Анударь: Дасгал хийсний дараа бүх юм сайхан болдог гэдгийг өөртөө сануулдаг.

Нийтэлсэн: ONEFIT       Категори: Spotlight Member       8667       2017.05.31
cover

Намайг А.Анударь гэдэг. Олон улсын сэтгүүлч  мэргэжилтэй. Гэхдээ одоогоор гэрээ гийгүүлээд сайн хань, халамжит гэргийн ажлыг өдөр бүр хичээнгүйлэн хийж байна. Хүүхдүүдийхээ бахархал нь болсон ээж нь байж үргэлж сайн зөвлөгч, сайн найз нь байх юмсан гэж хичээдэг. Тэгэхийн тулд мэдээж эхлээд эрүүл саруул, эрч хүчтэй байх нь чухал гэж боддог. Харин үүнд минь ONEFIT апп сүүлийн үед их тус болж байна.

Би яагаад ONEFIT-д дуртай вэ гэвэл: Төрсний дараа буцаад хэвэндээ ороход тусалсан цорын ганц ид шидтэн байхгүй юу. Олон төрлийн хичээл, дасгалыг нэг дор багтаасан нь мэдээж хамгийн их таалагддаг. Үүнээс гадна цагт баригдахгүй, дуртай үедээ аль ойрхон фитнес клубт орох боломжтой байдаг нь нарийн цагийн хуваарь дагах боломжгүй над шиг хүмүүст хамгийн хэрэгтэй.

Миний хамгийн дуртай ONEFIT-ийн дасгал, хичээл бол: Фитнес буюу хүмүүсийн хэлдгээр төмөр өргөх. Үүнийг бассейн болон бокс хослуулж хийж байгаа. Мөн дасгал хийж эхэлснээр ус сайн ууж сурч байгаа. Хооллолт болон амьдралын зарим нэг буруу хэвшлүүд маань хүртэл эрүүл зөв болж эхэлж байгаа.

Надад хамгийн их урам зориг өгдөг зүйл бол: Ямар нэгэн спорт, дасгалаар тогтмол хичээллэдэг хүмүүс. Сүүлийн үед спортоор тогтмол хичээллэдэг хүмүүсийг инстаграм болон фэйсбүүк дээр дагаж, тэдний биенд гарч байгаа өөрчлөлт болон амьдралын хэв маягийг шимтэн сонирхдог болсон.

Тогтмол дасгал хийж, байнга урагшаа тэмүүлж байхын тулд би: Дасгал хийсний дараа бүх юм сайхан болдог гэдгийг өөртөө сануулдаг. Дасгал хийсэн өдөр цаанаасаа л сэтгэл санаа сэргэж, бүхэл өдрийн турш эрч хүчтэй, урам зоригтой маш сайхан байдгийг биеэрээ мэдэрсэн.

ONEFIT апп-аа залхууралгүй ашигладаг. Дасгал хийгээд хэцүү байна гэж бууж өгөлгүй, идэвхтэй байхад хэсэг хугацааны дараа л түүндээ дуртай сонирхолтой болж ирдэг юм байна лээ. Хүн өөртөө цаг зав, боломж гаргаж байх хэрэгтэй ялангуяа ээжүүд. Ээжүүд маань хүүхдүүд, ханийгаа хамгийн түрүүнд тавиад, өөрсдийгөө анхаарахаа болих гээд байдаг талтай шүү дээ. Ямар ч завгүй хүнд цагаа зөв хуваарилж чадвал дасгал хөдөлгөөн хийхэд зөндөө боломж байдаг гэдгийг сайн ойлгоод байгаа.

ONEFIT-д нэгдэж, бидний нэг болоосой гэж миний хамгийн их хүсч байгаа хүн бол:  Баасанжаргал эгчийгээ ONEFIT апп-аа үргэлжлүүлэн ашиглаад, залхууралгүй дасгалаа хийж эхлээрэй гэж хэлмээр байна. Түүнээс гадна бүх ээжүүд болоод өөрийгөө хэсэг мартчихсан бүсгүйчүүдийгээ энэхүү апп-ын давуу талыг ашиглан боломжтой цаг үедээ, хүссэн газартаа яваасай гэж хүсэж байна.



Нийтэлсэн

ONEFIT
ONEFIT gives you access to more than 50 best gyms and studios in UB. Download now for free. For more information and promotions, call 70107700, 70107710.


Санал болгох


Монгол Дархлаа

Эрүүл нийгмийг бүтээж, ирээдүй өөд тэмүүлэх олон залуусыг ONEFIT-д нэгдэхийг уриалж байна.

Сумьяа

Булчин суларч эхлэхээс өмнө амжиж булчингаа сайн хөгжүүлэх хэрэгтэй.

Т. Булган

Тогтмол дасгал хийж хүүхдүүддээ үлгэр дууриал болдог