Бодибилдинг : Аав хүү хоёрын хамтдаа хичээллэх спортууд

Нийтэлсэн:       Категори: Мэдүүштэй       11627       2016.11.29
cover

Спортоор хичээллэснээр хүүхэд тэсвэр хатуужилтай, эрэлхэг, бие бялдрын хөгжил сайтай нэгэн болдог. Аавуудын хувьд харин хөвгүүддээ шинэ хоббиг бий болгон хамтдаа цагийг өнгөрөөх нь гэр бүлийн халуун  дулаан уур амьсгалыг бүрдүүлээд зогсохгүй хүүхдээ зөв хүмүүжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Эцэг хүн хүүхдүүддээ тэр тусмаа хүү нартаа үлгэр дууриал болох нь тэдний хүмүүжилд маш их хэрэгтэй байдгийг олон судалгаа харуулдаг. Аав хүн та хөвгүүддээ цаг гаргаж хамтдаа  спортоор хичээллэснээр тэдний эрүүл мэнд,  хүмүүжилд нь хамгийн том хөрөнгө оруулалтыг хийх болно. Ингээд аав нартаа хөвгүүдтэйгээ хамт ямар спортоор хичээллэж болох талаар хэдэн санааг хүргэе.

1. КАРАТЕ-Аав нар хөвгүүддээ тодорхой хэмжээгээр биеэ хэрхэн хамгаалахыг зааж өгөх нь зүйтэй. Харин үүнийг илүү мэргэжлийн түвшинд мөн хамтдаа хийхийг хүсч байвал Карате клубд очиж хичээлэж болно.

2. КИКБОКС-Хөвгүүдийн хамт кикбоксоор хичээллэх нь үнэхээр сонирхолтой байхаас гадна таны хүүгээ эрүүл чийрэг, сэргэлэн цовоо болгоход тань тустай.

3.УСАН СЭЛЭЛТ-Монгол хэдий далайд гарцгүй орон боловч хүүхэддээ усанд сэлэхийг зааж өгөх нь маш чухал. Олимд оролцохгүй ч гэлээ усанд живэхгүйгээр сэлж сурах нь хэзээ нэгэн цагт тэдэнд хэрэг болно. Тиймээс хамтдаа усан басейнийг зориорой. Нэмж хэлэхэд өвөл усанд сэлэх нь уушгийг маш сайн цэвэрлэдэг гэнэ шүү.

4. ГОЛФ-Хэрвээ та өсвөр насны хүүтэй бол тэдэнд голф хэрхэн тоглохыг заангаараа хамтдаа ярилцахад гэмгүй. Тэд өсвөр насандаа маш олон асуудлуудтай тулгардаг. Тэдгээрийн талаар голф тоглонгоо харилцан яриа өрнүүлэх нь та хоёрт сайхан дурсамжийг үлдээх болно.

5.ФИТНЕС & БОДИБИЛДИНГ-Хүү тань таны хамгийн үнэнч фитнес бодибилидинг найз байх болно. Учир нь та хоёр хамт бэлтгэлээ хйиж хамт хооллож, мөн бие биедээ давхар хяналт тавьж болно. Хамгийн сайхан биеэрээ гайхуулсан аав хүү хоёр байхыг хүсэхгүй хэн байх билээ?

ДЭЭРХ СПОРТЫН ТӨРЛҮҮДЭЭР НЭГ ДОР ХИЧЭЭЛЛЭХ БОЛОМЖ БИЙ ЮУ?

Та ONEFIT аппликэйшнийг суулган "СУПЕР ГЭР БҮЛ"  багцыг сонгосноор гэр бүлийн хамт хүссэн үедээ хүссэн газартаа  дээрх спортуудаар хичээллэх боломжтой.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Гэр бүлээрээ усанд сэлэхэд тохиромжтой газрууд хаана байна вэ?

Та гэр бүлийн хамт спорт клубүүдээр НЭГ ГИШҮҮНЧЛЭЛ-ээр үйлчлүүлэхийг хүсвэл  ONEFIT аппликэйшнийг доорх холбоосон дээр дарж татаж авна уу.



Нийтэлсэн

Uncaught Exception

Json Error: Syntax error, malformed JSON

Origin

anchor/libraries/json.php on line 34

Trace

#0 /home3/coinsmn/public_html/anchor/functions/articles.php(142): Json::decode(NULL)
#1 /home3/coinsmn/public_html/themes/onefit/article.php(82): cover_url(NULL)
#2 /home3/coinsmn/public_html/system/view.php(87): require('/home3/coinsmn/...')
#3 /home3/coinsmn/public_html/system/route.php(160): System\View->render()
#4 /home3/coinsmn/public_html/system/router.php(152): System\Route->run()
#5 /home3/coinsmn/public_html/system/start.php(36): System\Router->dispatch()
#6 /home3/coinsmn/public_html/index.php(33): require('/home3/coinsmn/...')
#7 {main}