатай. Та өөрийн Дансны хувийн мэдээллийг үнэн зөв, бүрэн байлгаж, аливаа өөрчлөлтийг тухай бүр нэмж оруулах үүрэгтэй. Хэрэв та хувийн мэдээллээ үнэн зөв, бүрэн байлгаж, шинэчлэхгүй бол бид Платформд нэвтэрч, ашиглах таны эрхийг хаах эсхүл таны гишүүнчлэлийг цуцлах эрхтэй.

QR код: Платформ дээр бүртгүүлж, Данс нээх үед Платформоос гишүүн бүрт автоматаар QR код буюу дахин давтагдашгүй хэрэглэгчийн код үүснэ. Та өөрийн захиалсан буюу худалдан авсан Үйлчилгээг авахаар холбогдох Түнш дээр очихдоо өөрийн QR кодыг хэрэглэн бүртгүүлэх үүрэгтэй.

Дансны мэдээлэл болон QR кодын нууцлал: Та өөрийн QR код, хувийн мэдээлэл, Дансны хэрэглэгчийн нэр болон нэвтрэх нууц үгийн нууцлалыг хадгалах болон өөрийн Дансанд бусад этгээд нэвтрэхээс хамгаалах үүрэгтэй. Таны Дансаар хийгдэж байгаа бүхий л үйлдэл, ажиллагааг та бүрэн хариуцах үүрэгтэй.

Гишүүнчлэл эхлэх өдөр: Та Данс нээж, гишүүнчлэлийн багц худалдан авч, төлбөрөө төлсөн өдөр таны ONEFIT гишүүнчлэл эхэлнэ. Гишүүнчлэлийн мөчлөг бүр нэг сарын хугацаатай (“Гишүүнчлэлийн Мөчлөг”) байна. Гишүүнчлэлийн Мөчлөг дуусгавар болохоос өмнө эсхүл дуусгавар болох өдөр бид энэ талаар танд ямар нэгэн мэдэгдэл өгөхгүй болно. Жишээлбэл, хэрэв таны гишүүнчлэл 5-р сарын 25-ны өдөр эхэлвэл 6-р сарын 24-ний өдөр автоматаар дуусна.

Үйлчилгээ авах эрхийн тоо Та гишүүнчлэл худалдан авснаар Гишүүнчлэлийн Мөчлөг бүрт өөрийн сонгосон аль ч Түнш дээр очиж үйлчлүүлэх тодорхой тооны Үйлчилгээ авах эрхтэй болно. Үйлчилгээ авах эрхийн тоо нь гишүүнчлэлийн багцийн төрөл, зэрэглэлээс хамааран өөр өөр байж болно. Бидний одоо мөрдөж байгаа гишүүнчлэлийн багцийн төрөл, зэрэглэлийг эндээс үзнэ үү. Гишүүнчлэлийн Мөчлөгийн хугацаанд ашиглаагүй Үйлчилгээ авах эрх нь тухайн Гишүүнчлэлийн Мөчлөг дуусахад хүчингүй болох бөгөөд дараагийн мөчлөгт ашиглах боломжгүй болно. Гишүүнчлэлийн Мөчлөг бүрт олгох Үйлчилгээ авах эрхийн тоо, гишүүнчлэлийн багцийн төрөл/зэрэглэл, хамрагдах газар нутаг, Түнш болон бусад зүйлсийг бид болон/эсхүл манай Түнш зөвхөн өөрийн бие даасан сонголт, шийдвэрээр хэдийд ч өөрчлөх эрхтэй.

Нэг Түншээс авах үйлчилгээний тооТүнш бүр Гишүүнчлэлийн Мөчлөгт тухайн Түншээс нэг гишүүний авч болох Үйлчилгээний тоог бие даан тогтооно. Зарим Түнш нэг сард 5 хүртэлх удаа үйлчлүүлэхийг зөвшөөрдөг бол зарим Түнш сард зөвхөн 1 удаа үйлчлүүлэх эрх олгодог. Хэрэв Түнш нэгээс дээш салбартай бөгөөд сард 5 хүртэлх удаа үйлчлүүлэхийг зөвшөөрдөг бол  ONEFIT-ийн гишүүн нь тухайн Түншийн бүх салбаруудаар нийтдээ 5 хүртэл удаа үйлчлүүлж болох бөгөөд салбар тус бүр дээр 5 удаа үйлчлүүлэх боломжгүй. Үйлчилгээний захиалга хийхээсээ өмнө Түнш бүрийн танилцуулга, үйлчилгээний нөхцлийг сайтар унших хэрэгтэй.

Үйлчилгээ авах эрхийг шилжүүлэх: Таны ONEFIT-ийн гишүүнчлэл болон Үйлчилгээ авах эрх нь зөвхөн таны хувийн хэрэгцээнийх бөгөөд та өөрөө биечлэн буюу өөрийн биеэр ашиглах үүрэгтэй. Та өөрийн Үйлчилгээ авах эрхийг аливаа гуравдагч этгээдэд (үүнд таны гэр бүлийн гишүүн, найз нөхөд, танил, болон ONEFIT-ийн бусад гишүүд зэргийг тооцно) шилжүүлэх, бэлэглэх эсхүл тэдэнтэй хувааж буюу ээлжилж хэрэглэхийг хориглоно.

Үйлчилгээний хүртээмж, тасралтгүй байдал: Аль нэг Үйлчилгээ, Түнш, салбар, хичээл, дасгал, бэлтгэл, сургуулилт эсхүл бусад бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмж, тасралтгүй байдал буюу хэрэглээнд байнга бэлэн байх талаар бид ямар нэгэн баталгаа гаргахгүй. Аливаа Үйлчилгээ, Түнш, салбар, хичээл, дасгал, бэлтгэл, сургуулилт эсхүл бусад бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмж, тасралтгүй байдал нь тухай бүр болон Гишүүнчлэлийн Мөчлөг үргэлжлэх хугацаанд өөрчлөгдөж болно.

