Нийтлэг асуултууд


Асуулт: ONEFIT гэж юу вэ?

Хариулт: Улаанбаатар хотод байгаа шилдэг фитнес студи, спорт цогцолбор болон бялдаржуулах төвүүдээс санал болгож байгаа маш олон төрлийн үйлчилгээг хэдхэн хормын дотор нэг дороос хайж, захиалах боломжийг нээж өгсөн гар утасны аппликэйшн юм. Та хүссэн газраа хүссэн үедээ ямар ч төрлийн фитнес, спортын үйлчилгээ авах эрх чөлөөг ONEFIT танд олгоно. Хуруугаа хэдхэн хөдөлгөхөд л та шинэ ертөнц нээж, фитнест дуртай шинэ найзуудтай болно!


Асуулт: ONEFIT хэрхэн ажилладаг вэ?

Хариулт: Маш энгийн! 

  • Манай гишүүнчлэлийн багцаас сонгож, сарын төлбөр төлөөд, гишүүн болох 
  • Маш олон төрлийн фитнес, спортын үйлчилгээнүүдээс байршил, хуваарь, үнэлгээгээр шүүж, хайлт хийх
  • Өөрийн сонирхсон, дуртай эсхүл туршиж үзмээр санагдсан үйлчилгээг сонгож тухайн өдөртөө эсхүл ирэх долоо хоногийн хугацаагаар төлөвлөж, захиалах
  • Авсан үйлчилгээнийхээ талаар үнэлгээ өгөх, санал сэтгэгдлээ ONEFIT блог дээр бусад гишүүдтэй эсхүл сошиал медиа дээр өөрийн найз нөхөдтэй хуваалцах 

Таны ажил эсхүл гэртэй ойрхон газар очиж иог хиймээр байвал, усанд сэлмээр байвал, бүжгийн ур чадвараа дээшлүүлмээр бол эсхүл зүгээр л стрессээ арилтал сайхан дасгал хиймээр байвал та манай апп-ыг татаж аваад л маш олон төрлийн үйлчилгээнээс сонгох боломжтой.


Асуулт: Хэрхэн ONEFIT-д нэгдэх вэ?

Хариулт: ONEFIT апп-ыг Apple App Store / Google Play store-оос татаж авч, бүртгүүлснээр та ONEFIT-д нэгдэнэ. Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг, фитнес, спортод дурлагсад таныг хүлээж байна.


Асуулт: ONEFIT-ийг хаана ашиглаж болох вэ?

Хариулт: Одоогоор ONEFIT-ийг зөвхөн Улаанбаатар хотод ашиглаж болно. Бид Эрдэнэт, Дархан хотуудыг нэмэхээр хичээнгүйлэн ажиллаж байна. Ингэснээр та эдгээр хотуудад ажиллаж, амрахаар очсон үедээ ч ONEFIT-ийг ашиглах боломжтой болно. Бид бусад томоохон аймгийн төвүүдийг ч ойрын ирээдүйд нэмэх болно. 


Асуулт: ONEFIT-ийн гишүүнчлэлийн багц гэж юу вэ?

Хариулт: Одоогийн байдлаар бид гурван төрлийн сарын гишүүнчлэлийн багц гаргасан. Сарын гишүүнчлэлийн багцыг худалдан авснаар тухайн багцын хүчинтэй хугацаанд тодорхой тооны үйлчилгээ авах эрхтэй болно. Таны гишүүнчлэлийн багцад багтсан бүх төрлийн үйлчилгээг та авах боломжтой. Гишүүнчлэлийн багц худалдан авснаар та хүссэн үедээ хүссэн газраа дасгал хийх эрх чөлөөтэй болно. Зарим түнш сард тодорхой тооны үйлчилгээ авах хязгаар тавьсан байдгийг анхаарна уу. Тиймээс түншийн танилцуулга болон үйлчилгээний мэдээллийг анхааралтай үзэж, сард хэдэн үйлчилгээ авах боломжтой болохыг харна уу. 


Асуулт: ONEFIT-ийн гишүүнчлэлийн багц ямар үнэтэй вэ?

Хариулт: Багцын үнэ гишүүнчлэлийн төрлөөс хамааран өөр өөр байна. Та энд дарж үнийн дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. 


Асуулт: ONEFIT-ийн түншүүд гэж хэн бэ?

