50 гарсан ч фит биетэй болж болно: Эрчүүдэд өгөх 5 зөвлөмж

Нийтэлсэн:       Категори: Хөдөлгөөн       9433       2018.04.02
cover

50 гарсан эрчүүд залуу байх үеийнх шигээ таваг дүүрэн цуйван, бүтэн уут үзэмтэй үрэл эсхүл хэдэн груушиг шар айргийг овойж оцойхгүй хүртчихээд, хөнгөн шингэн явж чадахгүй л болов уу. Нас ахих тусам муу зуршлийн  хорт үр дагавар илүү хүндээр тусдаг.

Цусны даралт өндөр болсон хойноо эсхүл 20 кг жин нэмсэн хойноо өөрчлөлт хийх гэж үү. Эрүүл зуршлууд, ухаалаг сонголтууд хүнийг илүү залуухан харагдуулж, мэдрүүлж, - хамгийн чухал нь илүү урт наслахад хүргэнэ.

50 гарчихсан хирнээ сэмбийсэн, цэмцгэр, тэвхгэр сайхан эрчүүд манай Монголд бас байнаа. Жишээ нь, ДеФакто Жаргалсайхан, Ах дүү бизнесийн одууд буюу Ж. Оджаргал болон Ж. Од, улс төрчдөөс Ч. Сайханбилэг гэх мэт. ДеФакто Жаргалсайхан гэхэд "Даваа, Лхагва, Баасан гарагт 6 цагт босоод фитнест явдаг. Бусад өглөө нь юм уншдаг. Сайн унтъя гэвэл орой 11-ээс өмнө унтдаг" гэнэ. 

1. Давсны хэрэглээгээ багасга - зүрхний эрүүл мэндийн төлөө

Цочмоор баримт: 2013 онд Америкт хийсэн нэгэн судалгаагаар, 10 нас баралтын нэг нь их хэмжээний давс идсэнтэй холбоотой гэсэн байна. Эдгээр нас баралтын 60 хувь нь эрчүүдэд тохиолддог. Хэтэрхий их натри болон хэтэрхий бага калийн хэрэглээ нь цусны даралтыг ихэсгэж, улмаар өндөр цусны даралт нь зүрхний өвчний гол шалтгаан болдог. Цусны даралт ихсэх эрсдэлийг бууруулахын тулд натри ихтэй хоол хүнс жишээ нь талх, бяслаг, боловруулсан хүнс идэх хэмжээгээ багасгах хэрэгтэй. Зүрхэнд аюулгүй навчит ногоог түлхүү хэрэглэж, банана гэх мэт жимс идэж, илүү их кали авах хэрэгтэй.  

2. Ухаан санаагаа сэргэг, сийрэг хадгалах

Нас ахиж, хөгширч байсан ч ухаан санаагаа хурц, сэргэлэн байлгамаар байгаа биз дээ? Бүхэл үр, төрөл бүрийн ногоо, салад, самар, шош, вандуй, бөөрөлзгөнө, гүзээлзгэнийн төрлийн жимснүүд, тахиа, загас түлхүү хэрэглэж байвал Олзаймер өвчни эрсдэлийг бууруулах боломжтой. Түүнчлэн, эрүүл өөх тос хэрэглэх сайн гэдгийг олон судалгаагаар харуулсан байдаг.

