Заавал хэрэглэх 4 нэмэлт бэлдмэл

Нийтэлсэн: ONEFIT       Категори: Мэдүүштэй       66439       2017.02.12
cover

Мөнгөнд хэмнэлттэй, судалгаанд суурилсан эдгээр нэмэлт бэлдмэлүүдийг (дансаа улайлгахгүйгээр) хэрэглэж хувийн дээд амжилтаа эвдэх үү.

Зарим нэмэлт бэлдмэл үнэтэй байдаг ч булчин дэмждэг эсхүл өөх шатаадаг бүтээгдэхүүн болгон тэнгэрт хадсан үнэтэй байдаггүй. Харин ч хамгийн үр дүнтэй, сайн судлагдсан зарим бүтээгдэхүүн боломжийн үнэтэй байдаг. Таны шим тэжээлийн зорилт болон бэлтгэлийн төлөвлөгөө, зорилтыг дэмжиж өгөх эдгээр дөрвөн нэмэлт бэлдмэл нь Америкт 75 ам.доллараас доош үнэтэй байдаг юм байна. Монголд хаана, ямар үнээр зарж байгааг бид энэ удаа судалж үзсэнгүй.

1. Креатин моногидрит (Creatine monohydrate)

Креатин — ялангуяа креатин моногидрит — бол хамгийн их судлагдсан спортын шим тэжээлийн нэмэлт бэлдмэл юм. Энэ нь ч сайн шалтгаантай. Креатин нь булчин болон хүч тэнхээ нэмэхэд маш их нөлөөтэй, аэробикийн тэсвэр болон бие нөхөн сэргэх чадварыг сайжруулдаг, ясан дахь эрдэс бодисын нягтралыг нэмэгдүүлдэг бөгөөд нас ахихтай зэрэгцэн ирдэг танин мэдэхүйн сулралаас хамгаалдаг болохыг судалгаагаар тогтоосон байна.

Дээр дурдсанаас гадна хүмүүсийн нэг их анзаардаггүй сайн тал бол креатины үнэ юм. Креатин бол маш өндөр үр дүнтэй хирнээ маш хямдхан. 5 грам нь 12-15 америк цент байдаг (Монголд биш шүү Америкт). 90 хоног хэрэглэх хэмжээ нь дунджаар 11-13 ам. доллар байдаг (бас л Америкт). Энэ бол нэг л киноны мөнгө шүү дээ (бас л Америкт)!

Дундаж үнэ: 90 хоног хэрэглэх хэмжээ нь 12 ам.доллар

2. Oмегa-3 (Загасны тос) 

"Омега-3" гэдэг нь бие махбодь өөрөө ялгаруулдаггүй, заавал хоол хүнснээс эсхүл нэмэлт бэлдмэлээс авах шаардлагатай нэн чухал тослог хүчлийн дэд төрөл юм. Гурван төрлийн Омега-3 байдаг:

Alpha-linolenic acid (ALA)

Eicosapentaenoic acid (EPA)

Docosahexaenoic acid (DHA)

EPA болон DHA төрлийн Омега-3 нь хүний эрүүл мэндэд хамгийн их үр нөлөөтэй. Энэхүү эрүүл тос нь бэлтгэл-дасгалаас учирсан бүтэн биеийн үрэвслийг дарах, цусны даралт болон триглицерид (биенд байдаг нэг төрлийн өөх)-ийн хэмжээг хэвийн хэмжээнд барихад чухал үүрэг гүйцэтгэдэг. EPA болон DHA төрлийн Омега-3 нь ердийн дасгалын сайн талыг нэмэгдүүлдэг байх магадлалтай. Америкийн Клиникийн Шим Тэжээлийн Сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанаас харвал судлаачид судалгаанд оролцогчдыг дөрвөн бүлэгт хуваасан байна. Бүлэг тус бүрт дараах эмчилгээнүүд хийсэн байна:

  • - зөвхөн наранцэцгийн тос (омега-6);

- зөвхөн наранцэцгийн тос, дасгал, омега-3; ба

- омега-3, дасгал

“Омега-3 болон дасгал” (3 өдрийн турш нэг удаад 45 минут түргэн алхах дасгал хийсэн) гэдэг эмчилгээ авсан бүлгийн хүмүүсийн цусан дахь холестерол болон биен дэх өөхний хэмжээ хамаагүй их сайжирсан болохыг судлаачид анзаарсан байна. Эндээс омега-3 болон дасгалыг хослуулснаар дасгал хийх явцад өөх исэлдэх явц түргэсч, улмаар жин хасах явцад түлхэц болдог, ингэснээр нөгөө гурван бүлэгтэй харьцуулахад биенд хуримтлагдах өөх багасч, биен дэх өөхний хувь хэмжээг бууруулдаг гэсэн таамаглалыг дэвшүүлсэн байна.

Омегa-3 ихтэй хоол хүнс (жишээ нь, салмон загас, сагамхай загас, май загас, хушга болон флакс үр буюу маалингын үр) идэж болох ч хангалттай хэмжээний омега-3 тосыг тогтмол авахын тулд та нилээн их идэж бас ч нилээн их мөнгө зарцуулах хэрэгтэй болно. Өдөрт 1,500-3,000 миллиграм EPA болон DHA төрлийн Омега-3 тос хүний биед хэрэгтэй гэж үздэг. Өдөрт ийм их хэмжээний тунг авахын тулд зовж олсон мөнгөө бүгдийг нь үнэтэй загас, хоол хүнсэнд зарцуулахгүйгээр харьцангуй хямдхан байдаг загасны тос авчих нь дээр биш гэж үү. Хагас кг салмон загас 15-30 ам.доллар байдаг бол омега-3 тосны нэг тун нь 25-35 америк цент байдаг (бас л Америкт шүү).

