Ирээдүйд хэрхэн эрүүл биетэй хэвээр байх вэ?

Нийтэлсэн: ONEFIT       Категори: Мэдүүштэй       11109       2017.06.17
cover

Бидний ихэнх нь 40 хүрэхээрээ 40 бол шинэ 30 нас, амьдрал дөнгөж эхэлж байна гэж ярьдаг - амьдралын олон асуудлуудын хувьд ингэж ярих нь үнэн байж болох ч нийгмийн талаас бидний 3 дахь 10 жилдээ хийдэг байсан зүйлсийг одоо 4 дэх 10 жилдээ, 4 дэх 10 жилдээ хийдэг зүйлсийг 5 дахь 10 жилдээ хийж гүйцэлдүүлдэг нь нийтлэг болжээ. Өөрөөр хэлбэл гэрлэлт, хүүхэд, гэртээ суух гээд бүгдийг л өмнөх үеийнхэнтэйгээ харьцуулахад хожуу эхэлдэг болж. Тэгвэл 1 зүйл дээр "хожуу эхлэл" гэж байдаггүй юм. Тэр бол ЭРҮҮЛ МЭНД. Бие бялдарын хувьд 40 нас бол 40 нас шүү дээ. Энэ нь цаашлаад 50, 60, 70 гээд явж өгнө. Та 28-т шигээ амьдарч болох ч үр дагаварыг нь хожуу гэхээс илүүтэйгээр нэгэнт алдсан эрүүл мэндийг нөхөж олно гэдэг юу л бол??? Хэрэвзээ олж болдог юмаа гэхэд асар их үнээр олдох болов уу эсхүл бүр эсрэгээрээ олохгүй ч байх боломжтой. Сэтгэлээр унгамаар сэдэв хэдий ч дотроо бодох л ёстой асуудал болоод байгаа. Хамгийн гол нь 40-тэйдээ эрүүл биш байх шалтгаангүй л байх хэрэгтэй буюу нас нэмэх тусам өөрийгөө эрүүл байлгах, өөртөө үнэнч байх амьдралын зөв хэв маягтай болох нь чухал юм.

ИРЭЭДҮЙД ХЭРХЭН ЭРҮҮЛ БИЕТЭЙ БАЙХ ВЭ?

Хариулт нь их энгийн. Өдөрт ердөө 30 минут дасгал хийхэд л яс сийрэгжихээс сэргийлж, булчингийн массыг барьж, хөдөлгөөний хэвийн байдлыг хадгалж, нуруу нугас, зүрх судасны өвчлөлийн эрсдлийг бууруулж, идэвхтэй сексийн амьдралыг хангадаг байна. Тэгвэл тэрхүү 30 минутыг хэрхэн ҮР ДҮНТЭЙ зарцуулах вэ? Энэ бол маш чухал.

1. Хүчний дасгалууд

40 гарсны дараа, хүний бие жил бүр ихээхэн хэмжээний булчингийн массыг алдаж эхэлдэг. Энэ нь эргүүлээд бодисын солилцоог удаашруулж, хүний биеийн бүтэц, эрүүл саруул төрхийг алдагдуулдаг байна. Иймд төмөр өргөж бодибилдингээр хичээллэх нь хамгийн сайн найз байх болно. Энд мэдээж сүрдмээр том, хүнд хар төмөр өргөхийг хэлээгүй, ачаалал багатай, аль болох аядуу хөдөлгөөнөөр өргөж болохуйц хүндийг давтамжийг нь нэмэх байдлаар өргөхийг хэлж байгаа юм. Энэ нь хөдөлмөрлөж олсон булчингийн массыг алдахгүй барьж байх сигналыг биед өгдөг байна. Гэхдээ хэтрүүлж болохгүй! Өөрийн чадах хэмжээний хүндийг л өргөх нь чухал. Гол санаа нь гэмтэл бэртэл авахгүйгээр, шаардлагагүй нэмэлт стрессийг бий болгохгүйгээр төмөр өргөх зэрэг хүчний дасгалуудын үр өгөөжийг нь хүртэх хэрэгтэй байгаа юм. Гэмтэл авсан тохиолдолд, 40 гарсны дараа бие эдгэрэх ч хэцүү шүү!

2. Иог/Пилатесийн дасгалууд  

Бидний ихэнхийн 20 болон 30-тайдаа гаргадаг хамгийн том алдаануудын нэг бол хөдөлгөөнгүй байдал. Олон цагаар удаан хугацаагаар суух, ямарч халаалт, сунгалтгүйгээр биедээ гэнэтийн ачаалал авах зэргээс шалтгаалан 40 хүрэхэд яг л мод шиг хөшүүн болсон байдаг. Иог нь хөшүүн биеийг сэргээх хамгийн сайн дасгал. Булчингаас гадна нуруу нугас, мөгөөрс болон шөрмөсийг давхар хамгаалдаг. Мөн тогтмол сунгалт хийх нь нас нэмэгдээд ирэхийн цагт биеийг элдэв гэмтэлд өртөхөөс авардаг байна. 

3. Өдөр тутмын хөдөлгөөний дасгалууд

Өдөржин ширээн дээрээ сууж, хэдхэн м2 оффистоо эргэлдэж, дасгалыг хэвшил болгохгүй байгаагаа мэдээж мэдэж л байгаа байлгүй. Өдөр тутмын богинохон хөдөлгөөний дасгалуудыг ердөө 5 минут хийхэд л урт шөнийн нойрны дараа биеийг сэргээж, өглөөг эрч хүчтэй эхлүүлэх хамгийн сайн арга шүү. Бас эмнэлэгт үзүүлэх мөнгийг ч хэмнэх болно. Ташаагаа/таазаа эргүүлэх, мөр, өвдөг болон шагай нь хэсгээр эргүүлэх, аарцагийг нээх дасгалуудыг хийх хэрэгтэй. Скуат, хайчан суулт, гар дээр суниах зэрэг энгийн дасгалуудыг хийж заншаарай.