Хамрах нутаг дэвсгэр: Бид танд тусгайлан мэдэгдээгүй эсхүл зөвшөөрөл олгоогүй бол, таны гишүүнчлэл нь зөвхөн Улаанбаатар хотод хүчин төгөлдөр үйлчилнэ.

Гишүүнчлэлийн багцийн төрөл, зэрэглэлБид янз бүрийн нөхцөл, болзолтой төрөл бүрийн гишүүнчлэлийн багц, тусгай урамшууллын хөтөлбөр санал болгож болно. Бид өөрсдийн санал болгож буй гишүүнчлэлийн багцийн төрөл, зэрэглэлийг хэдийд ч өөрчлөх эсхүл цуцлах эрхтэй.

Данс түдгэлзүүлэх болон цуцлах: Хэрэв та энэхүү Нөхцлийг удаа дараа зөрчсөн тохиолдолд бид танд ямар нэгэн нөхөн төлбөр төлөхгүйгээр, ямар нэгэн мэдэгдэл өгөхгүйгээр таны Дансыг түдгэлзүүлэх, цуцлах, эсхүл Платформд нэврэх болон манай үйлчилгээг ашиглах таны эрхийг хаах эрхтэй.

ТӨЛБӨР ХУРААМЖХУДАЛДАН АВАХ БОЛОН ТӨЛБӨР ХИЙХ

Сарын төлбөр: Гишүүнчлэлийн багцийн сарын төлбөр нь хот бүрт болон багцийн төрөл бүрт адилгүй байна. Бидний одоо мөрдөж байгаа гишүүнчлэлийн багцийн төрөл, зэрэглэл, төлбөрийг эндээс үзнэ үү. Бид өөрийн үнэ, төлбөрийн хэмжээг зөвхөн өөрийн бие даасан сонголт, шийдвэрээр хэдийд ч ямар ч байдлаар өөрчлөх эрхтэй бөгөөд өөрчлөлтийг  тухай бүр Платформ дээр тавьж, мэдэгдэх болно. Хэрэв бид танд тусгайлан мэдэгдээгүй бол, аливаа үнэ, төлбөрийн өөрчлөлт нь уг өөрчлөлтөөс өмнө таны худалдан авсан гишүүнчлэлд нөлөөлөхгүй. 

Түншээс авах нэмэлт төлбөр хураамжТаны гишүүнчлэлийн багц нь зөвхөн Платформ дээр байгаа Үйлчилгээнүүдийг захиалж, ашиглах эрхийг танд олгож байгаа болно. Зарим Түнш өөрийн үйлчилгээний ердийн төлбөрт багтаагүй тоног төхөөрөмжийн төлбөр эсхүл нэмэлт үйлчилгээний төлбөр авч болох бөгөөд эдгээр нь таны хариуцан төлөх төлбөр болно. Та Үйлчилгээний захиалга хийхээсээ өмнө тухайн Түншийн танилцуулга болон дүрэм журмыг сайтар унших хэрэгтэй.

Урамшуулал болон хямдрал: Гишүүдэд үйлчлэх нөхцлөөс өөр нөхцөлтэй урамшууллын санал эсхүл хямдралыг бид тодорхой хугацаанд зарлаж болох бөгөөд тухайн урамшуулал, хямдрал нь танд тусгайлан мэдэгдээгүй бол таны худалдаж авсан гишүүнчлэлийн багцад хамаарахгүй болно.

Төлбөрийн хэрэгсэлПлатформоос гишүүнчлэлийн багц эсхүл тодорхой нэг үйлчилгээг дангаар нь (өөрөөр хэлбэл, гишүүнчлэлийн багц худалдан авахгүйгээр) шууд худалдан авахын тулд та хүчин төгөлдөр кредит эсхүл дебит карт (“Төлбөрийн Хэрэгсэл”) ашиглан төлбөр тооцоог цахим хэлбэрээр хийх шаардлагатай. Та өөрийн худалдан авалтыг цахим төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлдэг гуравдагч этгээдээр (өөрөөр хэлбэл, өөрийн үйлчлүүлдэг банкаар) дамжуулан хийнэ. Тухайлбал, та өөрийн худалднж авч байгаа гишүүнчлэлийн багц эсхүл үйлчилгээний төлбөрийг цахим хэлбэрээр төлөх үед манай Платформоос өөрийн үйлчлүүлдэг банкны цахим төлбөр тооцооны хуудас руу автоматаар шилжин орж, тэнд өөрийн Төлбөрийн Хэрэгслийн мэдээллийг оруулж төлбөрөө хийнэ. Таны төлбөр тооцоо нь та болон таны үйлчлүүлдэг банк, санхүүгийн байгууллага эсхүл зээлийн/дебит/харилцах/цалингийн карт гаргагчтай байгуулсан гэрээний дагуу хийгдэнэ. Төлбөрийн Хэрэгсэлийн нууцлал болон цахим төлбөр тооцоотой холбогдуулан бид ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно. Цахим төлбөр тооцоо хийх болон Төлбөрийн Хэрэгсэлтэй холбоотой аливаа асуудал, маргааныг та өөрийн үйлчлүүлдэг банк, санхүүгийн байгууллага, зээлийн/ дебит/харилцах/цалингийн карт гаргагчид хандаж шийдвэрлүүлэх үүрэгтэй. Та худалдан авалтынхаа төлбөрийг цахим хэлбэрээр хийхээс гадна, манай байгууллагад бэлнээр эсхүл төлбөр тооцооны гар утасны аппликэйшн (жишээ нь Most Money, Smart Bank) ашиглан төлж болно. Манай байгууллагын дансны мэдээллийг эндээс харна уу.

ТатварТаны худалдан авсан сарын гишүүнчлэлийн багц эсхүл үйлчилгээний үнэнд нэмэгдсэн өртгийн албан татвар орсон болно.

