Спорт бра хэрхэн сонгох вэ?
Спорт бра худалдаж авах гэж байна уу? Яг таарсан, биед эвтэйхэн спорт бра хэрхэн сонгож авах талаар зөвлөгөөг хүргэе.
* Sport bra гэдгийг Монголоор спорт хөхний даруулга, спорт цээживч гэж орчуулж болох боловч бид орчуулгагүй хэрэглэх нь илүү оновчтой юм байна гэж үзээд яг дуудлагаар нь "бра" гэж хэрэглэлээ.
Бодоод үзээрэй: Жижиг буюу А-аягатай хөхтэй хүмүүс гүйхээр хөх дээш, доош, хоёр хажуу тийш гээд л наймын тооны хэлбэрээр хөдөлж байдаг. Овоо том буюу Д-аягатай хөх бол бүүр ч том тойргоор, бүүр ч хүчтэй хөдөлнө, нилээн том наймын тоо хэлбэрээр хөдөлнө дөө.
Аз болоход сайн спорт бра нь хөхний хөдөлгөөнийг тавиас дээш хувиар хязгаарлаж, дасгал хийхэд маш таатай нөхцөл бүрдүүлж өгдөг байна.
Спорт бра-ны биед үзүүлэх дэмжлэг
Спорт бра сонгохдоо өөрийнхөө хийдэг дасгал, хөдөлгөөнд тааруулж сонгох хэрэгтэй. Спорт бра нь гурван төрлийн дэмжлэг үзүүлдэг: бага, дунд болон өндөр импакттай спортод нийцсэн бага, дунд болон өндөр хэмжээний дэмжлэг үзүүлдэг:
Бага дэмжлэг/Импакт | Дунд дэмжлэг/Импакт | Өндөр дэмжлэг/Импакт |
Алхах | Дунд зэргийн алхалт | Гүйх |
Иог | Цанаар гулгах | Аэробек |
Хүчний дасгал | Дугуй унах | Ууланд дугуй унах |
Хэрэв та олон төрлийн дасгал, хөдөлгөөн хийдэг бол хэд хэдэн төрлийн спорт бра авах нь ухаалаг хэрэг юм. Жишээ нь, өндөр импакттай дасгалд их хэмжээний дэмжлэг үзүүлэх бра, харин бага импакттай дасгалд арай энгийн бра гэх мэт.
Спорт браны бүтэц
Спорт бра нь дасгал хийх явцад хөхний хөдөлгөөнийг хэд хэдэн байдлаар бууруулдаг.
Encapsulation буюу нарийн хийцтэй бра энэ төрлийн спорт бра нь хоёр хөхийг тус тусын байранд нь салгаж барих тусдаа аягатай байдаг. Ердийн хөхний даруулгатай адил зөөлөн учраас импакт багатай спортод илүү тохиромжтой. Олон төрлийн хэмжээ, хэлбэртэй байдаг.
Давуу тал: том хөхтэй хүмүүст илүү тохиромжтой, тусдаа аягатай учраас үзэмж талдаа ч илүү аятайхан харагддаг.
Сул тал: нарийн хийцтэй төмөр, оруулга, дэгээ зэрэг зүйлс байдаг. Дээр нь аяганд нь таарсан хөхтэй байх хэрэгтэй байдаг.
Compression буюу компресс бра ийм төрлийн спорт бра нь хөхийг цээжинд сайтар шахаж, яг байх ёстой байранд нь найдвартай барьдаг. Голдуу толгой дээгүүрээ углаж өмсөх загвартай хийсэн байдаг. Бага болон дунд зэргийн импакттай спортод тохиромжтой.
Давуу тал: бараг л хөдөлгөөнгүй барина.
Сул тал: хоёр хөхний тусдаа аяга байхгүй учраас нэг том, үргэлжилсэн хавтгай цээж харагдуулах талтай.
Дээрх хоёр төрлийн холимог загвар ихэнх спорт бра нь дээрх хоёр загварыг хосолсон байдаг. Тиймээс биенд эвтэйхэн, өндөр импакттай спортод тохиромжтой.
Давуу тал: биенд эвтэйхэн учраас бараг ердийн үед өмсөхөд ч болно.
Сул тал: бараг л байхгүй шүү.
Тойргийн эмжээр
Спорт браны доод хэсгийн буюу цээжний тойргийн эмжээр нь биенд хамгийн их дэмжлэгийг өгдөг. Энэ тойргийн эмжээр нь хөхийг байранд нь барихаар бариу гэхдээ амьсгалахад хүндрэл учруулахгүй байх ёстой. Эмжээр нь өргөн тусмаа илүү эвтэйхэн байдаг.
Тойргийн эмжээр доогуур хоёр хуруугаа хийгээд урагшаа жоохон татахад болж байвал яг таарч байна гэсэн үг.
