НУУЦЛАЛЫН НӨХЦӨЛ
ONEFIT нь бидний хамтран ажилладаг хувь хүн, байгууллагуудаас (“Түнш”) санал болгож байгаа олон төрлийн фитнес болон спортын үйлчилгээг (“Үйлчилгээ”) нэг дороос захиалж, худалдан авах боломжийг бий болгож байгаа платформ буюу цахим талбар юм.
ЭнЭксТи ХХК (“бид” эсхүл “манай”) нь цахим технологийн компани бөгөөд ONEFIT вэб хуудас, вэб аппликэйшн, гар утасны аппликэйшн (iPhone болон Android) болон тэдгээрийн контентийн (“Платформ”) хууль ёсны бөгөөд цорын ганц өмчлөгч болно. Бид Платформоор дамжуулан өөрийн гишүүдийг Түншүүдтэй холбох үйлчилгээг үзүүлдэг. ONEFIT болон ЭнЭксТи ХХК нь өөрөө бялдаржуулах төв, фитнес клуб, эсхүл фитнесийн болон спортын үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний газар биш бөгөөд тийм үйлчилгээний газрыг ямар нэгэн байдлаар өмчилж эсхүл эзэмшдэггүй. Түүнчлэн бид Платформоор дамжуулан Түншүүдээс гишүүдэд санал болгож байгаа аливаа үйлчилгээ, хичээл, дасгал, бэлтгэл, сургуулилт зэрэгт ямар нэгэн байдлаар оролцдоггүй болно.
Платформын хэрэглэгч, манай гишүүд болон Түншүүдийн (“та” эсхүл “таны”) мэдээллийн нууцыг хадгалах бусад хууль бусаар задруулахгүй байх талаар бид онцгой анхаарч ажилладаг. Тиймээс мэдээлэл цуглуулах, хадгалах, ашиглах болон бусдад дамжуулахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор бид энэхүү Нууцлалын Ерөнхий Нөхцлийг (“Нууцлалын Нөхцөл”) боловсруулан гаргасан болно. Та Платформд нэвтрэх, түүнийг ашиглахаасаа өмнө энэхүү Нууцлалын Нөхцлийг сайтар уншихыг болон хэрвээ энэхүү баримт бичгийг бүхэлд нь эсхүл аль нэг хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол Платформд нэвтэрч, ашиглахгүй байхыг танд зөвлөж байна.
Энэхүү Нууцлалын Нөхцөл нь манай Үйлчилгээний Нөхцлийн салшгүй хэсэг болно.
МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ
“Хувийн Мэдээлэл” гэж хувь хүнийг тодорхойлж буюу ялган таниулж болох аливаа мэдээллийг (үүнд, гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй, нэр, электрон шуудангийн хаяг, шуудангийн хаяг эсхүл оршин суугаа хаяг зэрэг орно) хэлнэ.
Та Платформ дээр бүртгүүлэх үед бид таны Хувийн Мэдээллийг (тухайлбал, овог нэр, электрон шуудангийн хаяг, төрсөн огноо зэрэг) авах болно. Платформ дээр санал болгож байгаа ямар нэгэн үйлчилгээг авах эсхүл ямар нэгэн материалыг татаж авах үед таны утасны дугаар цахим шуудангийн хаяг зэрэг Хувийн Мэдээллийг бид авах болно.
Бид аль болох хамгийн бага хэмжээнд танаас Хувийн Мэдээлэл авахыг хичээх болно. Платформоор дамжуулан эсхүл бусад байдлаар бидэнд өгсөн таны аливаа Хувийн Мэдээллийг энэхүү Нууцлалын Нөхцөлд заасны дагуу ашиглах болно.
