Мацаг болон энгийн хоолны дэглэмийн аль нь илүү үр дүнтэй вэ?

Нийтэлсэн: ONEFIT       Категори: Хооллох урлаг       18363       2017.05.05
cover

Жин хасах зорилгоор мацаг барих болон энгийн хоолны дэглэм хоёрын хооронд үр дүнгийн хувьд бараг ялгаа гардаггүйг нэгэн судалгаа тогтоожээ. Өөрөөр хэлбэл, та турах зорилгоор мацаг барих гэж байгаа бол гарах үр дүн нь энгийн хоолны дэглэмээс нэг их ялгагдахгүй гэсэн үг. Энэхүү судалгааны тухай Английн Telegraph сайтанд өнгөрсөн долоо хоногт гарсан нийтлэлийг шууд орчуулан хүргэж байна. Энэхүү нийтлэлээс та мацаг үнэхээр ач тустай юу болон алдарт 5:2 дэглэмийн тухай мэдэж авах болно. 

“Өнждөг” мацгийн дэглэм, 5:2 дэглэм зэрэг нь мацагтай хоолны дэглэмийн төрлүүд юм. Мацагтай өдрөө 500-600 калори хүртэл илчлэгийг хэрэглэдэг ба харин мацаггүй өдрөө ердийнхөөрөө хооллодог байна. Гэвч Чикаго хотын Иллинойсийн Их сургуулийн судлаачид 100 нь хэт таргалалттай томчуудад үзлэг хийж, судалгаа явуулахад өдөр өнжин мацаг барьсан хүмүүс 1 жилийн дараа биеийн жингийнхээ дундажаар 6%-ийг хаясан байхад өдөр тутмын илчлэгийн хэмжээгээ зохицуулан энгийн хоолны дэглэм барьсан хүмүүс биеийн жингийнхээ 5.3%-ийг хаясан байсан нь жин хасах зорилготой хоёр групп хүмүүсийн хооронд үр дүнгийн нэг их ялгаа гараагүйг олж тогтоожээ.

Тэгвэл мацаг барих хэрэг байна уу эсхүл мацаг үнэхээр ач тустай юу гэвэл:

Санамсаргүй байдлаар, түүвэр хийсэн клиникийн туршилт нь "өнждөг" мацаг барьсны үр дүнг энгийн өдөр тутмын хоолны илчлэгийн хэмжээгээ зохицуулдаг дэглэмтэй харьцуулсан байна. Энд доктор Кирста Варади хэлэхдээ: "Энэхүү cанамсаргүй, түүвэр хийсэн клиникийн туршилтийн үр дүн нь "өнждөг" мацаг нь жин хасах, жингээ барих эсхүл зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдлийн үзүүлэлт зэргээр нь нөгөө дэглэмтэй харьцуулахад онцгой илүү үр дүн харуулсангүй гэсэн байна". Энэхүү туршилтийг 2011 оны 10-р сараас 2015 оны 1-р сарын хооронд явуулсан ба судалгааг Америкийн Анагаах Ухааны Холбооноос эрхлэн гаргадаг JAMA Internal Medicine сэтгүүлд хэвлэсэн байна.

Өмнөх судалгаагаар 5 өдрийн мацаг барих дэглэм нь хөгшрөлтийг удаашруулж, хүний дархлааны системийг эрчимжүүлдэг гэсэн байна. Мөн Өмнөд Калифорнийн Их сургуулийн эрдэмтдийн баг мацаг болон калори-багатай хоолны дэглэмүүд нь эрүүл мэндийн хувьд хэд хэдэн ашиг тустай болохыг олж тогтоожээ. 

Эх сурвалж: http://www.telegraph.co.uk/news/2017/05/01/fasting-every-day-no-effective-traditional-dieting-study-suggests/



Нийтэлсэн

ONEFIT
ONEFIT бол шинэ зууны фитнесийн гишүүнчлэл. Улаанбаатар хотын хамгийн шилдэг 50 гаруй фитнес, спорт клубт нэг гишүүнчлэлээр орох боломжийг танд олгоно. Апп татаж авахад үнэгүй. Онцгой урамшуулал болон нэмэлт мэдээллийг 70107700, 70107710 дугаараас лавлана уу.


Санал болгох


Сайн нүүрс ус гэж юу вэ?

Та нүүрс усыг (тухайлбал гурил, будаа) хориглосон хоол хүнсний дэглэм барьдаг уу? Мөн та хүссэн хэмжээгээр идэж чадахгүй, идэх гэж байгаа зүйлийнхээ сахар, калорийн хэмжээг тоолсоор залхаж байна уу? Жингээ хасна гээд нүүрс ус багатай л хоол хүнс идэх ёстой гэж бодсоноос эрч хүчгүй, дархлаа муутай, сульдаа болох нь бий. Хамгийн гол нь нүүрс ус гэж юу болох болон ямар нь сайн, ямар нь муу нүүрс ус гэдгийг ойлгож хэрэглэх нь чухал юм.

Хоолны дэглэм барьсаар залхаж байна уу? 2017 онд шинэ арга барил хэрэглээд үз.

Ихэнх хоолны дэглэм аль өнгөрсөн 20-р зууны үеийнх. Харин орчин үед идэж байгаа хоол хүнсээ өөрийнхөө зорилго, дуртай амт болон хуваарьтайгаа тохируулж, хоол тэжээлийн төлөвлөгөө гаргаж барьдаг болсон байна.

Уурагны тухай

Спортын ямар ч сэтгүүлийг нээхэд уурганд нилээн их анхаарал өгсөн байдгаас харахад уураг болон фитнес хоёр салшгүй холбоотой бололтой. Энэ нь ч үнэн. Учир нь уураг бол эрүүл жинтэй байх болон дасгалын дараа булчин нөхөн сэргэх явцыг дэмждэг. Гэхдээ, уураг гэж яг юу вэ, ямар төрлийн уураг нь сайн бэ гэж бүгд л боддог. Төрөл бүрийн уураг, аль нь юугаараа ялгаатай болохыг эндээс уншиж мэдээрэй.