Дасгалын өмнө, дундуур болон дараа арьсыг хэрхэн арчлах тухай 7 зөвлөгөө
Эрүүл амьдралын хэв маягийг байнга сахина гэдэг бол хар аяндаа, үнэ төлбөргүй болчдог зүйл биш. Булчингаа идэвхитэй ажиллуулан хөлсөө гартал дасгал хийх нь сайхан байдаг ч хөлс гэдэг зүйл бидний арьсанд тийм ч таатай байдлыг үүсгэдэггүй. Хөлс нь батга болон бусад үнэн залхмаар арьсны асуудал үүсгэх нь их байдаг. Энэ талаар Америкийн арьсны эмгэг өвчин судлалын доктор, шилдэг борлуулалттай номын зохиолч, алдартай илтгэгч эмч Dr. Leslie Baumann зөвлөсний та бүхэнд орчуулан хүргэж байна.
Нүүрний будгаа арилга
Нүүрэндээ зузаан суурь кремтэй дасгал хийх нь марзан харагдахаас гадна дасгал хийх үед биеийн температур эрс нэмэгдэж арьсны нүх сүвүүдийг тэлж, арьс ихээр тослог ялгаруулдаг учраас үнэндээ зохимжгүй юм. Нүүрний будагтайгаа дасгал хийнэ гэдэг бол батга гарах сайхан боломж юм. Тиймээс дасгал хийхийн өмнө нүүрээ салицилын хүчилтэй цэвэрлэгчээр угааж, арьсны нүхээ цэвэрлээрэй - ингэснээр нүүрний будаг болон нүүрэнд наалдсан бохирдол дасгал хийх үед хөлс болон бактеритай холилдож батга гаргах боломжийг багасгана. Дасгал хийхдээ болж өгвөл суурь крем, пудр болон өнгөтэй нүүрний будаг хэрэглэхгүй байхыг зөвлөе! Дасгалын дараа дахин нүүрээ угааж хэвшээрэй.
Санал болгож буй нийтлэл: Хоол тэжээл бол шатахуун - Дасгалын өмнө, дундуур болон дараа
Нарнаас хамгаалах тосыг мартаж болохгүй
Хэрвээ та гадаа гүйх гэж байгаа эсхүл ямар нэгэн дасгал хийх гэж байгаа нарны тос түрхэхээ мартуузай. Нүүрэндээ чийгшүүлэгч тос түрхэх хэрэггүй – учир нь нарны тос болон дасгал хийх явцад ялгарах натурал тос хангалттай. Хэрвээ гадаа дэндүү хуурай, хүйтэн эсхүл хүйтэн салхитэй бол нарны тосны доор эсхүл дээр нь чийгшүүлэгч тос хэрэглэх нь зүйтэй. Чийгшүүлэгч тос нь арьсыг хүйтэн агаараас хамгаалаад зогсохгүй хөлснөөс ялгарах давс арьсыг цочроохоос давхар хамгаалж өгдөг.
Нүүрний мист бол таны сайн найз
Хэрвээ таны арьс улайж, батгаших гээд байдаг бол та дасгал хийхийн өмнө үрэвслийн эсрэг мист цацаад, чийгшүүлэх тос түрхэж байгаарай. Халуун рашааны устай мист нь үрэвслээс хамгаалах тустай учраас нүүрний улайлтаас сэргийлж, бууруулдаг.
Өөрийн арьсны төрөл болон онцлогоо мэдэх
Хэрвээ таны арьс эмзэг бөгөөд дасгал хийсний дараа улайж, үрэвсэх гээд байдаг бол дасгалын дараа шуудхан үрэвслийн эсрэг нүүр угаагчаар угааж байгаарай. Кафейний найрлага өндөртэй Replenix Power of Three гэх мэт нүүрний тос хэрэглэвэл цус хөөрөлтийн эсрэг судас агшихад тустай. Хэрэв таны арьс хуурай бол антиоксидантаар нэн баялаг тосыг сонгох нь зөв, жишээлбэл 100% Organic Moroccan Argan Oil, дасгалын дараа нүүрээ чийгшүүлэхд тун тохиромжтой (гэхдээ арьсны нүх сүвийг бөглөж магадгүй учраас дасгал хийхээс өмнө ийм тос хэрэглэх хэрэгггүй).