3. Хүчирхэг, нягтрал ихтэй яс

Яс сийрэгжих өвчин бол зөвхөн эмэгтэйчүүдэд тохиолддог өвчин биш юм. Эрчүүд ч бас 50 гараад л ясны массаа алдаж эхэлдэг. Кальцийн бэлдмэл, пробиотик буюу ашигтай бактерийн бэлдмэлүүд хэрэглэвэл тустай. Эс Судлалын Сэтгүүлд хэвлэгдсэн нэгэн судалгаагаар эрэгтэй хулганад пробиотик өгөхөд хулганы ясны нягтаршил нэмэгдэж байсан байна. Судалгааг хийсэн эрдэмтэд дүгнэхдээ пробиотик нь хоол шингээх, боловсруулах ажиллагааг сайжруулахын зэрэгцээ ирээдүйд яс сийрэгжих өвчинг эмчилэхэд тус болох магадлалтай гэсэн байна. Хэрвээ пробиотик бэлдмэл хэрэглэх боломжгүй бол исгэсэн хоол хүнс, цагаан идээ хэрэглэх хэрэгтэй учир нь эдгээр хүнсний зүйл нь амьд, идэвхитэй энзим агуулдаг гэнэ.

4. Ус уу – түрүү булчирхайн эрүүл мэндийн төлөө

Амны цангаагаа тайлах тал дээр ихэнх эрчүүд ус биш гаазтай ундаа уудаг. Гэтэл амттай ундаа нь эрүүл мэндийг бага багаар муутгаж байдаг. Зарим судалгаагаар чихэртэй гаазтай ундаанаас шалтгаалж жилд 180,000 нас баралт тохиолддог гэнэ. Ялангуяа эрчүүдийн хувьд ундаа нь түрүү булчирхайн хавдар тусах эрсдэлийг нэмэхийн дээр жин нэмэх, чихрийн шижинтэй болох эрсдэлийг ч бас нэмдэг. Хэрэв та усыг арай амттай болгомоор байвал лемон, өргөст хэмх, бөөрөлзгөнө/гүзээлзгэнэ жимс нэмж болно. Түүнчлэн, сүүлийн үеийн судалгаануудаар, алимны хальс, турмерик, улаан усан үзэм зэрэг нь түрүү булчирхайнд сайн нөлөөтэй гэсэн байдаг.

5. Байгалаараа бай – сексийн эрүүл мэндийн төлөө

Хэрэв та давстай ч бай чихэрлэг ч бай жигнэмэг, нарийн боов идэх дуртай бол идэхээ багасгах нь дээр — ялангуяа дурлалын ажлаа эрүүл, эрчимтэй байлгахыг хүсч байвал. Хэтэрхий их транс өөх, тос идвэл артерийн судас бөглөрч, ашиггүй холестеролын хэмжээ нэмэгддэг – энэ хоёр байдал нь эрэгтэй хүний эрхтэн хөвчрөх чадварт муу нөлөөтэй. Сексийн ажилдаа сайн байя гэвэл транс өөх тос, элсэн чихрийг хэрэглэхээ больж, уураг, эрүүл буюу ашигтай өөх тос хэрэглэх хэрэгтэй.

 Бид хүссэн ч хүсээгүй ч, юу ч хэрэглэсэн хөгшрөх л болно. Гэхдээ, зөв хоолны дэглэм баримталж, тогтмол дасгал хийгээд сурчихвал цэмцгэр, жавхаатай хөгширч болно. Нэг л зүйлийг санах хэрэгтэй: Зөв шийдвэр гаргахад хэзээ ч оройтохгүй.


Эх сурвалж: https://health.clevelandclinic.org/get-fit-after-50-5-tips-for-men/



Нийтэлсэн

Uncaught Exception

Json Error: Syntax error, malformed JSON

Origin

anchor/libraries/json.php on line 34

Trace

#0 /home3/coinsmn/public_html/anchor/functions/articles.php(142): Json::decode(NULL)
#1 /home3/coinsmn/public_html/themes/onefit/article.php(82): cover_url(NULL)
#2 /home3/coinsmn/public_html/system/view.php(87): require('/home3/coinsmn/...')
#3 /home3/coinsmn/public_html/system/route.php(160): System\View->render()
#4 /home3/coinsmn/public_html/system/router.php(152): System\Route->run()
#5 /home3/coinsmn/public_html/system/start.php(36): System\Router->dispatch()
#6 /home3/coinsmn/public_html/index.php(33): require('/home3/coinsmn/...')
#7 {main}