Өвлийн хүйтнийг гэр бүлээрээ хэрхэн сонирхолтой өнгөрөөх вэ?

Нийтэлсэн:       Категори: Move       8441       2016.11.15
cover

Хүйтний эрч өдөр ирэх тутамд л нэмэгдэж байна. Энэ үед утаа тортог, халтиргаа гулгаа, замын түгжрэл, завгүй ажил зэргээс үүдэж бид багагүй стресстдэг. Стрессээс болоод гэр бүлийнхэндээ ч төдийлөн анхаарал халамж тавьж чаддаггүй. Гэтэл өнөөдөр амралтын өдөр, цонхоороо хардаа нартай хирнээ зөөлөн цасан бударч байна. Энэ өдрийг гэрийнхэнтэйгээ сайхан өнгөрүүлэхэд чинь тус болох хэдэн санааг хүргэж байна.

  • Агаарт гар, цана чаргаар гулга

Цана чаргаар гулгах нь гэр бүлийнхэн болоод найз нөхөдтэйгөө өнгөрүүлж болох хамгийн сайхан дурсамжийг бий болгодог жинхэнэ амралт шиг амралтыг танд бэлэглэнэ. Тиймээс цаг агаар харж байгаад, аль нэг тохирох өдөр ажлаа зохицуулж, гэр бүлээрээ салхинд гарч, эд эсээ нэг сэргээгээрэй.

  • Кино үз, гадуур хоолло

Өвлийн улиралд бидний хамгийн их хүсэн хүлээдэг тэмдэглэлт баярууд тохиодог. Гэхдээ энэ бүхнийг хүлээж гэртээ гэгэлзэж суухын оронд гэр бүлээрээ хоолонд орж, орой нь кино үзэж болох юм. Хааяа ч гэсэн хүүхэлдэйн кино үзэх нь зүгээр шүү. Кино үзвэрийг амралтын өдөр гэлтгүйгээр төлөвлөөрэй.

  • Спорт аян эхлүүл

Сүүлийн үед янз бүрийн сэдвээр challenge давлагаа хүмүүсийн дунд ихээр дэлгэрэх болсон. Тэгвэл үүнээс санаа авч, өөрийн гэр бүл болоод найз нөхөд, хамаатан садныхаа гэр бүлийнхэнтэй спорт challenge-ийг эхлүүлж яагаад болохгүй гэж. Тухайлбал: Өнөөдөр танай гэр бүлийнхэн фитнес клуб юм уу спорт клубд дасгал хөдөлгөөн, сагсан бөмбөгөөр хичээллэж буйгаа илтгэсэн зураг болон видеог өөрийн facebook-дээ илгээж, дараагийн дуудах гэр бүлээ уриалах юм. Нийгэмдээ хэрэгтэй эерэг мессэжийг бусдадаа түгээцгээе.

  • Богино зайд аял

Өвлийн улиралд утааны хэмжээ ихэсдэг учраас амралтын аль нэг өдрийг тохиолдуулан гэр бүлээрээ ууланд гарах эсвэл тохилог амралтын газар луу явах зэргээр, нэг юм уу хоёр өдрийн амралтыг зохион байгуулаарай. Энэ нь танд стрессгүй, амар амгалан байдал болоод гэр бүлийн тань халуун дулаан уур амьсгалыг улам нэмэгдүүлнэ.


САНАЛ БОЛГОЖ БУЙ НИЙТЛЭЛ: Дасгал хийхэд бидний биед ямар өөрчлөлт гардаг вэ?

САНАЛ БОЛГОЖ БУЙ НИЙТЛЭЛ: Спорт хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэ?


Хэрвээ та өвлийн улирлыг гэр бүлээрээ үр дүнтэй өнгөрүүлж, хүссэн фитнес клубдээ, дуртай дасгалаа  хийхийг хүсэж байгаа бол яг одоо бидэнтэй нэгдэж, ONEFIT аппликэйшнийг хэрхэн хэрэглэх талаар нийтлэлийг уншина уу.


Та ONEFIT аппликэйшнээ татаж авж амжаагүй байгаа бол доорх холбоосон дээр дарж татаж аваарай. 



Нийтэлсэн

Uncaught Exception

Json Error: Syntax error, malformed JSON

Origin

anchor/libraries/json.php on line 34

Trace

#0 /home3/coinsmn/public_html/anchor/functions/articles.php(142): Json::decode(NULL)
#1 /home3/coinsmn/public_html/themes/onefit/article.php(82): cover_url(NULL)
#2 /home3/coinsmn/public_html/system/view.php(87): require('/home3/coinsmn/...')
#3 /home3/coinsmn/public_html/system/route.php(160): System\View->render()
#4 /home3/coinsmn/public_html/system/router.php(152): System\Route->run()
#5 /home3/coinsmn/public_html/system/start.php(36): System\Router->dispatch()
#6 /home3/coinsmn/public_html/index.php(33): require('/home3/coinsmn/...')
#7 {main}