ГИШҮҮНЧЛЭЛ ЦУЦЛАХ БОЛОН ХАДГАЛАХ

Гишүүнчлэл цуцлахТа гишүүнчлэлээ хэдийд ч цуцлах боломжтой. Гишүүнчлэлийг цуцлахдаа та бидэнд 3 өдрийн мэдэгдэл өгөх үүрэгтэй бөгөөд мэдэгдлийг cancel@onefit.mn хаяг руу явуулна. Мэдэгдэл явуулсан өдрөөс хойш 3 өдрийн дараа таны гишүүнчлэл цуцлагдах бөгөөд энэхүү 3 өдрийн хугацаанд та гишүүнчлэлээ үргэлжлүүлэн ашиглах боломжтой байна.

Буцаан төлөхМанай сарын гишүүнчлэлийн төлбөр болон бусад төлбөр нь дараах тохиолдлоос бусад тохиолдолд буцаан төлөгдөхгүй:

  • сарын гишүүнчлэлийн багц худалдан авсан өдрөөс хойш 5 өдрийн дотор цуцлах хүсэлт гаргасан бол, эсхүл
  • өөр улс эсхүл хот руу нүүн суурьших болсон, хөгжлийн бэрхшээлтэй болсон эсхүл нас барсан бол

дээр дурдсан хоёр тохиолдлын аль ч тохиолдолд гишүүнчлэлийг цуцлахаас өмнө таны ашигласан аливаа Үйлчилгээний төлбөрийг бид таны төлсөн гишүүнчлэлийн төлбөрөөс суутган авах эрхтэй.

ХадгалахХэрэв та ямар нэгэн шалтгаанаар гишүүнчлэлээ доод тал нь дараалсан 7 өдрийн турш ашиглах боломжгүй болсон нөхцөлд та Гишүүнчлэлийн Мөчлөгөө хүссэн хугацаагаараа түр зогсоолгож, хадгалуулах эрхтэй. Энэ тохиолдолд та бидэнд түр зогсоолгох өдрөөс 3 өдрийн өмнө мэдэгдэл өгөх шаардлагатай бөгөөд мэдэгдлийг hold@onefit.mn хаяг руу явуулна.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАХИАЛГА ХИЙХ, ЦУЦЛАХ 

Үйлчилгээний захиалга: Бид болон Түншүүд бүх Үйлчилгээний хуваарийг долоо хоногийн давтамжтай шинэчилнэ. Та аливаа Үйлчилгээ авахаасаа өмнө Үйлчилгээний захиалгыг Платформ дээр заавал хийх шаардлагатай. Гишүүнчлэлийн Мөчлөгийн хугацаанд авах эрхтэй Үйлчилгээний тоотой адил хэмжээний Үйлчилгээний захиалгыг нэг дор хийж, хадгалж болно. Үйлчилгээний захиалгыг дээд тал нь долоо хоногийн өмнө хийж болно. Захиалга авах ерөнхий хугацааг өдөр бүр шөнийн 12 цагт хаах боловч зарим Түнш захиалга авах хугацааг богино тогтоосон байж болно.

Зөвхөн Платформ ашиглах: Та аливаа Үйлчилгээний захиалга хийх болон хийсэн захиалгыг цуцлахдаа зөвхөн Платформыг ашиглах үүрэгтэй бөгөөд Түнштэй шууд харьцаж захиалга хийх буюу цуцлахыг хориглоно. Хэрэв та энэ үүргээ зөрчиж, шууд Түншид хандаж Үйлчилгээний захиалга хийсэн эсхүл захиалга цуцалсан бол тухайн Түншээс тогтоосон тухайн Үйлчилгээний ердийн үнийг (өөрөөр хэлбэл, ONEFIT-ийн гишүүн бус этгээдэд худалддаг үнэ) бүтнээр нь бид танаас нэхэмжлэн авах эрхтэй бөгөөд хэрэв та төлөхөөс татгалзвал таны гишүүнчлэлийг түдгэлзүүлэх эсхүл цуцлах бүрэн эрхтэй.

Үйлчилгээ цуцлахТа өөрийн хийсэн Үйлчилгээний захиалгыг тухайн Үйлчилгээг санал болгож байгаа Түншээс тогтоосон захиалга цуцлах хугацааны дотор ямар нэгэн торгууль төлөхгүйгээр буюу Үйлчилгээ авах эрхээ алдахгүйгээр цуцлах боломжтой. Хэрэв та Түншээс тогтоосон захиалга цуцлах хугацаа өнгөрсний дараа захиалгаа цуцалвал үүнийг хугацаа хэтрүүлсэн цуцлалт гэж үзэх бөгөөд та Үйлчилгээ авах нэг эрхээ алдана.

Захиалсан Үйлчилгээг авахгүй байхХэрэв та өөрийн захиалсан Үйлчилгээгээ очиж авахгүй буюу очиж үйлчлүүлээгүй бол үүнийг үйлчилгээг авахаас та өөрөө татгалзсан гэж үзэх бөгөөд та Үйлчилгээ авах нэг эрхээ алдана.

Захиалга цуцлах хугацаа хэтрүүлэх эсхүл захиалсан Үйлчилгээг авахгүй байхын үр дагавар: Захиалга цуцлах хугацааны дотор захиалгаа цуцлаагүй эсхүл захиалсан Үйлчилгээгээ очиж аваагүй тохиолдолд бид ямар нэгэн нөхөн төлбөр буюу буцаан төлөлт (мөнгөн эсхүл кредит хэлбэрээр) олгохгүй. Түүнчлэн, дутуу ашигласан үйлчилгээ эсхүл огт ашиглаагүй үйлчилгээнд ямар нэгэн нөхөн төлбөр буюу буцаан төлөлт олгохгүй.

Иргэний үнэмлэх: Та захиалсан Үйлчилгээгээ авахаар Түнш дээр очих үед Үйлчилгээг та өөрийн биеэр авч байгаа эсэхийг баталгаажуулах зорилгоор иргэний үнэмлэхээ үзүүлэх шаардлагыг Түнш тавьж болно. Хэрэв та иргэний үнэмлэхээ үзүүлэхгүй бол Түнш Үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.