Та Платформд нэвтрэх үед хүн ам зүйн мэдээлэл (жишээ нь: нас, хүйс) эсхүл хэрэглээний мэдээлэл (жишээ нь: таны ашиглаж байгаа browser буюу вэб хөтөч, Платформ руу шилжүүлэн оруулж байгаа URL, таны зочилсон Платформын хэсгүүд/хуудсууд гэх мэт) зэрэг хувийн бус мэдээллийг бид цуглуулж авах бөгөөд эдгээр хувийн бус мэдээлэл нь таныг тодорхойлон таниулахгүй ба тантай холбогдох хэрэгсэл болохгүй. Платформ болон өөрийн үйлчилгээнд үнэлгээ хийх, сайжруулах зорилгоор танаас авсан мэдээллийг бид өөр эх үүсвэрээс авсан мэдээлэлтай хамтатган ашиглаж болно.
МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХ
Бид Хувийн Мэдээллийг дараах зорилгоор ашиглана. Үүнд:
- Платформ, үйлчилгээний мэдээлэл болон мэдээгээр хангах,
- Платформ, түүгээр дамжуулан санал болгож байгаа үйлчилгээг дэмжих,
- Манай үйлчилгээний талаар санал хүсэлт авахаар тантай холбогдох,
- Үйлчлүүлэгч болон үйлчилгээний судалгаа хийх,
- Үйлчилгээ худалдан авах болон үйлчилгээний захиалга хийх,
- Техникийн шинэчлэл болон үйлчилгээний нөхцөл, журамд орсон өөрчлөлтийн танд мэдэгдэх,
- Маркетингийн болон урамшууллын мэдээллийг танд хүргэх, болон
- Уралдаан, шагнал, урамшуулал явуулах, тэдгээртэй холбоотой шагнал эсхүл хямдралыг олгох.
Бид өөрийн маркетингийн стратегийг боловсруулах, үнэлж дүгнэх болон Платформ, үйлчилгээг сайжруулах зорилгоор хүн ам зүйн мэдээлэл зэрэг хувийн бус мэдээллийг ашиглаж болно.
МЭДЭЭЛЛИЙГ ДАМЖУУЛАХ, ЗАДРУУЛАХ
Бид таны Хувийн Мэдээллийг энэхүү Нууцлалын Нөхцөлд зааснаас өөр этгээдэд дамжуулахгүй бөгөөд худалдахгүй болно.
Бид таны Хувийн Мэдээллийг дор дурдсан хуулийн этгээд болон хувь хүмүүст дор дур дурдсан нөхцөлд дамжуулах буюу задруулж болно. Үүнд:
- Платформ дээр таны захиалсан анги, хичээл, сургуулилт, бэлтгэл, үйл ажиллагаа эсхүл үйлчилгээг явуулж, үзүүлж байгаа холбогдах байгууллага, газар, студи, багш, дасгалжуулагч – ингэснээр тэдгээр нь таны захиалсан үйлчилгээний талаар тантай холбогдож, танд хэрэгтэй байж болох онцгой урамшуулал зэрэг мэдээллийг танд хүргэх боломжтой болно (та тухайн байгууллагатай шууд холбогдон маркетингийн материал хүлээж авахаас татгалзаж болно).
- Платформ эсхүл таны сонирхсон үйлчилгээг үзүүлэхэд мэдээлэл хуваалцах, дамжуулах шаардлагатай бол.
- Танд хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зарлал, програм хангамжид орсон шинэчлэл, онцгой урамшуулал болон биднээс болон бидний түншээс авахаар сонирхож болзошгүй бусад мэдээллийг танд хүргэх (хэрэв та эдгээр мэдээллийг хүлээн авч байхаар сонгосон бол). (Платформыг ашиглах болон сурталчилгааны шинж чанаргүй чухал мэдээлэл агуулсан үйлчилгээний зарлалыг хүлээн авахгүй байхаар сонгох боломжгүй болохыг анхаарна уу.)
- Хуулиар шаардсан бол.
- Бусад хуулийн этгээдтэй нийлэх, нийгдэх эсхүл өөрчлөн зохион байгуулагдах, эд хөрөнгө худалдах, санхүүжилт авах болон бусад хуулийн этгээдийн зохион байгуулалтын өөрчлөлт хийх, түүнчлэн аливаа хөндлөнгийн дүн шинжилгээ эсхүл ЭнЭксТи ХХК дампуурах зэрэг үйл явцтай холбогдуулан.
