Сарын тэмдэг ирсэн үед дасгал хийх сайн уу, муу юу?

Нийтэлсэн: ONEFIT       Категори: Мэдүүштэй       24137       2017.10.06
cover

Ихэнх бүсгүйчүүдийн хувьд сарын тэмдэг ирэх тэр өдрүүд бол нилээн хэцүүхэн байдаг. Нуруугаар хөшиж, хэвлийгээр хатгахын зэрэгцээ муухай ааш хөдөлж, ер нь л онцгүй байдаг. Энэ үед би бол шоколад идээд л өдөржингөө унтдаг (байлаа, ганц бие байхдаа, харин одоо бол ажлаасаа эртхэн ирээд нөхөртөө хүүхдүүдээ даатгачаад – чаддагсан бол ганц шил улаан вино, гоё ном бариад - бушуухан орондоо ордог). Сарын тэмдэг ирсэн үед сайн амарч байх хэрэгтэй, нээрээ шүү. Амрана гэдэг бол зүгээр л өөрийнхөө биенд хийж байгаа маш том буян гэж байгаа. Гэхдээ, сарын тэмдэг ирсэн үед дасгал хийх нь олон талын үр ашигтай гэдгийг саяхан олж мэдлээ. Дасгал хийх эрүүл мэндэд сайн л даа, гэхдээ сарын тэмдгийн үед ядаж 2-3 удаа дасгал хийвэл тэр ядаргаатай дуншсан өвдөлт, зовуурь, муухай ааш зэргийг хамаагүй бууруулдаг юм байна.

Гэхдээ, баахан өвчин намдаах эм уугаад л эрчимжүүлсэн кардио кикбокс хийгээд бай гэсэн үг биш шүү. Хэрвээ бүүр юу ч хиймээргүй, хаашаа ч явмааргүй, зүгээр л биеэ диван дээр пааркалмаар байвал тэгэх л хэрэгтэй, биеэ сонс.

Сар бүр зочилдог найз чинь ирсэн үед бие сэтгэлийн хүч тэнхээ нэммээр байвал гадуур жаал алхах, бие сэргээх сайхан сунгалтын дасгалууд хийх, эсхүл бүр бүжиглэх, унтлагын өрөөндөө ганцаараа хамаг чангаараа дуулах гээд л янз бүрийн зүйлс хийж болно л доо.

Харин сарын тэмдгийн үед дасгал хийхийн үр ашгийг саяхан л олж мэдлээ. Санаанд ч оромгүй 6 ашигтай тал байдаг юм байна.

1. ЯДАРЧ СУЛЬДАХГҮЙ 

Заримдаа сарын тэмдэг ирсэн үед ямар ч ус уухгүйгээр марафонд гүйгээд ирсэн юм шиг л ядардаг даа. Та итгэхгүй байж магадгүй, гэхдээ ингэтлээ ядрах мэдрэмжийг дарах нэг сайн арга бол дасгал хийх (үүний тулд заавал хүнд, эрчимжүүлсэн дасгал хийх хэрэггүй).

Сарын тэмдгийн үед хөнгөн, бага импакттай дасгал хийхэд энергийн түвшин нэмэгдэж, үнэн нойрмог ядарч үхэх гэж байгаа юм шиг тэр мэдрэмжийг давж гарах эрч хүчтэй болдог гэдгийг олон судалгаагаар нотолсон байдаг.

2. ДАСГАЛЫН ҮР ДҮН НЭМЭГДЭНЭ

Сарын тэмдэг ирснээс хойшхи 14 хоногийн хугацаанд дасгал хийхэд маш үр дүнтэй байдаг бөгөөд ялангуяа хүчний дасгалын үр өгөөжийг илт нэмэгдүүлдэг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн хөлний ачаалал даах чадвар, өндөр үсрэх чадвар, уян хатан байдал зэрэг нь илүү сайн байсан байна.

Тэгэхээр, энэ хугацаанд хүчний дасгалууд түлхүү хийвэл ашигтай байх нь.

3. ХӨЛСӨӨ ГАРГАВАЛ ХЭВЛИЙН ӨВДӨЛТИЙГ БАГАСГАНА 

Дасгал хийх үед бета-эндорфин гэдэг байгалийн өвчин намдаагч бодис ялгардаг учраас сарын тэмдгийн үед нуруугаар хөших, хэвлийгээр хатгах зэрэг өвдөлтийг бууруулдаг.

Хэрвээ бүүр их өвддөг бол халуун устай шил, бөөрөлзгөний цай тус болж магадгүй шүү. Эсхүл нилээн сайн сунгалт хийж, сайхан алхаж болно. Зөөлөн иог хийвэл бүүр ч их тустай.