Үйлчилгээний хүртээмж: Үйлчилгээний захиалга хийх болон Үйлчилгээг үзүүлэхдээ “эхэлж ирсэн хүнд эхэлж үйлчлэх” болон “зай байгаа тохиолдолд үйлчлэх” гэсэн зарчмыг баримтална. Тодорхой нэг Үйлчилгээ байнга бэлэн болоод нийтэд хүртээмжтэй байх талаар бид ямар нэгэн баталгаа гаргахгүй. Бид танд ямар нэгэн мэдэгдэл өгөхгүйгээр Түншийг хэдийд ч өөрчлөх, солих, нэмэх эсхүл хасах эрхтэй. 

Үйлчилгээг өөрчлөх: Бид зөвхөн өөрийн сонголт болон шийдвэрээр тодорхой Үйлчилгээг Платформ дээрээс хасах эрхтэй.

Түнш үйлчилгээг цуцлах эсхүл үйлчилгээ үзүүлэхгүй байхТүнш таны захиалсан Үйлчилгээг цуцлах эсхүл үйлчилгээ үзүүлэхээр ирээгүй буюу үйлчилгээ үзүүлээгүй тохиолдолд бид ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Энэ тохиолдолд таны Үйлчилгээ авах эрх хасагдахгүй.

Үйлчилгээг үнэлж дүгнэх, үнэлгээ өгөх: Та өөрийн ашигласан Үйлчилгээний талаар үнэлэлт дүгнэлтээ бичиж, үнэлгээ өгч болно. Хэрэв таны бичсэн үнэлэлт дүгнэлт, үнэлгээ энэхүү Нөхцлийг зөрчсөн гэж бид үзвэл, бид зөвхөн өөрийн бие даасан сонголт болон шийдвэрээр таны үнэлэлт дүгнэлт, үнэлгээг хянах эсхүл устгах эрхтэй. Та өөрийн үнэлэлт дүгнэлт, үнэлгээг Платформ дээр бичсэнээр буюу гаргаснаар тэдгээрийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн ямар ч хэлбэрээр болон ямар ч зорилгоор (үүнд, ONEFIT болон Платформыг ямар ч төрлийн форматаар ямар ч төрлийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах, таниулах орно), танд цаашид ямар нэгэн мэдэгдэл өгөх эсхүл танаас ямар нэгэн зөвшөөрөл авахгүйгээр танд болон аливаа гуравдагч этгээдэд ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр ашиглах, дахин хуулбарлах, хэвлэн нийтлэх, орчуулах, устгах, нийтэд үзүүлэх болон тэдгээрээс сэдэвлэн ажил/бүтээгдэхүүн хийх эрхийг бидэнд үүгээр олгож байгаа бөгөөд энэхүү эрх нь цуцлагдашгүй буюу эргэлт буцалтгүй, дэлхий даяар хүчинтэй, онцгой бус, хугацаагүй, рояалтигүй, дамжуулан ашиглах боломжтой, бусдад шилжүүлэх боломжтой эрх байна.

ХЭРЭГЛЭГЧИЙН КОНТЕНТ

Хэрэглэгчээс Платформд контент оруулах: Гишүүд Платформ дээр эсхүл Платформоор дамжуулан текст, график дүрс, фото зураг, аудио эсхүл видео хэлбэрээр контент (үүнд, уралдаан, тэмцээн, урамшуулалд оролцох материал орно) (“Хэрэглэгчийн Контент”) тавьж, гаргаж, бусадтай хуваалцаж болно. Та өөрийн гаргаж, тавьж, хуваалцаж байгаа Хэрэглэгчийн Контент болон түүнийг бусадтай хуваалцсанаас гарах үр дагаврыг зөвхөн та өөрөө хариуцах үрэгтэй. Хэрэглэгчийн Контентийн талаар бид ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.

Хориглосон контент: Та бусдыг гутаасан, доромжилсон, гүтгэсэн болон үзэн ядсан, түүнчлэн догшин хэрцгий, ёс журамгүй, ичгүүргүй булай, садар самуун, хууль бус эсхүл ямар нэгэн байдлаар дайрч давшилсан буюу гутаан доромжилсон Хэрэглэгчийн Контентийг Платформ дээр болон Платформоор дамжуулан тавьж, гаргаж, бусадтай хуваалцахгүй байх үүрэгтэй. Бид зөвхөн өөрийн бие даасан сонголт болон шийдвэрээр хэдийд ч танд ямар нэгэн мэдэгдэл өгөхгүйгээр ямар нэгэн хариуцлага хүлээхгүйгээр хэрэглэгчийн контентод хяналт тавих, Платформ дээр гаргахаас татгалзах эсхүл устгах эрхтэй (гэхдээ тийм үүрэг хүлээхгүй).  

Танаас бидэнд олгож байгаа эрх: Та Хэрэглэгчийн Контентийг Платформ дээр болон Платформоор дамжуулан гаргаснаар тэдгээрийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн ямар ч хэлбэрээр болон ямар ч зорилгоор (үүнд, ONEFIT болон Платформыг ямар ч төрлийн форматаар аль ч төрлийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах, таниулах орно), танд цаашид ямар нэгэн мэдэгдэл өгөхгүйгээр эсхүл танаас ямар нэгэн зөвшөөрөл авахгүйгээр танд болон аливаа гуравдагч этгээдэд ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр ашиглах, дахин хуулбарлах, өөрчлөх, хэвлэн нийтлэх, хянан засварлах, орчуулах, тараах, устгах, нийтэд үзүүлэх болон тэдгээрээс сэдэвлэн ажил/бүтээгдэхүүн хийх эрхийг бидэнд үүгээр олгож байгаа бөгөөд энэхүү эрх нь цуцлагдашгүй буюу эргэлт буцалтгүй, дэлхий даяар хүчинтэй, онцгой бус, хугацаагүй, рояалтигүй, дамжуулан ашиглах боломжтой, бусдад шилжүүлэх боломжтой эрх байна.

