Хүүхэд хэдэн настайдаа ямар дасгал хөдөлгөөн хийх нь тохиромжтой вэ?

Нийтэлсэн:       Категори: Хөдөлгөөн       19221       2016.11.16
cover

Өдөр бүрийг идэвхтэй хөдөлгөөнтэй өнгөрүүлэх нь хүүхдийн биеийн өсөлт хөгжилтөд нөлөөлөхөөс гадна оюун ухааныг сэргээн хөгжөөдөг. Түүгээр ч барахгүй сайн унтаж, анхаарал төвлөрөхөд нь тус болдог. 

2-5 нас

Энэ бүлэгт бага насны болон сургуулийн өмнөх насны хүүхдүүд хамрагдах ба тэд маш их хөдөлгөөнтэй байх боловч тэдэнд тохирсон дасгал хөдөлгөөнийг зааж өгөн, биеэр үзүүлэн хамтдаа хийх хэрэгтэй. Эдгээр насны хүүхдэд тохиромжтой дасгал болох хөдөлгөөний төрлүүдээс дурдвал: Ойрын зайнд алхах,гүйх юм зөөх, бай шидэж онох, бөмбөг зөөх, өнхөрүүлэх, дамжуулах, бага зэргийн саад давж гүйх дасгал

6-9 нас

Энэ насны хүүхэд сургуульд элсэн орсонооор хөдөлгөөн цэцэрлэгт байсан үеэс 50 % буурсан байдаг. Тиймээс илүү идэвхтэй дасгал хөдөлгөөн хийлгэж, анхаарал хандуулж, хамтдаа хичээл хийж, хамтдаа тоглож байхыг зөвлөе. Тохиромжтой дасгалын төрлүүд: бейсболл, хөл бөмбөг, гүйлт, гимнастик, усан сэлэлт, теннис.

10-13 нас

Энэ насанд хүүхдүүд  хөдөлгөөний эв дүй нь бүрэн тогтворжиж, хамгийн уян хатан байдал илэрдэг. Мөн өөрийн сонирхлыг олчихсон байдаг. Өөрөөр хэлбэл ямар төрлийн спорт, ямар төрлийн дуу хөгжим сонирхдог эсэхээ бүрэн ойлгосон байдаг. Харин та хүүхэдтэйгээ сайн ярилцаж, анхаарал халамжийг дээд зэргээр тавьж байгаарай. Тохиромжтой дасгалын төрлүүд: гүйлт, балет, бүжиг, гимнастик, карате, теннис, сагсан бөмбөг, хөл бөмбөг, гар бөмбөг.

14-17 нас

Энэ үед хүүхдийн шилжилтийн насны үе явагдах бөгөөд хөвгүүдэд булчингийн хүч хөгжихөд тааламжтай нөхцөл бүрддэг учираас бүх төрлийн дасгал хөдөлгөөнийг хийхэд бүрэн тохиромжтой. Тухайлбал: Бүжиг, аэробик, иог, бодибилдинг, балет, бие хамгаалах урлаг, бокс, кикбокс, карате, теннис, спиннинг гэх мэт багтана.


Хүүхдүүд ч бас ONEFIT-ийн гишүүн болж, Улаанбаатар хотын хамгийн сайн бүх фитнес клуб + спорт төвүүдэд очиж, хүүхдэд зориулсан төрөл бүрийн дасгал, хичээл авах боломжтой.


ХҮҮХДИЙН БАГЦ -н тухай нэмэлт мэдээллийг 70107700, 70107700 дугаараас лавлана уу.






Нийтэлсэн

Uncaught Exception

Json Error: Syntax error, malformed JSON

Origin

anchor/libraries/json.php on line 34

Trace

#0 /home3/coinsmn/public_html/anchor/functions/articles.php(142): Json::decode(NULL)
#1 /home3/coinsmn/public_html/themes/onefit/article.php(82): cover_url(NULL)
#2 /home3/coinsmn/public_html/system/view.php(87): require('/home3/coinsmn/...')
#3 /home3/coinsmn/public_html/system/route.php(160): System\View->render()
#4 /home3/coinsmn/public_html/system/router.php(152): System\Route->run()
#5 /home3/coinsmn/public_html/system/start.php(36): System\Router->dispatch()
#6 /home3/coinsmn/public_html/index.php(33): require('/home3/coinsmn/...')
#7 {main}