- Хэрэв та ямар нэгэн байгууллагын хөтөлбөр, урамшуулалд хамрагдаж байгаа бол таны ажил олгогч.
- Мэдээлэл дамжуулах талаар таны зөвшөөрлийг бусад байдлаар авсан бол.
Бид таны Хувийн Мэдээллээс бусад хувийн бус мэдээлллийг гуравдагч этгээдэд дамжуулж, задруулж болно.
ТАНЫ СОНГОЛТ
Шууд маркетингийн болон бусад зах зээлийн судалгааны мэдээлэл хүлээн авахгүй байх сонголт хийх боломжийг бид танд олгоно. Та тодорхой мэдээллийг хүлээн авахгүй гэдгээ баталсан үйлдэл хийгээгүй бол (жишээ нь, хүлээн авах эсхүл өгөх үедээ холбогдох сонголтыг хийж, товчлуур дараагүй бол) та бүх мэдээллийг хүлээн авахыг зөвшөөрч байгаа гэж тооцох болно.
НУУЦЛАЛ ХАМГААЛАЛ
Хувийн Мэдээллийг устах, буруугаар ашиглах, задруулах, өөрчлөх, зөвшөөрөлгүй нэвтрэх, болон алга болохоос бид хамгаалах бүхий л боломжтой урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна. Хувийн Мэдээллийн нууцыг хадгалахтай холбоотой бүхий л боломжтой арга хэмжээг бид авна. Таны Хувийн Мэдээллийн нууцыг хадгалах, хамгаалах зорилгоор мэдээллийг түлхүүрлэх буюу шифр хийдэг Secure Sockets Layer (SSL) програмыг бид ашигладаг.
ГУРАВДАГЧ ЭТГЭЭДИЙН ХОЛБООС
Платформ дээр бусад вэб хуудсын холбоосыг тавьж болно. Тэдгээр хуудсын нууцлалын нөхцөл, дүрэм журмын талаар бид ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно. Платформоос өөр хуудас руу шилжин орохдоо тухайн хуудсын нууцлалын нөхцлийг уншихыг бид зөвлөж байна.
COOKIES
Маркетинг болон урамшууллын үйл ажиллагаа, интернэт хөдөлгөөн болон трэндэд дүн шинжилгээ хийх, манай Платформтой харьцаж байгаа хүмүүсийн сонголтыг санах ойд хадгалах, ба цахим ертөнцөд үзүүлж байгаа хариу үйлдэл, сонирхолыг судлах зэрэг ерөнхий зорилгоор бид Cookies болон түүнтэй төстэй бусад технологийг ашигладаг.
Зар сурталчилгааны үйлчилгээ үзүүлдэг гуравдагч этгээдийг бид ашигладаг. Эдгээр этгээд нь манай Платформ болон бусад вэб дээр үзэж байгаа таны зар сурталчилгааг тусгайлан бэлтгэх, зар сурталчилгаанд үзүүлж буй таны хариу үйлдлийг дагах, зар сурталчилгааны үр дүнг үнэлэх зэрэг зорилгоор Cookies болон түүнтэй төстэй бусад технологийг ашигладаг. Cookies болон түүнтэй төстэй бусад технологи нь Хувийн Мэдээллийг агуулдаггүй.
ИРГЭНИЙ БУЮУ ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН
Платформ дээр хийсэн ямар нэгэн үйлдэлээ бусад аппликэйшн, хуудас эсхүл мэдээллийн сүлжээн дээр эсхүл тэдгээр дээр хийсэн үйлдлээ Платформ дээр хуваалцах буюу харуулах боломжийг танд олгохын тулд бид Платформыг олон нийтийн мэдээллийн сүлжээтэй холбож болно. Ингэснээр та мэдээллийг өөрийн найз эсхүл олон нийттэй (таны сонгосон тохиргооны дагуу) хуваалцах боломжтой болно. Үүний тулд таны IP хаяг, Платформ дээр ямар хуудсыг ашиглаж байгаа зэргийг цуглуулж болох бөгөөд Cookies үүсгэж болно.