Санал зөвлөмж: Хэрэв та Платформ болон манай үйлчилгээтэй холбоотой ямар нэгэн санал, зөвлөмж, техникийн алдаа, засаж сайжруулах зүйлсийг (“Санал Зөвлөмж”) бидэнд ирүүлбэл, бид тухайн Санал Зөвлөмжийг зөвхөн өөрийн бие даасан сонголт буюу шийдвэрээр ашиглах эрхтэй. Таны Санал Зөвлөмжийг аливаа зорилгоор ашиглах, хэрэглэх цуцлагдашгүй буюу эргэлт буцалтгүй, дэлхий даяар хүчинтэй, онцгой бус, хугацаагүй, рояалтигүй, дамжуулан ашиглах боломжтой, бусдад шилжүүлэх боломжтой эрхийг та бидэнд үүгээр олгож байна.

НУУЦЛАЛ

Нууцлалын нөхцөл: Таны мэдээллийн нууцлалыг бид маш чухалд авч үздэг. Платформыг та хэрхэн ашиглах, таны мэдээлэл болон Хэрэглэгчийн Контентийг бид хэрхэн цуглуулж, ашиглах талаар бид Нууцлалын Нөхцөлд (энэхүү Нөхцлийн салшгүй хэсэг, эндээс үзэж болно) тодорхой заасан болно. Нууцлалын Нөхцлийг эндээс уншиж, дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Танаас бидэнд олгож байгаа эрх: Та Платформ болон манай үйлчилгээг ашигласнаар буюу Данс нээснээр таны хувийн мэдээллийг манай Нууцлалын Нөхцлийн дагуy болон Facebook-ээр дамжуулан бидэнд ирж байгаа таны тухай аливаа мэдээллийг цуглуулж, хадгалж, ашиглах эрхийг бидэнд үүгээр олгож байна. Хэрэв та Данс нээхдээ өөрийн Facebook хаягаар дамжуулан нээж байгаа бол таны Facebook дээрх тодорхой мэдээллийг авч, ашиглах эрхийг та бидэнд үүгээр олгож байна. 

Таны мэдээллийг Түнш авах: Та ямар нэгэн Үйлчилгээний захиалга хийхэд тухайн Үйлчилгээг санал болгож байгаа Түнш таны захиалсан Үйлчилгээний талаар тантай холбогдож, үйлчилгээ үзүүлэх болон таны сонирхсон мэдээллийг танд хүргэх зорилгоор таны тодорхой мэдээлэл тухайлбал, таны нэр болон цахим шуудангийн хаягийг авах боломжтой.  

ТАНЫ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА

Платформ ашиглах зорилго: Та Платформыг хууль бус эсхүл энэхүү Нөхцлөөр хориглосон зорилгоор ашиглахгүй байх үүрэгтэй.

Интернэтийн төлбөр: Та Платформд нэвтэрч, Платформтой холбогдоход гарах интернетийн буюу харилцаа холбооны төлбөрийг өөрөө хариуцах үүрэгтэй.

Платформоос материал авч ашиглах: Та худалдааны бус бөгөөд зөвхөн өөрийн хувийн зорилгоор Платформд нэвтэрч, түүний хэсгүүдтэй танилцаж болох ба Платформоос ямар нэгэн материалыг хэвлэж эсхүл цахим хэлбэрээр татаж авч болно.  Платформ дээрх материалыг хуулбарлан авахдаа Платформ дээр үзүүлсэн хэлбэртэй адилхан хэлбэрээр авах ёстой бөгөөд Платформ дээрх холбогдох зохиогчийн эрхийн болон бусад мэдэгдлийг заавал оруулсан байна. Платформоос хуулбарлан авсан эсхүл татаж авсан аливаа материалыг ямар нэгэн байдлаар өөрчлөх, түүнчлэн аливаа үзүүлэн, зураг, видео, аудио болон график дүрслэлийг дагалдах текстээс нь салгаж эсхүл худалдааны зорилгоор ашиглахыг хориглоно.

Зааварчилгааг дагаж биелүүлэх: Платформ ба Үйлчилгээ ашиглах талаар биднээс болон Түншээс гаргасан аливаа зааварчилгааг та дагаж биелүүлэх үүрэгтэй. Хэрэв та Түншийн зааварчилгаа, үйлчилгээний нөхцөл, журмыг дагаж биелүүлээгүйгээс болон санаатай эсхүл санамсаргүйгээр Түншид бие махбодийн эсхүл эд хөрөнгийн хохирол учруулвал өөрийн хөрөнгөөр хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Дасгал хийхтэй холбоотой салшгүй эрсдэл: Дасгал хийхэд бие махбодийн болон сэтгэл зүйн салшгүй эрсдэл (үүнд, гэмтэл, өвчин орно) байдаг гэдгийг та ойлгож, ухамсарлах шаардлагатай. Хэрэв танд эрүүл мэндийн ямар нэгэн асуудал эсхүл эргэлзээ байгаа бол та аливаа Үйлчилгээ авахаасаа өмнө өөрийн эмч эсхүл эрх бүхий эрүүл мэндийн мэргэжилтэн үзүүлж, мэргэжлийн зөвлөмж авах шаардлагатай. Түншээс санал болгож буюу үзүүлж байгаа ямар нэгэн Үйлчилгээг захиалж, авч байгаа нь зөвхөн таны хүлээх эрсдэл гэдгийг та бүрэн ухаарч, хүлээн зөвшөөрч байгаа гэдгээ үүгээр баталж байна. Түүнчлэн таны зүгээс бидний болон манай Түншийн эсрэг энд дурдсан эрсдэлтэй холбогдуулан ямар нэгэн нэхэмжлэл шаардлага гаргахгүй, арга хэмжээ авахгүй гэдгээ үүгээр зөвшөөрч байна.