4. Ачаалал багатай кардио дасгалууд 

Ачаалал багатай кардио нь тоглоомын дүрмийг өөрчлөх дасгалын нэг юм. Ачаалал багатай кардио нь тодорхой зүрхний хэмнэл дээр буюу ойролцоогоор минутанд 105-120 зүрхний цохилтод тааруулан дасгал хийснээр хүний бие өөхийг энерги болгон шатаадаг байна. Ердийн эрчимтэй алхалт эсхүл дугуй унах, бүжиглэхэд л хангалттай байдаг байна. Эдгээр нь өөхийг шатаахаас гадна өдөр тутмын стрессээс ангижрахад тусалдаг байна. 

Бид 20 болон 30-тайдаа гэмтэл бараг авдаггүй, авсан ч дасгал хийх чадвартай, өөрөөрөө гэмтлээ эдгээх ид шидийн гэмээр чадалтай байлаа шүү дээ. Тэгвэл 40-тэйдээ тийм бат бөх байх нь юу л бол. Тиймээс өөрийнхөө биеийг сонс, дасгалыг гэмтэл автлаа бүү хэтрүүлж хийгээрэй. Хэрэв ядарж байгаа бол амрах хэрэгтэй. Хэрэв хавдсан өвдөг, эсхүл мөр, нуруу өвдөөд эхэлсэн бол эмчид үзүүлэх хэрэгтэй. Учир нь тоолгүй орхивол, хамгийн жижиг гэмтэл ч хамгийн муу үр дагаварыг бий болгодог байна. 

ЮУ ИДЭХ, УУХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Залуудаа юу идэж, ууж байсан нь хожим нас нэмэгдээд ирэхийн цагт хамгийн чухал зүйл болж хувирдаг байна. Эрүүл байна гэдэг нь одоо цагт толинд хараад жингийн тухай дээр гишгэхтэй адил тийм амархан биш болжээ. Өөрөөр хэлбэл гаднаа фит, туранхай хүн байж болох ч дотроо хор нь нуугдсан, тэр нь сүүлд амьдралыг авч явахаар ч хүчтэй байж болдог болжээ. Хэрэв янз бүрийн бэлэн хоол, амтатнаар өөрийгөө эрхлүүлж байсан бол сайхан мэдээ гэвэл тэрхүү зуршлаа одоо ч засахад ойртдоггүй юм байна. Энэхүү нийтлэлийн дараагийн хэсгээс эрүүл байхын тулд юу идэж, уух тухай энгийн дүрмийн талаар хүлээн авч уншаарай. Хооллолтын энгийн дүрмийг мөрдсөнөөр хоол таны эсрэг биш таны төлөө ажиллах болохыг мэдэж аваарай. 

Эх сурвалж: http://www.telegraph.co.uk/health-fitness/body/future-proof-body-17-things-need-do-now-healthy-later-life/



Нийтэлсэн

ONEFIT
ONEFIT бол шинэ зууны фитнесийн гишүүнчлэл. Улаанбаатар хотын хамгийн шилдэг 50 гаруй фитнес, спорт клубт нэг гишүүнчлэлээр орох боломжийг танд олгоно. Апп татаж авахад үнэгүй. Онцгой урамшуулал болон нэмэлт мэдээллийг 70107700, 70107710 дугаараас лавлана уу.


Санал болгох


ФИТНЕСТ ЯВАХАД СААД БОЛДОГ 4 ЗҮЙЛ БА ТЭДГЭЭРИЙГ ДАВАН ТУУЛАХ АРГА

Өөрийн биеийн жинд таарсан тохирсон бие хаатай, хамгийн гол нь эрүүл чийрэг байх нь хичнээн сайхан. Хүн бүр дасгал хөдөлгөөн хийж идэвхтэй амьдралын хэв маягтай байхыг хүсдэг хэдий ч тодорхой хэдэн шалтгааны улмаас тэр бүр фитнест явж өөртөө цаг зав гаргаад байдаггүй. Тэгвэл фитнест явж хамгийн сайхан биетэй, эрүүл чийрэг хүн болоход саад болдог зүйлс болон тэдгээрийг хэрхэн даван туулах арга замыг танд хүргэе.

Фитнест тогтмол явахад гардаг 5 алдаа

Сүүлийн үед залуус бидэнд зөв үлгэр дуурайлыг үзүүлж, зөв мессежийг хүргэж байгаа олон сайхан охид залуус мөн үйлчилгээний байгууллагууд байх болжээ. Эх орны ирээдүй болсон залуус минь эрүүл мэнд болоод биеийн галбир, өөрийгөө хөгжүүлэх олон төрлийн дамжаа, клубүүдээр хичээллэж, өөртөө болон бусдадаа нөлөөлөх болсон нь сайшаалтай. Энэ удаагийн нийтлэлээрээ уншигч танд зориулж фитнес клубд хичээллэдэг залуусын гаргадаг түгээмэл 5 алдааг хүргэж байна.

ONEFIT-ийн талаар таны зайлшгүй мэдэх шаардлагатай 8 зүйлс

ONEFIT аппликэйшнийг гар утсандаа суулгаснаар хүссэн газраа хүссэн үедээ фитнес, иог, усанд сэлэлт гэх мэт бүхий л төрлийн фитнес, спортын үйлчилгээг авна.