Гэхдээ, нуруун дээрээ зогсох гэх мэт урвуу дасгал хийх хэрэггүй, яагаад гэвэл тийм дасгалууд нь цусны эргэлтийг урвуулдаг учраас сарын тэмдгийн үед огт хэрэггүй.

4. ТОЛГОЙ ӨВДӨЛТИЙГ НАМЖААНА

Сарын тэмдгийн үед толгой чинь өвддөг бол зөөлхөн гүйж үзээрэй.  Яагаад гэдэг нь тов тодорхой биш ч дасгал хийснээр толгойны өвчин намждаг гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Энэ нь дасгал хийхэд эндорфин ялгардагтай холбоотой байж магадгүй л юм.

5. БИЕИЙН ТЕМПЕРАТУРЫГ БУУРУУЛНА 

Энэ яг үнэн шүү. Ердийн үеийнхтэй харьцуулахад сарын тэмдгийн үед биеийн температур буурдаг гэнэ. Тэгэхээр энэ үед таны бие төв мэдрэлийн системийг хэт халаахгүйгээр ердийн үеийнхээс илүү их халалтыг хүлээж авах боломжтой.

6. ЗАН ААШ САЙЖИРНА

Хммм, хааяа сарын тэмдгийн үед харсан, харьцсан, таарсан таньдаг, таньдаггүй хүн болгон руу хашгирмаар эсхүл зурагт руугаа юм аваад шидчмээр үе гардаг даа (эсхүл ганцхан би тэгдэг болуу?). Хэрвээ сарын тэмдгийн үед таны ааш хувирах гээд байдаг бол өдөрт 30 минут дасгал хийх нь маш их эерэг нөлөөтэй. Дасгал хийх үед эндорфин буюу баяр баясгалан авчирдаг гормон ялгарч, таны ааш зан хувирахаас сэргийлнэ.

Юм ирсэн үед хөлөө дээшээ сойгоод, орондоо тухлан хэвтэх сайхан ч гэсэн хөнгөхөн дасгал хийгээд туршаад үзээрэй. Дэрэн дунд муур шиг тухлахаас илүү сайхан мэдрэмж авч магадгүй шүү.

Эх сурвалж: https://www.elitedaily.com/wellness/6-benefits-working-period-probably-never-thought/2070956?utm_campaign=anshare&utm_medium=referral&utm_source=applenews



Нийтэлсэн

ONEFIT
ONEFIT бол шинэ зууны фитнесийн гишүүнчлэл. Улаанбаатар хотын хамгийн шилдэг 50 гаруй фитнес, спорт клубт нэг гишүүнчлэлээр орох боломжийг танд олгоно. Апп татаж авахад үнэгүй. Онцгой урамшуулал болон нэмэлт мэдээллийг 70107700, 70107710 дугаараас лавлана уу.


Санал болгох


Заавал хэрэглэх 4 нэмэлт бэлдмэл

Зарим нэмэлт бэлдмэл үнэтэй байдаг ч булчин дэмждэг эсхүл өөх шатаадаг бүтээгдэхүүн болгон тэнгэрт хадсан үнэтэй байдаггүй. Харин ч хамгийн үр дүнтэй, сайн судлагдсан зарим бүтээгдэхүүн боломжийн үнэтэй байдаг. Таны шим тэжээлийн зорилт болон бэлтгэлийн төлөвлөгөө, зорилтыг дэмжиж өгөх эдгээр дөрвөн нэмэлт бэлдмэл нь Америкт 75 ам.доллараас доош үнэтэй байдаг юм байна. Монголд хаана, ямар үнээр зарж байгааг бид энэ удаа судалж үзсэнгүй.

Фитнес төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Фитнесээр хичээллэхээр төлөвлөж байна уу? Гайхалтай шийдвэр байна шүү. Учир нь өөртөө оруулж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт бол таны гаргаж буй энэхүү шийдвэр юм. Фитнес төлөвлөгөө зохиохдоо дараах 4 асуултыг өөрөөсөө асуугаарай.

Амжилт дагуулах 8 дадал

Та яг одоо эрхэлж байгаа ажил, эзэмшиж буй мэргэжилдээ амжилт гаргаж чадаж байна уу? Эсвэл одооноос эхлэн өөртөө өөрчлөлтийг авчрахаар зорьж байна уу? Хэрвээ тийм бол яг одоо бидний бэлтгэсэн нийтлэлийг уншаарай.