Хориглосон үйлдэл: Дор дурдсан үйлдэл хийхийг хориглоно:

  • манай сервер, түүнтэй холбогдсон сүлжээг ямар нэгэн байдлаар гэмтээх, ажиллагаагүй болгох, хэт ачааллуулах эсхүл муутгах байдлаар, эсхүл аливаа этгээд Платформд нэвтэрч, түүнийг ашиглах боломжийг хязгаарласан байдлаар Платформыг ашиглах;
  • Платформ дээр хадгалагдаж байгаа аливаа систем, сүлжээ, дата эсхүл хувийн мэдээллийг эрсдэлд оруулах, гэмтээх, тэдгээрт сөрөг нөлөө үзүүлэх буюу саад тотгор учруулах, нууцаар таслах буюу гацаах, эсхүл хүчээр авах;
  • Платформын нууцлал, аюулгүй байдалтай холбоотой  үзүүлэлтийг устгах, салгах, төөрөгдүүлэх, ажиллагаагүй болгох, гэмтээх эсхүл ямар нэгэн байдлаар хязгаарлах;
  • Платформ, бусад гишүүдийн Данс, манай сервертэй холбоотой компьютерийн систем эсхүл сүлжээнд аливаа аргаар зөвшөөрөлгүй нэвтрэхийг оролдох, Платформын хэвийн ажиллагаа болон Платформ дээр хийгдэж байгаа ажиллагааг хязгаарлах эсхүл хязгаарлахыг оролдох;
  • аливаа гишүүн эсхүл Түншид санаатай эсхүл санамсаргүйгээр бие махбодийн эсхүл эд хөрөнгийн хохирол учруулах, учруулахаар оролдох;
  • ямар нэгэн садар самуун, заналхийлсэн, тааламжгүй, үзэн ядсан, арьс өнгөөр эсхүл яс үндэсээр доромжилсон, ёс журамгүй эсхүл ямар нэгэн байдлаар зохимжгүй контентийг Платформ дээр тавих эсхүл бусад гишүүд рүү явуулах; болон
  • ONEFIT, ЭнЭксТи ХХК-ийн эсхүл Түншийн гишүүд, ажилтнуудыг өдөж хоргоох, айлган сүрдүүлэх, тайван байдлыг алдагдуулах эсхүл залилах, түүнчлэн аюултай,  өдөж хоргоосон, айлган сүрдүүлсэн эсхүл тайван байдал алдагдуулсан нөхцөл байдал үүсгэх буюу үүсгэхэд оролцох.

ОЮУНЫ ӨМЧ

Платформын өмчлөл: ЭнЭксТи ХХК нь Платформыг өмчилж, ажиллуулдаг. Платформ (үүнд, бүх мэдээлэл, дата, текст, график дүрс, фото зураг, лого, дүрс, аудио бичлэг, видео, татаж авах боломжтой файл, харагдах холбоос буюу интэрфэйс, урлагийн бүтээл, харагдах болон мэдрэгдэх байдал, компьютерийн програм,  компьютерийн буюу програмын код, эх код, гар утасны аппликэйшн, интерактив үзүүлэлтүүд, хэрэгсэл, үйлчилгээ зэрэг орно), Платформ дээр байгаа болон түүгээр дамжуулан гаргаж байгаа бусад бүх мэдээлэл болон контентэд хамаарах бүх төрлийн оюуны өмчийн болон зохиогчийн эрхийн хууль ёсны, бүртгэгдсэн бөгөөд цорын ганц өмчлөгч нь ЭнЭксТи ХХК мөн болно.

Бүртгэгдсэн барааны тэмдэг: ЭнЭксТи ХХК, “ONEFIT” нэр болон ONEFIT-ийн лого нь бүртгэгдсэн барааны тэмдэг, үйлчилгээний тэмдэг, гэрчлэх тэмдэг бөгөөд Монгол улсын хуулиар хамгаалагдсан болно.

ХАРИУЦЛАГЫН ХЯЗГААР

Үйлчилгээ үзүүлэгч: Платформоор дамжуулан санал болгож байгаа бүх Үйлчилгээнүүдийг бид биш холбогдох Түнш гишүүдэд санал болгож, үзүүлж, нийлүүлж байгаа болно. Бид аль нэг Түншийн эсхүл гуравдагч этгээдийн агент/зуучлагч биш болно. Та ямар нэгэн Үйлчилгээг авах, ашиглах нь зөвхөн таны сонголт, шийдвэр бөгөөд Үйлчилгээ авах, ашиглахтай холбогдон гарах эрсдэлийг зөвхөн та хүлээх болно. Танд Үйлчилгээ үзүүлж байгаа Түншийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэл, болгоомжгүй болон хайхрамжгүй байдлаас шалтгаалан танд учирсан аливаа төрлийн (гэрээний болон гэм хор (үүнд, бэртэл гэмтэл болон эрүүл мэндийн асуудлууд орно)) хохирол (үүнд, олох байсан орлого болон алдагдсан мэдээлэл орно), алдагдал, зардлыг бид хариуцахгүй бөгөөд нөхөн төлбөр төлөх үүрэг хүлээхгүй.  

Түнш ба таны харилцаа: Та манай үйлчилгээг ашигласны үр дүнд (шууд болон шууд бусаар) та болон Түншийн хооронд бий болж байгаа аливаа гэрээ, хэлцэл эсхүл харилцаанд бид тал болон оролцоогүй бөгөөд та болон Түншийн хоорондын гэрээнээс үүдэн гарах аливаа үүрэг, хариуцлагыг бид хүлээхгүй.

Байгаа байдлаар нь” болон “бэлэн байгаа үед нь” зарчим: Платформ дээрх мэдээлэл болон материалыг зөвхөн мэдээллийн зорилгоор танд өгч байгаа бөгөөд тэдгээрийг “байгаа байдлаар нь” болон “бэлэн байгаа үед нь” гэдэг зарчмаар ямар нэгэн шууд болон шууд бус мэдэгдэл, баталгаагүйгээр өгч байгаа болно. 

Платформын тасралтгүй ажиллагаа: Хэдийгээр бид Платформыг өдрийн 24 цагийн турш ажиллагаатай байлгахаар чармайж ажилладаг боловч ямар нэгэн шалтгаанаар Платформ тодорхой хугацаагаар ажиллагаагүй болсон тохиолдолд бид ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээхгүй. Интернэтийн онцлог шинж чанарыг харгалзан Платформ нь тасралтгүй болон ямар нэгэн алдаагүй ажиллах баталгааг бид гаргах боломжгүй. Түүнчлэн, бид зарим тохиолдолд засвар хийх эсхүл шинэ үйлдэл нэмэх зорилгоор зайлшгүй шаардлагатай бол Платформын ажиллагааг түр зогсоож болно.