Хариулт: Бид Улаанбаатар хотод байгаа хамгийн сайн бөгөөд сайхан фитнес клуб, спорт цогцолбор болон бялдаржуулах төвүүдтэй хамтран ажиллаж байна. Бид түншүүдийнхээ тоог өдөр бүр нэмсээр байна. Бидэнтэй хамтран ажилладаг түншүүдийн жагсаалтыг та эндээс харах боломжтой. Хэрэв танд манайд санал болгох гайхалтай сайн фитнес клуб, спорт цогцолбор болон бялдаржуулах төв байвал бидэнд хэлээрэй.


Асуулт: Үйлчилгээ авах эрх хэзээнээс эхлэх вэ?

Хариулт: Та өөрт тохирсон гишүүнчлэлийн багцаа сонгоод, төлбөрөө төлмөгц та үйлчилгээ захиалах, авах эрхтэй болно. 


Асуулт: Би ONEFIT-ийн гишүүнчлэлээрээ хэдэн үйлчилгээ авах вэ?

Хариулт: Гишүүнчлэлийн төрлөөс хамааран нэг сард авах үйлчилгээний тоо өөр өөр байна. Жишээ нь: Эрүүл Чийрэг багц авсан гишүүн нэг сард дээд тал нь 12 үйлчилгээ авах эрхтэй байхад Үзээд Алдъя багц авсан гишүүн нэг сард дээд тал нь 3 үйлчилгээ авах эрхтэй байна. Үүнээс гадна, нэг сард нэг түнш дээр очиж үйлчлүүлэх тоо нь хязгаартай. Жишээ нь: Сүбүди Иог студи нэг сард нэг гишүүн 3 удаа орох эрхтэй байхаар заасан байхад Орчлон Виста Клуб нэг сард нэг гишүүн 2 удаа орох эрхтэй байхаар заасан. Гишүүнчлэлийн төрөл болон дэлгэрэнгүй мэдээллийг та эндээс харна уу.


Асуулт: ONEFIT кредит гэж юу вэ?

Хариулт: Кредит цуглуулах маш амархан!

  1. Найздаа урилга илгээнэ. Та хэдэн ч хүнд урилга илгээж болно.  
  2. Таны найз гишүүнчлэлийн багц худалдаж авахдаа таны явуулсан урилга дээрх кодыг ашиглан 5,000 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Хөнгөлөлтийн код нь зөвхөн эхний худалдан авалтад хүчинтэй. 
  3. Гишүүнчлэлийн багц худалдан авсан найз бүрийн тоогоор таны дансанд 5,000 төгрөгийн кредит автоматаар нэмэгдэнэ.

Асуулт: Анхан, дунд, ахисан шат гэж юу вэ?

Хариулт: Хүн бүрийн фитнес буюу биеийн тамирын ур чадварын түвшин өөр өөр байдаг тул манай түншүүд янз бүрийн түвшинд зориулсан олон төрлийн үйлчилгээг санал болгодог. Ихэнх үйлчилгээ нь бүх хүмүүст тохиромжтой боловч зарим төрлийн үйлчилгээ нь тодорхой түвшний фитнесийн ур чадвар шаарддаг. Та ямар нэгэн үйлчилгээ авахдаа өөрийн фитнесийн ур чадвар, эрүүл мэндийн ерөнхий байдлыг харгалзан үзэхийг зөвлөж байна.


Асуулт: Гишүүнчлэлийн багцын төлбөрийг хэрхэн хийх вэ?

Хариулт: Төлбөрийг дараах хэлбэрээр хийж болно. 

  1. Интернет банк ашиглан интернетээр;
  2. Most Money зэрэг төлбөрийн апп ашиглаж; 
  3. Банканд очиж дансаар шилжүүлэг хийх эсхүл
  4. Бэлнээр (манай хаягийг эндээс харна уу) тус тус төлбөр төлөх боломжтой. 

Асуулт: Би гишүүнчлэлийн багцаа түр зогсоож болох уу?

Хариулт: Гишүүнчлэлийн багцыг түр зогсоох буюу сунгах нөхцөл, журам

  1. Сард нэг удаа түр зогсоож буюу сунгаж болно
  2. Дараалсан 7 буюу түүнээс дээш хоногийн хугацаанд ашиглахгүй болсон байх
  3. Апп дээр БУСАД - БАГЦ АВАХ цэсэд байгаа ТҮР ЗОГСООХ товчийг дарна
  4. Зогсоох хугацаагаа сонгоно
  5. Ингээд та санаа амар аялж, амарч эсхүл зүгээр л түр завсарлага авч болно.

Нийтлэг асуултууд