Зарим төрлийн найрлагаас зайлсхий
Зарим төрлийн арьсыг дасгал хийхийн өмнө чийгшүүлэх нь ашигтай ч зарим төрлийн тосны найрлагаас зайлхийх хэрэгтэй. Учир нь зарим төрлийн найрлага нь хөлрөх үед арьсыг цочроож, түлэх гээд байдаг. Гликолын хүчил (давс, эфирийн нийлмэл химийн найрлага), ретинойд буюу давирхайн хүчлүүд (витамин А, олон төрлийн витамин химийн найрлагуудын нэгдэл), мөн витамин С-н нэгдлүүд нь зайлсхийх үндсэн найрлагууд юм. Эдгээр найрлагыг шөнө эсхүл дасгал хийхгүй өдрөө хэрэглэвэл үр дүн нь маш сайн. Isopropyl myristate хэмээх бодистой үсний ангижруулагч аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй – учир нь хөлрөх үед үсэнд хэрэглэсэн бодис арьсан дээр буудаг бөгөөд энэ бодис батга гаргадаг гэдгээрээ алдартай.
Халдвар авахаас болгоомжил
Хөлний мөөгөнцөр, үлд болон үү зэрэг нь дасгалын заал танхимаас халдварлах тохиолдол их байдаг. Халдвараас сэргийлэхийн тулд бактери устгах болон эмнэлгийн түвшний цэвэрлэгчээр дасгалын өмнө болон дараа гараа угааж байх нь зүйтэй. Фитнес клубын шүршүүрт орохдоо өөрийнхөө углаашыг өмсөж байвал хөлний мөөгөнцөр болон үлднээс сэргийлнэ.
Хөлстэй хувцас таны дайсан болж магадгүй
Хөлстэй хувцасаа аль болох хурдан тайлах хэрэгтэй. Дасгал хийхдээ өөрт таарсан хөдлөхөд бие барихгүй, хөнгөн давуун хувцас өмсвөл арьсны тууралт, бижрүү гарахаас хамгаална. Дотуур хувцаснууд ялангуяа олон дахин угаагдаж удаан эдлэгдсэн цээживч буюу хөхний даруулга (ялангуяа, тойрог хэсгийн резинин материал) нь арьсан дээр харшил өгөх гээд байдаг. Тиймээс удаан хэрэглэсэн, хэт хуучирсан дотуур хувцаснуудаа дасгалын үед өмсөхөөс зайлхийж, шинэчилж байгаарай.
Ингээд эцэст нь хэлэхэд дасгал бол арьс болон бие организмд олон талын ач тустай билээ. Дээрхи энгийн зөвлөгөөнүүдийг дагаж мөрдвөл арьсны асуудлаас сэргийлж, хамгийн гоё харагдаж бас хамгийн гоё мэдрэмж авах болно.
Санал болгож буй нийтлэл: Усанд сэлэх нь бүтээлч байдлыг дээшлүүлдэг
Санал болгох
Заавал хэрэглэх 4 нэмэлт бэлдмэл
Зарим нэмэлт бэлдмэл үнэтэй байдаг ч булчин дэмждэг эсхүл өөх шатаадаг бүтээгдэхүүн болгон тэнгэрт хадсан үнэтэй байдаггүй. Харин ч хамгийн үр дүнтэй, сайн судлагдсан зарим бүтээгдэхүүн боломжийн үнэтэй байдаг. Таны шим тэжээлийн зорилт болон бэлтгэлийн төлөвлөгөө, зорилтыг дэмжиж өгөх эдгээр дөрвөн нэмэлт бэлдмэл нь Америкт 75 ам.доллараас доош үнэтэй байдаг юм байна. Монголд хаана, ямар үнээр зарж байгааг бид энэ удаа судалж үзсэнгүй.
Фитнес төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?
Фитнесээр хичээллэхээр төлөвлөж байна уу? Гайхалтай шийдвэр байна шүү. Учир нь өөртөө оруулж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт бол таны гаргаж буй энэхүү шийдвэр юм. Фитнес төлөвлөгөө зохиохдоо дараах 4 асуултыг өөрөөсөө асуугаарай.
Амжилт дагуулах 8 дадал
Та яг одоо эрхэлж байгаа ажил, эзэмшиж буй мэргэжилдээ амжилт гаргаж чадаж байна уу? Эсвэл одооноос эхлэн өөртөө өөрчлөлтийг авчрахаар зорьж байна уу? Хэрвээ тийм бол яг одоо бидний бэлтгэсэн нийтлэлийг уншаарай.
сэтгэгдэл үлдээх