Leela Thai Yoga, Spa

Нийтэлсэн: ONEFIT       Категори: Spotlight Partner       10535       2017.06.04

Бид 6-р сарын онцлох түнш студиэр Leela Thai Yoga & Spa төвийг урьж, студийн үүсгэн байгуулагч, иогийн багш Өүлэнтэй ярилцлаа. Тус төв нь эрүүл мэнд, гоо зүй, стрэссгүй аж амьдрал руу чиглэсэн сургалт хөтөлбөрүүдтэй ба үүний дотор сонирхолтой нь Тай чи иог, хор тайлах Тайланд үнэрт саун хүртэл байгаа шүү. Та ONEFIT аппаараа захиалга өгөөд л үйлчлүүлэх боломжтой. 

Хаяг: БЗД, 26-р хороо, True-L хотхон, 716-р байр, 1 давхарт. Утас: 76012277, 88001548

Сошиал хаяг:



Та эхлээд өөрийгөө танилцуулна уу. Мөн яагаад студи нээж, ажиллуулах болсон тухай болон студийн онцлог талыг бидэнтэй хуваалцана уу.

Сайн байна уу! Намайг Ѳэлүн гэдэг. Бизнес удирдлага зочид буудлын менежмент болон Спа ба Эрүүл амьдралын менежментийн мэргэжилтэй.

2012 онд Leela Thai Yoga & Spa тѳвѳѳ эгч, дүү хоёрын хамт үүсгэн байгуулж байсан. Одоо манай хамт олон арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Манай Leela Thai Yoga & Spa тѳв нь аль болох нэг дор хүний эрүүл мэнд, гоо зүйн, стрэссгүй аж амьдрал руу чиглэсэн үйлчилгээг ѳгѳхийг зорьдог. Үүнд: хатха иог, агаарын иог, Тай чи иог, стресс менежментийн анги, хоргүйжүүлэн тураах эрчимтэй хѳтѳлбѳр, алжаал тайлах массаж, хор тайлах Тайланд үнэрт саун зэрэг багтана.

Таны өөрийн дуртай дасгал юу вэ? Мөн бусдад санал болгох, зөвлөх дасгалын хэвшил юу вэ? 

Би агаарын иогийн даавуутай үүлэн дунд хѳвѳх мэт бүх булчин сэтгэл санаагаа суллах гүн амралтын дасгалд их дуртай.

Аливаа дасгалыг эхлээд сэтгэлдээ бодоод, дараа нь биеэр аядуу тайван хийх нь зѳв гэж боддог. Зун болж байгаа учир илүү зуны улиралд тохирох урвуу харахаас илүү хѳл дээш чиглэх дасгалыг хийхийг зѳвлѳж байна.

Тэгвэл тогтмол дасгал хийж эхлэх гэж байгаа хүмүүст хандаж та ямар зөвлөгөө өгөх вэ?

Хамгийн түрүүнд ѳѳрийнхѳѳ бие сэтгэлийг сонсохыг зѳвлөнѳ. Ѳѳрийгѳѳ сонсож, ѳѳртэйгѳѳ ярилцаад шийдвэрээ гарган тѳлѳвлѳсѳн хүнийг юу ч зогсоож чаддаггүй. Хэрвээ дасгалаа тогтмол хийхээр шийдсэн бол амралт болон хоолыг сайтар анхаарах хэрэгтэй. Та тамирчин биш учир ѳдѳр бүр хичээллэх шаардлагагүй. Жишээ нь 7 хоногт 2-3 ѳдѳр л хичээллэхэд хангалттай. Мѳн хоолыг дасгал хийхээс 2-3 цагийн ѳмнѳ идэх хэрэгтэй. Хэрвээ дасгалын цагийн ѳмнѳхѳн идсэн бол зүрх давхар ачаалал авч дотор мухайрах, толгой эргэх сѳрѳг үр дүн гарна.

Хоол гэснээс ер нь хоолны дэглэм барих нь чухал уу? Таны өдөр тутмын хоолны дэглэм юу вэ?

Хоолны тал дээр би тусгай дэглэм барьдаггүй. Гэхдээ зѳв хооллохыг эрмэлздэг. Жишээ нь бүх зүйлсийг л иддэг, гэхдээ хэмжээ тунг нь тааруулах хэрэгтэй. Энэ л ѳсѳхѳѳс сурсан Монгол аргаар явж байгаа. Мѳн жимс, ногооны амин дэмийг алдуулахгүй түүхий болон бага болгож иддэг.

Таны хувьд хүмүүсийн мэддэг ч болоосой гэж хүсдэг 3 зүйл юу вэ?

Монгол хүнийгээ эрүүл, урт наслаасай гэж хүсдэг. Үүнд чухал нѳлѳѳлѳх зүйл нь сэтгэлийг тайвшруулах иогийн тусгай дасгал, бясалгалын арга техникүүд байдаг. Мөн тогтмол дасгал хѳдѳлгѳѳн. Гаднаас тѳлѳѳлүүлж массаж болон саунд орох нь бас сайн талтай. 

Фит биетэй болох, тогтмол дасгал хийдэг болох талаар хүмүүст байдаг хамгийн том буруу төсөөлөл юу вэ?

Иог хийхийн сайн сайхан талыг дурдаад баршгүй, тиймд хүмүүсийг ѳѳртѳѳ тохируулан иогийг хийж эхлээрэй гэж уриалж байна. Сэтгэл санааны болон биеийн тэнцвэрийг олсон цагт бусад бүхий л асуудлууд аяндаа шийдэгддэг.

Танд хамгийн их урам зориг өгдөг, тогтмол дасгал хийхэд тусалдаг уриа үг, титэм үг юу вэ? 

Иогийн дасгал хийхийн ѳмнѳ нүдээ аниад гүнзгий амьсгал аваад гаргах агшиндаа ОМ гэх анхдагч тарнийг гурван удаа уншихийг зѳвлѳж байна. Ингэснээс таны анхаарал бүрэн тѳвлѳрч иогийн дасгалаа эхнээс нь дуустал урсангуй сайхан хийж чадна.

Бидэнтэй илэн далангүй сайхан ярилцаж, өөрийн зөвлөгөөг өгсөнд баярлалаа. Та болон таны хамт олны ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе!  



Нийтэлсэн

ONEFIT
ONEFIT gives you access to more than 50 best gyms and studios in UB. Download now for free. For more information and promotions, call 70107700, 70107710.


Санал болгох