Дундаж үнэ: 90 хоног хэрэглэх хэмжээ нь 15-20 ам.доллар

3. Витамин Д-3

Нэг тэрбум гаруй хүн Д Витамины дутагдалтай гэсэн судалгаа байдаг. Д Витамины дутагдал нь нар хир их үзэж байгаа, экватортой хир ойрхон байгаа, арьсны пигмент болон нарны тос хир хэрэглэж байгаа зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалдаг. Салмон загас, май загас, өндөг, сүү, бяслаг болон мөөг зэрэг хоол хүнсэнд бага хэмжээний Д Витамин байдаг ч хүний биенд хэрэгтэй өдрийн тунгийн хаана нь хүрдэггүй. Хүний наснаас шалтгаалан хүнд өдөрт 600-2,000 олон улсын нэгж (IUs) хэрэгцээтэй байдаг.

Нэмэлт бэлдмэл нь маш олон төрлийн ач холбогдолтой. Д Витамин нь ясны эрүүл мэнд болон ясны хүч чадалд нэн чухал үүрэгтэй бөгөөд булчингийн хүч чадал, дасгал хийх тэсвэр тэнхээ болон биеийн бүтцэд (өөх, яс, ус болон булчингийн хувь хэмжээ) шийдвэрлэх үүрэгтэй. Хангалттай хэмжээний Д Витамин авч байна гэдэг бол тархи болон зүрхний эрүүл мэндийг дэмжихээс эхлээд хэвлийн өөх хуримтлагдах боломжийг бууруулах гээд бүх л сайн зүйлтэй холбоотой.

Д Витамин худалдаж авахаасаа өмнө эмч дээр очиж биен дэх Д Витамины хэмжээгээ шалгаарай. Хэрэв байх ёстой хэмжээнээс бага байвал 2,000-5,000 IU найрлагатай Д-3 Витамин өдөр бүр уух хэрэгтэй эсэхийг эмчтэйгээ зөвлөөрэй. Д-2 биш Д-3 Витамин сонгож авах нь маш чухал шүү, яагаад гэвэл Д-3 нь хүний биенд хамгийн сайн шингэдэг бөгөөд биенд хамгийн их хэмжээний витамин өгдөг төрөл нь юм. Мөн Д-3 нь клиникийн туршилтанд хамгийн их хэрэглэгддэг.

Дундаж үнэ: 5,000 IU найрлагатай зөөлөн жел хэлбэрийн 120 ширхэгтэй хайрцаг нь 10 ам.доллар

4. Шар усны уураг

Бусад төрлийн уурагтай харьцуулахад шар усны уураг нь нэг тунд хамгийн их хэмжээний лейцин (уурагны синтезид хамгийн их нөлөөтэй нэгэн төрлийн амино хүчил) агуулдаг. Тиймээс шар усны уургийг булчин хөгжүүлэх, нөхөн сэргээх алтан стандартны уураг гэж үздэг. Шар усны уураг нь хоолны дуршил маш их нөлөө үзүүлдэг учраас хоолны дэглэм барьж байгаа үед хамгийн зөв сонголт болдог.

Булчин хөгжүүлдэг, өл дардаг давуу талтайгаас гадна шар усны уураг нь хэрэглэхэд үнэхээр тааламжтай бөгөөд өргөн сонголттой. Нунтаг учраас авч явахад хялбар бөгөөд шэйк, смүүти, пудинг, жигнэмэг, өндөр уурагтай бялуу гэх мэт янз бүрийн хэлбэрээр хэрэглэх боломжтой. Нэг тун нь нэг ам.доллараас бага, нэг тунд ойролцоогоор 25 грам уураг агуулдаг.

Дундаж үнэ: 1 кг-ийн савтай нь 25-30 ам.доллар

Эх сурвалж: http://www.bodybuilding.com/content/4-must-have-supplements-for-under-75.html?mcid=SM_FB_Nutrition



Нийтэлсэн

ONEFIT
ONEFIT бол шинэ зууны фитнесийн гишүүнчлэл. Улаанбаатар хотын хамгийн шилдэг 50 гаруй фитнес, спорт клубт нэг гишүүнчлэлээр орох боломжийг танд олгоно. Апп татаж авахад үнэгүй. Онцгой урамшуулал болон нэмэлт мэдээллийг 70107700, 70107710 дугаараас лавлана уу.


Санал болгох


Зуны амралт эхэллээ

Зуны амралт эхэллээ. Хүүхдүүдээ яаж завгүй хирнээ зугаатай байлгах вэ? Ажилдаа явсан хойгуур өдөржин компьютер тоглож, юутүүб үзэж, утсаа маажиж суух байх даа.

Эрхэм хүндэт 2017 оны төгсөгчидөө...

Энэ цагийн хамгийн чинээлэг төдийгүй, хамгийн өргөн сэтгэлгээний цар хүрээтэй хүмүүсийн нэг Билл Гейтсээс 2017 оны сургууль төгсөгчидөд өгөх бэлэг