Өөртөө таарсан дасгал хөдөлгөөнийг хийхэд ONEFIT танд тусална
Хүн бүрийн биеийн хэлбэр харилцан адилгүй байдаг. Зарим хүмүүст үр дүнтэй дасгал нөгөө хүнд нь үр дүнгүй байх тохиолдлууд гарна. Тиймээс хүн өөрийн биеийн хэлбэрээ зөв мэдэж аваад түүндээ тохирсон дасгал хөдөлгөөнийг хйиснээр өөрийн хүсч буй сайхан бие галбирыг олох бүрэн боломжтой. Таны биеийн хэлбэрт тохирох дасгал хөдөлгөөнийг мэдэхийг хүсч байвал бидний бэлтгэсэн Таны биеийн хэлбэрт ямар дасгал хөдөлгөөн тохирох вэ? нийтлэлийг уншаарай.
Ерөнхийдөө хүний биеийн хэлбэр эктоморф, месоморф, эндоморф гэсэн үндсэн 3 төрөлд хуваагддаг ба өөрийн биеийн хэлбэрийг мэдэж аваад түүнийхээ дагуу дасгал хөдөлгөөн хийх нь хэд дахин үр дүнтэй болохыг дасгалжуулагчид зөвлөж байна.
Харин таны биеийн хэлбэрт тохирсон дасгал хөдөлгөөнийг хийхэд ONEFIT аппликэйшн танд тусална.
Та ONEFIT аппликэйшнийг гар утсандаа суулган багцаа сонгосноор Улаанбаатар хотод байршилтай бүхий л спорт үйлчилгээний төвүүдэд нэг гишүүнчлэлээр явж өөрт тохирсон олон төрлийн дасгал хөдөлгөөнийг хийх боломжтой. Зөвхөн дасгал хөдөлгөөн хйигээд зогсохгүй амралтын өдөр саунд суух, уран зураг зурах, балет, иогоор хичээллэх гэх мэтээр өөртөө давхар цаг гаргаж болно. Хамгийн гол нь энэ бүх төрлийн үйлчилгээг та нэг гишүүнчлэлээр нэг л багцаар авах бүрэн боломжтой болж байна.
ONEFIT бол шинэ зууны фитнес бөгөөд их хотын завгүй, ажил хэрэгч хүмүүст зориулагдсан аппликэйшн юм. Та аппликэйшнээ суулгаад амьдралын хэв маягаа өөрчлөн бусдаас хэдэн алхам түрүүлж алхаарай.
Танд амжилт хүсье.
ONEFIT аппликэйшийг доорх холбоосон дээр дарж татаж авна уу.