Фитнесийн төрлүүд

Эрүүл амьдралын гол түлхүүр нь зөв хооллож, идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй байх бөгөөд хөдөлгөөн танаас тэнцвэрт байдал, тэсвэр хатуужил, уян хатан чанар, эрч хүч, анхаарал төвлөрөлт зэргийг шаарддаг учраас таны бие организмын бүхий л үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж байдаг. Тэгвэл дасгалын төрлүүд, түүний ашиг тусын талаарх нийтлэлийг хүлээн авч уншина уу.
- Тэнцвэрийн дасгал
Ихэнх хүмүүс жин нэмэхээрээ тэнцвэрт байдлаа алддаг. Иймээс энэ төрлийн дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нь биеийн жинг жигд хасах, зүрхний үйл ажиллагааг сайжруулах, цус харвалтаас урьдчилан сэргийлэх зэрэг давуу талтай. Тэнцвэрийн дасгалуудыг хийх явцад унаж бэртэх магадлал их байдаг тул анхаарлыг дээд зэргээр төвлөрүүлэх шаардлагатай.
Хамрах дасгалын төрөл: Иог, Тай жи чуан
Дараах дасгалуудыг өдөр тутамдаа туршиж үзээрэй.
- Аяга таваг угаах болон шүдээ угаах үедээ нэг хөл дээрээ 15 секундийн давтамжтайгаар ээлжлэн зогсох
- Гэр зуураа 20 алхмаар өлмий дээрээ явах
- Алхахдаа шулуун шугамд тааруулж алхах
- Тэсвэрийн дасгал
Тэсвэр хатуужил шаардсан энэ төрлийн дасгалууд нь зүрхний үйл ажиллагааг сайжруулах, цусны эргэлтийн системийг хадгалах, уушги болон амьсгалын замын эрхтний үйл ажиллагааг сайжруулах зэргээр таны биеийн эрүүл мэндийг сайжруулахад чухал нөлөө үзүүлдэг. Үүний үр дүнд чихрийн шижин, зүрхний өвчин, цус харвалт зэрэг өвчний эрсдлийг бууруулж өгдөг.
Хамрах дасгалын төрөл: Аэробик, Гүйх, Алхах, Усанд сэлэх, Дугуй унах, Бүжиглэх, Теннис, Сагсан бөмбөг, Хөл бөмбөг
- Сунгалтын дасгал
Уян хатан байхын тулд сунгалтын дасгалуудыг сайн хийж байх нь чухал. Сунгалтын дасгалуудын тусламжтайгаар бусад төрлийн дасгалыг төвөггүйхэн хийхэд чухал нөлөөлдөг. Хэрвээ та биеийн хүчний ямар нэгэн дасгал хийх гэж байгаа бол сунгалтын дасгалыг хамгийн сүүлд хийх нь зөв арга юм.
Хамрах дасгалын төрлүүд: Иог, Балет
Сунгалтын дасгалыг аюулгүй хийх арга: Амьсгалаа зөв хувиарлах, дасгалын үеэр жигд удаан хийх, сунгалт хийх үед 10-30 секундээр 3-5 удаагийн давтамжтайгаар хийх зэргийг анхаараарай.
- Хүч чадлын дасгал
Булчин хөгжүүлэх дасгал хийснээр аливаа гэмтэл бэртэлээс хамгаалж, бодисын солилцоог идэвхжүүлдэг учир таныг амарч байх үед ч калор шатаах үйл явц явагдаж байдаг. Өдөр тутамд байнга хүндийн өргөлт өргө гэхгүй ч хэзээ ч биеийн хүч шаардсан дасгал хийхийг мартаж болохгүй юм шүү.
- Алхах
Алхах нь идэвхтэй хөдөлгөөнтэй байхын тулд хэрэгжүүлж буй хамгийн энгийн алхам юм. Энгийн хэдий ч таны эрүүл мэндэд бүхий л талаас нь анхаарал хандуулдаг гэхэд болно. Тухайлбал: зүрх судас, амьсгалын замын эрхтэн, уушги, цусан хангамжийн үйл ажиллагааг сайжруулах, сэтгэл санаа сэргээх, өөдрөг үзлийг бий болгох, аливаад нухацтай хандах, анхаарал төвлөрөх, биеийн илүүдэл жинг бууруулах, урт наслах зэргээр олон сайн талтай.
САНАЛ БОЛГОЖ БУЙ НИЙТЛЭЛ: Биеийн эрүүл чийрэг байдал сэтгэхүйн эрүүл чийрэг байдалд нөлөөлдөг.
Та эдгээр дасгалд ONEFIT гишүүнчлэлийн эрхээрээ хамрагдах боломжтой бөгөөд ONEFIT аппликейшнийг хэрхэн хэрэглэх талаарх нийтлэлтэй танилцана уу.
Хэрвээ ONEFIT аппликейшнээ татаж амжаагүй бол доорх холбоос дээр дарж татаж авна уу.
Санал болгох

Таны биеийн хэлбэрт ямар дасгал, хөдөлгөөн тохирох вэ?
Хүний биеийн хэлбэр нийт 3 төрөлд хуваагддаг ба эдгээр нь өөрийн гэсэн давуу болон сул талуудтай. Та бүхэнд өөрийн биеийн хэлбэрийг мэдэж авах болон түүнд тохируулан дасгал хөдөлгөөн хийхээс гадна ямар хоол хүнс хэрэглэх ёстойг танилцуулая.

Өвлийн хүйтнийг гэр бүлээрээ хэрхэн сонирхолтой өнгөрөөх вэ?
Хүйтний эрч өдөр ирэх тутамд л нэмэгдэж байна. Энэ үед утаа тортог, халтиргаа гулгаа, замын түгжрэл, завгүй ажил зэргээс үүдэж бид багагүй стресстдэг. Стрессээс болоод гэр бүлийнхэндээ ч төдийлөн анхаарал халамж тавьж чаддагүй. Гэтэл өнөөдөр амралтын өдөр, цонхоороо хардаа нартай хэрнээ зөөлөн цасан бударч байна. Энэ өдрийг гэрийнхэнтэйгээ сайхан өнгөрүүлэхэд чинь тус болох хэдэн санааг хүргэж байна.

Гэдэсний 6 булчинг хэрхэн гаргах вэ
Бид өдөр бүр л зурагт, сонин сэтгүүл, цахим ертөнцөөр өөрийн биеийг төгс хөгжүүлж чадсан, бусдад үлгэр дуриалал болж чадаж буй залуус бүсгүйчүүлийн зургийг хараад “Гоё юм аа” гэж санаашран суухаас илүүтэйгээр өөрсдөө зориг гарган оролдож үзэхийг төдийлөн хүсдэггүй. Дур булаам бие галбиртай байхын нэг үндэс нь гэдэсний 6 булчин байдгийг мэднэ л биз дээ. Тэгвэл яг одооноос эхлэхийг уриалж байна. Учир нь танд зориулж хялбар аргаар гэдэсний булчинтай болох хэдэн аргыг зааж өгье.