Мөр
Мөр нь браны аягыг байранд нь барих үүрэгтэй бөгөөд дасгал хийх үед хөхний хөдөлгөөнийг бууруулах үүднээс бага зэрэг л сунадаг байхад болно. Хэрвээ мөр нь дэндүү бариу эсхүл мөрнөөс гулгаж унаад байвал, мөр нь үүргээ гүйцэтгэхгүй байна гэсэн үг. Мөр нь нарийхан бол хувцасны цаанаас илүү гарч харагдахгүй сайн талтай ч биенд өгөх дэмжлэг нь өргөн мөрийг бодвол бага байдаг.
Том цээжтэй эмэгтэйчүүд жинг илүү зөв хуваарилахын тулд арай илүү өргөн, урт богиныг нь тааруулж болдог мөртэй бра авах нь зүйтэй.
Ард тал нь хоорондоо зөрсөн Х хэлбэртэй эсхүл Ү хэлбэртэй байвал биенд илүү эвтэйхэн байдаг.
Аяга
Хөх нь аяганаас илүү гарч болохгүй. Хэрэв таны хөх браны дээд талаар эсхүл хажуу талаар бондойж гараад байвал таны сонгосон бра дэндүү жижигхэн байна. Гадна талаас нь харахад браны аяганы даавуу нь хунираагүй толигор байх ёстой. Хэрэв даавуу нь хунирсан, нугарсан байвал сонгосон бра нь дэндүү том байна гэсэн үг.
Тааруулах, арчилгаа
Бра нь хэдийгээр бага зэрэг бариу таарч байх нь зөв ч суга, мөр, эмжээр нь үрэлт үүсгэж эсхүл дэндүү бариу байж болохгүй. Бра өмсөхөд уран нугараач шиг болох эсхүл олимпод орж байгаа юм шиг их хүч, тэнхээ шаардагдах ёсгүй. Нэг их хүч тэнхээ, арга техник шаардахгүй өмсөхөд амархан, эвтэйхэн байх ёстой.
Дэлгүүрийн хувцасны өрөөнд өмсөж байгаад нилээн хэдэн удаа үсэрч, хөдөлж үзэх хэрэгтэй. Хөлс шингээдэг бас хурдан хатдаг материалаар хийсэн бра сонгоорой. Гараар угааж байвал удаан хугацаанд эдэлнэ. Тойргийн эмжээр болон барьцтай байдал нь муудаад ирвэл солих цаг нь болсон байна гэсэн үгдээ.
Санал болгох
Гэр бүлээрээ усанд сэлэхэд тохиромжтой газрууд хаана байна вэ?
Германы эрдэмтэд 1980-аад онд ямар спорт хүний биед хамгийн сайнаар нөлөөлдгийг судалж үзжээ. Уг судалгаанд нийт 570 тамирчин оролцсон ба судалгааны дүнгээр усанд сэлэлтийн тамирчдын 98% нь эрүүл байсныг тогтоожээ. Хүн өдрийн ихэнх цагийг зогсож эсвэл сууж өнгөрүүлдэг учир нурууны яс болон булчинд маш их ачаалал очдог. Харин усанд сэлснээр нурууны үенүүдийн ачаалал буурч, булчин амардаг төдийгүй усанд сэлснээр бүхий л үе мөч тэгш хөдөлж байдаг. Жилийн 4 улирлын алинд ч усанд сэлж болох хэдий ч ялангуяа өвөлд усанд сэлэх нь нэн тустай байдаг байна. Учир нь усанд сэлснээр уушигны хамгийн захын хэсэг хүртэл маш сайн цэвэрлэгддэг.
Өвлийн улиралд хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн анхаарах вэ?
Өвлийн улиралд та хүүхдийнхээ эрүүл мэндэд илүү анхаарах хэрэгтэй болдог. Бага насны хүүхдүүд хүйтэнд биеийн дулаанаа маш хурдан алддаг учраас амархан сульдах, ядрах, ханиад хүрэх, хатгаа авах гэх зэрэг өвчлөлд өртдөг. Эдгээрээс сэргийлэхийн тулд та ямар арга хэмжээг авдаг вэ? Хүүхдийнхээ эрүүл мэндэд өвлийн цагт анхаарал хандуулахад тань тус хүргэх хэдэн алхмыг танд хүргэж байна.
Хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлэх нь яагаад чухал вэ?
Судлаачдын үзэж байгаагаар эцэг эхчүүдийн дийлэнх хувь нь 24 цагийн 4-5 цагийг л хүүхдүүдтэйгээ өнгөрүүлдэг гэсэн тоо баримт байна. Энэ тоо нь таны хувьд хэр хугацаа гэж үзэж байна? Их үү? Бага уу? Эдгээр хугацаанд та хүүхэдтэйгээ ямар зүйлсийг амжуулж болох вэ? Хүүхдийг бага наснаас нь эхлэн тэдэнтэй өнгөрүүлэх цагийг аль болох урт байлгахыг та хичээж байгаарай. Та тэднийг өсөх, хөгжих бүрд нь хамт байж, зааж чиглүүлж байх нь зүйтэй. Хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлэх нь яагаад чухал байдаг талаарх нийтлэлийг танд хүргэж байна.