Сайн нүүрс ус гэж юу вэ?

Нийтэлсэн: ONEFIT       Категори: Wellness       172971       2017.04.25
cover

Та нүүрс усыг (тухайлбал гурил, будаа) хориглосон хоол хүнсний дэглэм барьдаг уу? Мөн та хүссэн хэмжээгээр идэж чадахгүй, идэх гэж байгаа зүйлийнхээ сахар, калорийн хэмжээг тоолсоор залхаж байна уу? Жингээ хасна гээд нүүрс ус багатай л хоол хүнс идэх ёстой гэж бодсоноос эрч хүчгүй, дархлаа муутай, сульдаа болох нь бий. Хамгийн гол нь нүүрс ус гэж юу болох болон ямар нь сайн, ямар нь муу нүүрс ус гэдгийг ойлгож хэрэглэх нь чухал юм. Тэгвэл:

Нүүрс ус гэж юу вэ?

Нүүрс ус (Англиар carbohydrates буюу товчлол нь carbs. Химийн найрлага нь carbon (нүүрс), hydrogen (устөрөгч) болон oxygen (хүчилтөрөгч)-өөс бүрддэг тул carbohydrates гэж нэрлэдэг) гэдэг нь жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, үр тариа болон сүү, сүүн бүтээгдэхүүнд агуулагддаг сахар, цардуул, эслэг (fiber) зэргийг хэлдэг. Нүүрс ус нь макро-тэжээл ба хүний биеийн энергийн эх үүсвэр болдог. Нүүрс уснаас гадна хоёр төрлийн макро-тэжээл байдаг ба нэг нь уураг нөгөө нь өөх тос юм. Эдгээр гурван макро-тэжээл нь хүний биеийг хэвийн ажиллахад маш чухал хэрэгтэй ба ихэвчлэн хоол хүнсээр дамжуулан авдаг байна. 

Нүүрс ус ямар үүрэгтэй?

Нүүрс ус нь хүний биеийн төв мэдрэлийн системийг тэтгэдэг түлш, булчинг ажиллах энерги болдог. Мөн нүүрс ус нь уургийг энергийн эх үүсвэр болгон ашиглахаас хамгаалдаг ба тархины үйл ажиллагаанд нэн чухал, хүний сэтгэл санааны байдал болон санах ойд нөлөөлдөг байна. Нүүрс усыг энгийн болон бүхэл гэж 2 ангилдаг ба гол ялгаа нь химийн бүтэц болон сахарыг хүний бие хэр хурдан шингээж боловсруулж байгаагаар нь ялгадаг байна. Энгийн нүүрс ус нь бүхэл нүүр усаас илүүтэйгээр хурдан шингэж, боловсруулагддаг. Бүх төрлийн чихэр, хийжүүлсэн ундаа болон эрдэнэ шишийн сироп зэрэг нь энгийн нүүрс ус ба боловсруулсан, баяжуулсан сахараар хийгддэг. Мөн ихэнх нь витамин болон шим тэжээл эсхүл эслэг (fiber) агуулдаггүй тул хоосон калоритой хоол хүнс гэж нэрлэдэг. Сүү, жимс, жимсгэнэ болон цагаан талх зэргийг ч гэсэн энгийн нүүрс ус гэдэг. Бүхэл нүүрс ус нь энгийн нүүрс усаас гурав дахин бүр түүнээс ч их сахар агуулдаг. Бүхэл нүүрс усанд цардууллаг хоол хүнс буюу төрөл бүрийн шош, вандуй, сэвэг, төмс, эрдэнэ шиш, бүхэл үрийн талх болон сериал зэрэг ордог. Эдгээрийг боловсруулаагүй, баяжуулаагүй хоол хүнс гэж нэрлэдэг.

Хэрэв хүн нүүрс усны хэрэглээгээ багасгавал, бие нь уургийг түлш болгон хэрэглэж эхэлдэг байна. Уураг нь булчинг хөгжүүлэхэд хэрэгтэй ба хэрэв бие уургийг энерги болгон ашиглаад эхэлбэл бөөрөнд ачаалал өгч эхэлдэг байна. Энэ нь эргээд аюулыг бий болгодог байна. 

Эслэг (fiber) нь мөн адил хоол боловсруулах системийн чухал элемент ба гэдэсний эрүүл гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг. Мөн архаг хууч өвчин, чихрийн шижин зэрэг өвчнөөр өвдөх эрсдлийг бууруулдаг байна. 

Сайн нүүрс усанд ихэвчлэн бүхэл үр тариа, жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, шошнууд ордог. Эдгээр нь удаан шингэж, боловсруулагддагаас гадна хүний биед хэрэгцээтэй нэмэлт шим тэжээлийг агуулдаг байна. Энэхүү нийтлэлийн нүүр зураг дээр маш сайн, сайн, муу нүүрс усны жишээг тодоор харуулсан байгаа. Одоо үед ихэнх хоол хүнсийг фруктозын өндөр агууламжтай эрдэнэ шишийн сиропоор хийж байгаа нь эрүүл бус ба ийм хоол хүнсээс татгалзах хэрэгтэй. Иймд хоол хүнсэндээ сайн нүүрс усыг хэрэглэж дадаарай.



Нийтэлсэн

ONEFIT
ONEFIT gives you access to more than 50 best gyms and studios in UB. Download now for free. For more information and promotions, call 70107700, 70107710.


Санал болгох


Мацаг болон энгийн хоолны дэглэмийн аль нь илүү үр дүнтэй вэ?

Жин хасах зорилгоор мацаг барих болон энгийн хоолны дэглэм хоёрын хооронд үр дүнгийн хувьд бараг ялгаа гардаггүйг нэгэн судалгаа тогтоожээ. Өөрөөр хэлбэл, та турах зорилгоор мацаг барих гэж байгаа бол гарах үр дүн нь энгийн хоолны дэглэмээс нэг их ялгагдахгүй гэсэн үг. Энэхүү судалгааны тухай Английн Telegraph сайтанд өнгөрсөн долоо хоногт гарсан нийтлэлийг шууд орчуулан хүргэж байна. Эндээс та мацаг үнэхээр ач тустай юу болон алдарт 5:2 хоолны дэглэмийн тухай мэдэж авах болно.

Хоолны дэглэм барьсаар залхаж байна уу? 2017 онд шинэ арга барил хэрэглээд үз.

Ихэнх хоолны дэглэм аль өнгөрсөн 20-р зууны үеийнх. Харин орчин үед идэж байгаа хоол хүнсээ өөрийнхөө зорилго, дуртай амт болон хуваарьтайгаа тохируулж, хоол тэжээлийн төлөвлөгөө гаргаж барьдаг болсон байна.

Уурагны тухай

Спортын ямар ч сэтгүүлийг нээхэд уурганд нилээн их анхаарал өгсөн байдгаас харахад уураг болон фитнес хоёр салшгүй холбоотой бололтой. Энэ нь ч үнэн. Учир нь уураг бол эрүүл жинтэй байх болон дасгалын дараа булчин нөхөн сэргэх явцыг дэмждэг. Гэхдээ, уураг гэж яг юу вэ, ямар төрлийн уураг нь сайн бэ гэж бүгд л боддог. Төрөл бүрийн уураг, аль нь юугаараа ялгаатай болохыг эндээс уншиж мэдээрэй.