Спиннингийн 6 зөвлөмж

Нийтэлсэн: ONEFIT       Категори: Хөдөлгөөн       15189       2017.05.30
cover

Сүүлийн үед спиннинг буюу дугуйт аэробикийн дасгал манай залуучуудын хийх дуртай дасгалын нэг болоод байгаа билээ. Спиннингийг анх 1989 онд Өмнөд Африкийн дугуйчин Жонни Гоулдберг өөрийн машины гараждаа бүтээж технологийг нь танилцуулсан ба түүнээс хойш маш эрчимтэй хөгжиж дэлхий нийтээрээ хичээллэх болжээ. Тэгвэл спиннингээр хичээллэхээр төлөвлөж байгаа хэн бүхэнд хэрэгтэй 6 зөвлөмжийг хүргэж байна.

Савтай ус хажуудаа байлга – спиннинг нь харанхуй шахам өрөөнд 45 минутын турш өөрийгөө хүчлэн эрчилдэг, хамгийн их хөлс гаргадаг дасгалын нэг юм. Тиймээс дасгалын үеэр болон дараа нь өөрийгөө сайн услах хэрэгтэй шүү.  

Дугуйгаа өөртөө тааруул – дасгал эхлэхийн өмнө дугуйныхаа суудлын өндөр, эмээл, жолоо зэргийг өөртөө зөв тааруулах нь дасгалын дундуур болон дараа нь нуруугаар өвдөх асуудал гарахгүй байхад туслана. Тухайлбал, суудлын өндрийг өөрийн ташааны өндөртэй адил түвшинд тааруулвал өвдөг үл ялиг нугарч, суухад эвтэйхэн байх болно. Мөн гарын тохойг түгжихгүйгээр дугуйныхаа жолоонд хүрч байхаар эмээлээ тохируулахаа мартваа.

Хөгжмөө мэдэр – спиннингийн дасгалын үед хамгийн чухал зүйлийн нэг бол хөгжмийн хэмнэлд тааруулан, багшийн RPM буюу 1 минутанд жийх хурдтай адил хурдаар хамт жийх явдал юм. Хэрэвзээ хөгжим болон багшийгаа гүйцэхгүй бол зүгээр л биеэ сайтар чагнаад өөрийн боломжоор жийгээрэй.

Өөрт таалагдах багшийг ол – танд үнэхээр тохирох, таны дуртай стилээр зааж чадах багшийг олохын тулд хэд хэдэн өөр спиннингийн студи эсхүл өөр дасгал (жишээ нь уулын дугуйн жийлт, спиннинг хоорондоо ялгаатай дасгалууд болно)-ыг туршаад үзээрэй. Ингэснээр ядаж л өөрийгөө "хашраахгүй" шүү дээ.

Хөдөлгөөндөө санаа бүү зов – дасгалын эхний өдөр спиннингийн олон хөдөлгөөнийг тогтоон хийхэд үл ялиг толгой эргэм, төвөгтэй санагдаж магадгүй. Тэгвэл багшийгаа сайн харж, өөрийгөө стрессдүүлэхгүйгээр хамгийн гол нь зогсохгүйгээр жийгээд л байгаарай!

Дугуйн гутал өмс – эцэст нь зөвлөхөд хэрэвзээ спиннингээр тууштай хичээллэхээр шийдсэн бол зориулалтын дугуйн гутал олж авах хэрэгтэй шүү. Учир нь зориулалтын гутал нь хөдөлгөөнийг дэмжиж илүү хүчээр дугуйгаа зөв жийхэд тань туслах болно. Танд энэхүү нийтлэл таалагдсан бол SHARE хийж, бусдад түгээхээ мартваа!



Нийтэлсэн

ONEFIT
ONEFIT бол шинэ зууны фитнесийн гишүүнчлэл. Улаанбаатар хотын хамгийн шилдэг 50 гаруй фитнес, спорт клубт нэг гишүүнчлэлээр орох боломжийг танд олгоно. Апп татаж авахад үнэгүй. Онцгой урамшуулал болон нэмэлт мэдээллийг 70107700, 70107710 дугаараас лавлана уу.


Санал болгох


Гэдэсний 6 булчинг хэрхэн гаргах вэ

Бид өдөр бүр л зурагт, сонин сэтгүүл, цахим ертөнцөөр өөрийн биеийг төгс хөгжүүлж чадсан, бусдад үлгэр дуриалал болж чадаж буй залуус бүсгүйчүүлийн зургийг хараад “Гоё юм аа” гэж санаашран суухаас илүүтэйгээр өөрсдөө зориг гарган оролдож үзэхийг төдийлөн хүсдэггүй. Дур булаам бие галбиртай байхын нэг үндэс нь гэдэсний 6 булчин байдгийг мэднэ л биз дээ. Тэгвэл яг одооноос эхлэхийг уриалж байна. Учир нь танд зориулж хялбар аргаар гэдэсний булчинтай болох хэдэн аргыг зааж өгье.

Эрчүүд ч гэсэн иогоор хичээллэдэг

Ихэнх хүмүүс иог бол зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан хөдөлгөөн гэж бодох нь бий. Үнэндээ иог бол эрэгтэй эмэгтэй хэн бүхэнд хэрэгтэй бөгөөд иогоор хичээллэхэд ямар үр дүнд хүрч болохыг та мэдэх үү? Олны танил Adam Levine, Woody Harrelson, Russell Brand, Jon Bon Jovi, Sting, Alec Baldwin, Sting зэрэг алдартнууд дэлхий нийтийг иогоор хичээллэхийг уриалж байна. Та ч мөн адил иогоор хичээллэхийг хүсч байна уу? Иогоор хичээллэхэд танд дараах хэдэн алхам л хэрэгтэй:

ONEFIT кредит хэрхэн цуглуулах вэ?

ONEFIT аппликэйшнийг хэдийн гар утсандаа суулгаад хэрэглээд эхэлчихсэн бол танд кредит цуглуулж хөнгөлөлт авах бас нэг боломж байгаа шүү.