Мэдээлэл хуваалцах нь тухайн вэб хуудас буюу платформын нууцлалын нөхцлийн дагуу хийгдэх болно. Дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох олон нийтийн мэдээллийн сүлжээний нууцлалын нөхцлөөс харна уу.
ОЛОН НИЙТЭД ПОСТ ХИЙХ
Та Платформын олон нийтэд нээлттэй хэсгүүдэд (жишээ нь гишүүний профил, тодорхой бүлэгт зориулсан хэсэг гэх мэт) ямар нэгэн зүйл бичих, зураг оруулах буюу контент тавих боломжтой. Олон нийтэд нээлттэй хэсэгт таны бичсэн зүйл, оруулсан зураг буюу контентыг бусад гишүүд, олон нийт болон бусад вэб хуудас (үүнд, хайлтын вэб) уншиж, харж, ашиглах боломжтой гэдгийг та анхаарна уу.
Олон нийтэд нээлттэй хэсэгт таны оруулсан контентын хувьд энэхүү Нууцлалын Нөхцөл нь үйлчлэхгүй бөгөөд бид энэ талаар хариуцлага хүлээхгүй.
НАС
Манай Үйлчилгээний Нөхцлийн дагуу 18-аас доош насны этгээд Платформыг ашиглах эрхгүй тул бид 18-аас доош насны этгээдээс мэдээлэл цуглуулдаггүй болно. Платформ дээр бүртгүүлэх явцад эсхүл бусад байдлаар бидэнд мэдээлэл өгч байгаа аливаа этгээд нь 18-аас дээш настай гэдгээ бидэнд батална. Хэрэв 18-аас доош насны этгээд мэдээлэл өгсөн гэдгийг бид олж мэдвэл тухайн мэдээллийг Платформоос аль болох хурдан устгах болно.
НУУЦЛАЛЫН НӨХЦЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ
Та Платформд дээр бүртгүүлж, данс нээхээсээ өмнө энэхүү Нууцлалын Нөхцлийг (тухай бүр нэмэлт өөрчлөлт орсон) уншиж, бүрэн хүлээн зөвшөөрч, дагаж биелүүлэхээ амлаж байгаа гэдгээ баталгаажуулах шаардлагатай. Ийнхүү баталгаажуулахын тулд энэхүү Нууцлалын Нөхцлийг уншиж дуусаад, хүлээн зөвшөөрч байгаа бол Платформ дээр байгаа “би Нууцлалын Нөхцлийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн товчийг дарна. Тийнхүү товч дарсныг энэхүү Нууцлалын Нөхцлийг бичгийн хэлбэрээр хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж байгаатай адил хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөхөө баталж байна гэж үзнэ. Хэрвээ та энэхүү Нууцлалын Нөхцлийн аливаа зүйл заалтыг зөвшөөрөхгүй байгаа бол Платформд нэвтрэхгүй буюу ашиглахгүй байхыг, мөн Платформыг ашиглахаа даруй зогсоож, түүнээс гарахыг бид танд анхааруулж байна.
Энэхүү Нууцлалын Нөхцлийг бид хэдийд ч өөрчилж болох бөгөөд нэмэлт, өөрчлөлт хийсэн хувилбарыг Платформ дээр тухай бүр тавих болно. Хүчин төгөлдөр болох тодорхой өдөр тавиагүй бол нэмэлт өөрчлөлт орсон Нууцлалын Нөхцөл нь Платформ дээр тавьсан өдрөөс эхлэн хүчинтэй. Та Платформыг үргэлжлүүлэн ашиглаж байгааг энэхүү Нууцлалын Нөхцөлд оруулсан бидний нэмэлт өөрчлөлтийг та бүрэн хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөхөө баталж байна гэж тооцно.