Хариуцлагаас чөлөөлөх: Хуулиар зөвшөөрсөн хэмжээнд, бид болон манай лиценз өмчлөгчид Платформ болон манай үйлчилгээтэй холбогдуулан ямар нэгэн шууд болон шууд бус баталгаа гаргахгүй бөгөөд бид болон манай лиценз өмчлөгчид дор дурдсан зүйлстэй холбогдон эсхүл үүсэн гарсан аливаа шууд, шууд бус хохирол (үүнд, олох байсан орлого болох алдагдсан дата), нэхэмжлэл, хариуцлага, зардал, төлбөрийг (гэрээний болон гэм хорын, үүнд хайхрамжгүй байдал орно) таны болон аливаа гуравдагч этгээдийн өмнө хүлээхгүй, хариуцахгүй:

  • Платформ болон манай үйлчилгээ (бүхэлдээ эсхүл хэсэгчлэн) ажиллахгүй байх, тасалдах эсхүл удаан ажиллах;
  • Платформ болон манай үйлчилгээгээр дамжуулан өгч байгаа аливаа мэдээлэлд байгаа аливаа алдаа эсхүл орхигдуулсан зүйлс;
  • аливаа гуравдагч этгээд таны хэрэглэгчийн нэр болон нууц үгийг ашиглан Платформд нэвтрэх болон ашиглах;
  • аливаа гуравдагч этгээд таны QR код болон иргэний үнэмлэх эсхүл бусад хувийн мэдээлэл, баримт бичгийг ашиглан Платформд нэвтрэх, ашиглах, Үйлчилгээ захиалах, Үйлчилгээ авах; болон
  • Платформ болон манай үйлчилгээг ашиглах явцад таны компьютерийн систем, хөдөлгөөнт төхөөрөмж, програм хангамж, дата эсхүл бусад эд хөрөнгийг гэмтээж болох эсхүл таныг залиланд өртүүлж болох ямар нэгэн хорлонтой програм хангамж үүнд, ямар нэгэн вируст өртөх.

Мэдэгдэл, баталгаа: (i) Платформ нь бүх төрлийн тоног төхөөрөмж, програм хангамж болон үйлдлийн системд нийцэж ажиллах талаар; (ii) Платформын болон Түншүүдээс өгч байгаа аливаа мэдээлэл тухайлбал, үйлчилгээний хуваарь, байршил болон тайлбар үнэн зөв байдал, найдвартай байдал, тохиромжтой байдал, бүрэн төгс байдал эсхүл цаг хугацаандаа ажиллах байдлын талаар; болон (iii) Түншүүдээс санал болгож, үзүүлж байгаа үйлчилгээний чанар, тохиромжтой байдал, аюулгүй байдал болон ур чадварын талаар бид ямар нэгэн мэдэгдэл, баталгаа гаргахгүй.

ТҮДГЭЛЗҮҮЛЭХ БОЛОН ЦУЦЛАХ

Хяналт: Платформд нэвтэрч, түүнийг ашиглаж байгаа байдалд бид хяналт тавих эрхтэй.

Түдгэлзүүлэх, цуцлахХэрэв та энэхүү Нөхцлийг зөрчвөл эсхүл бид зохисгүй гэж үзвэл бид танд ямар нэгэн мэдэгдэл өгөхгүйгээр, ямар нэгэн нөхөн төлбөр төлөхгүйгээр, ямар нэгэн хариуцлага хүлээхгүйгээр таны Дансыг болон Платформд нэвтрэх эрхийг бид түдгэлзүүлэх эсхүл цуцлах эрхтэй. Түүнчлэн, энэхүү Нөхцлийг зөрчсөн тохиолдолд бид тодорхой интернет протокол хаягаас Платформд нэвтрэхийг хааж болно. Түүнчлэн, энэхүү Нөхцлийг зөрчсөн тохиолдолд энэхүү Нөхцлийн дагуу боломжтой бүх арга хэмжээг бид авах эрхтэй. Таны дансыг түдгэлзүүлсэн эсхүл цуцалсан тохиолдолд та Платформыг ашиглахаа даруй зогсоох үүрэгтэй бөгөөд цаашид нэвтрэх оролдлого хийхийг хориглоно.

ГУРАВДАГЧ ЭТГЭЭДИЙН ЗАР СУРТАЛЧИЛГАА, БУСАД ВЭБ ХУУДАС РУУ ОРОХ ХОЛБООС 

Холбоос: Платформ дээр тавьсан аливаа холбоосыг зөвхөн таны хэрэглээг хөнгөвчлөх, цагийг хэмнэх зорилгоор тавьсан болно. Тухайн нэг холбоосыг дарж Платформоос гарсан тохиолдолд тэрхүү холбоосоор орсон вэб хуудас дээр байгаа контент нь бусад этгээдийн өмчлөл, хяналтан дор байгаа болно. Холбогдсон вэб хуудас болон тэдгээр дээр байгаа контентыг бид бүтээгээгүй бөгөөд хянаагүй, тэдгээрт нэвтэрсний үр дагаварыг бид хариуцахгүй.

Холбогдох этгээд биш: Платформ дээр тавьсан аливаа гуравдагч этгээдийн вэб хуудсын өмчлөгч эсхүл түүнийг өмчлөгч, ажиллуулдаг этгээдтэй бид ямар нэгэн хэлхээ, холбоо, хамаарал байхгүй гэдгийг үүгээр мэдэгдэж, баталж байна.

Таны эрсдэл: Платформ дээр тавьсан аливаа холбоосыг ашиглан тухайн вэб хуудас руу нэвтэрч, түүнийг ашиглаж байгаа нь зөвхөн таны эрсдэл бөгөөд та тэдгээрийг ашиглахдаа тэдний нөхцөл, болзлыг баримтлах үүрэгтэй.

Гуравдагч этгээдийн зар сурталчилгаа: Бид ямар нэгэн гуравдагч этгээдийн зар сурталчилгааг Платформ дээр байрлуулах эрхтэй. Платформыг ашигласнаар та гуравдагч этгээдийн зар сурталчилгаа болон маркетингийн материалыг хүлээн авахаа үүгээр зөвшөөрч байна. Хэрэв та тийм зар сурталчилгаа, маркетингийн материал хүлээн авах хүсэлгүй байвал бидэнд бичгээр мэдэгдэх шаардлагатай.  Гуравдагч этгээдийн зар сурталчилгааны контентыг бид хянаж, батлаагүй бөгөөд энэ талаар болон гуравдагч этгээдийн зар сурталчилгаатай холбогдон таны зүгээс хийсэн ямар нэгэн үйлдэлтэй холбогдуулан бид  ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.

БУСАД

ONEFIT-ээс тантай харилцах: Данс нээснээр та Платформтой болон манай үйлчилгээтэй холбоотой цахим шуудан болон бусад материал хүлээн авахыг та үүгээр зөвшөөрч байна. Тухайлбал, үнэлэлт дүгнэлт хийх хүсэлтийг танд явуулж болно, Үйлчилгээний захиалга хийсэн болон захиалга цуцалсан мэдэгдлийг танд явуулж болно, ONEFIT-ийн бусад гишүүдээс найз болох хүсэлтийг танд ирүүлж болно. Таны Данстай холбоотой мэдэгдлийг зөвхөн шаардлагатай үед тухайлбал, нууц үгээ сэргээх тохиолдолд танд явуулах болно. Түүнчлэн, бид танд өөрийн цахим хэвлэлийг тухай бүр явуулж байх болно. Хэрэв та цахим хэвлэл авах хүсэлгүй бол уг и-мэйлийн дор байх “захиалга цуцлах” гэсэн холбоосыг дарна.

Мэдэгдэл: Хэрэв бид тантай холбогдох шаардлага гарвал бид танд цахим шуудан илгээнэ эсхүл Платформоор дамжуулан мэдэгдэл илгээнэ. Цахим шуудан эсхүл Платформоор дамжуулан мэдэгдэл илгээснээс хойш 24 цаг өнгөрөхөд мэдэгдлийг өгсөнд тооцно.

Баримтлах хууль болон маргаан шийдвэрлэх харьяалалЭнэхүү Нөхцөл болон энэхүү Нөхцөл, Платформ ба манай үйлчилгээтэй холбогдон гарах аливаа маргааныг шийдвэрлэхэд Монгол Улсын хууль тогтоомжыг баримтална. Энэхүү Нөхцөл, Платформ болон манай үйлчилгээтэй холбогдон эсхүл үүдэн гарах аливаа маргааныг зөвхөн Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

Хүчин төгөлдөр үлдэх заалтууд: Энэхүү Нөхцлийг цуцалсны дараа хүчин төгөлдөр хэвээр үйлчлэх шинж чанартай зүйл заалтууд нь хүчин төгөлдөр хэвээр байна.

Хүчин төгөлдөр бус заалт: Хэрэв ямар нэгэн хууль тогтоомж эсхүл аль нэг улсын шүүхийн шийдвэрийн дагуу энэ Нөхцлийн аливаа нэг зүйл заалт нь хууль бус, хэрэгжүүлэх боломжгүй эсхүл хүчин төгөлдөр бус болсон бол зөвхөн тухайн зүйл заалтыг хуульд нийцүүлэн өөрчилнө. Хэрэв тийнхүү өөрчлөх боломжгүй бол тухайн зүйл заалтыг энэхүү Нөхцөлөөс тусдаа, салангид хэмээн тооцох бөгөөд энэхүү Нөхцлийн бусад зүйл заалтын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.

Бүх тохиролцоо: Энэхүү Нөхцөл нь Платформыг ашиглах, манай үйлчилгээг авах талаар талуудын хооронд тохиролцсон бүх нөхцөл, болзлыг илэрхийлж байгаа бөгөөд энэхүү Нөхцлийг та хүлээн зөвшөөрөхөөс өмнө ярилцсан, солилцсон, тохиролцсон бүхий л зүйлийг хүчингүй болгож, тэдгээрийг орлох болно. Энэхүү Нөхцөлд тусгаагүй Платформ болон манай үйлчилгээтэй холбоотой ямар нэгэн мэдэгдэл, баталгаа эсхүл тохиролцоонд талууд итгэж найдаагүй бөгөөд энд тусгаагүй мэдэгдэл, баталгаа эсхүл тохиролцоо нь энэхүү Нөхцлийг та хүлээн зөвшөөрсөн өдрөөс эхлэн ямар нэгэн үр нөлөө байхгүй.

Эрх үүрэг шилжүүлэх: Энэхүү Нөхцлийн дагуу хүлээсэн эрх, үүргээ биднээс урьдчилж бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэхийг хориглоно. Бид энэхүү Нөхцлийн дагуу хүлээсэн эрх, үүргээ: (i) өөрийн хараат, охин компани эсхүл хамааралтай компани; (ii) манай хувьцаа, бизнес эсхүл эд хөрөнгийг авсан этгээд; эсхүл (iii) өөрчлөн зохион байгуулалтын үр дүнд бий болсон эрх залгамжлагчид шилжүүлж болно. Та энэхүү Нөхцлийг хүлээн зөвшөөрснөөр эсхүл Платформыг буюу манай үйлчилгээг ашигласнаар та, ONEFIT эсхүл аль нэг Түншийн хооронд ямар нэгэн хамтарсан компани, хамтын ажиллагаа, хөдөлмөр эрхлэлт эсхүл зуучлалын харилцаа үүсээгүй болно.

ХЭЛ

Хэрэв энэхүү Нөхцөл болон Платформ дээрх мэдээллийн Монгол хэл дээрх хувилбар болон аливаа орчуулгын хооронд зөрүүтэй байдал гарвал Монгол хэл дээрх хувилбарыг баримтална.