Jumping Fitness Center

Нийтэлсэн: ONEFIT       Категори: Онцлох түнш       1195       2016.12.08

Энэ удаагийнхаа онцлох түнш студиэр Монголдоо цор ганц Jumping Fitness Center-г урьж оролцууллаа. Тус студийн үүсгэн байгуулагч бөгөөд дасгалжуулагч багш Б. Гэрэлчулууны блиц ярилцлагыг сонирхоно уу. 

Студийн нэр: Jumping Fitness Center

Байршил: Хан-Уул дүүрэг, 11 хороо, Оргил Шилтгээн, 3 давхар 301 тоот

Утас: 91114111; 89164111

Сошиал хаяг:

Өөрийнхөө талаар товч танилцуулна уу.

Намайг Баатарчулууны Гэрэлчулуун гэдэг. 2007 оны Монгол Улсын Гоо бүсгүй, Гоёл 2011 оны Шилдэг загвар өмсөгч. 2016 оноос хойш дэлхийн jumping фитнесийн багшаар ажиллаж байна.

Танай студийн онцлох нэг зүйл?

Аз жаргалын эндофрин ялгаруулан сонирхолтой хөгжилтэй аргаар богино хугацаанд бүх насныхан жин хасаж, галбиржина. 

Таны дуртай дасгал юу вэ?

Үсрэлттэй фитнес, төрөл бүрийн кардио дасгалууд.

Бусдад санал болгох, зөвлөх дасгалын хэвшил?

Хүн бүрийг өглөө болгон маш сайн ионжуулсан 200мл цэвэр ус ууж хэвшээсэй гэж хүсдэг. Мөн сардаа 1 удаа элэгээ цэвэрлэж байх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. 

Тогтмол дасгал хийж эхлэх гэж байгаа хүмүүст хандаж ямар зөвлөгөө өгөх?

Өөрийгөө хайрлах хэрэгтэй. Тэр цагт бусад нь чамайг хүндэлнэ.

Хоолны дэглэм барих нь чухал уу? Таны өдөр тутмын хоолны дэглэм юу вэ? 

Дасгал хөдөлгөөн миний хоолны дэглэм юмдаа. Хүссэнээ иддэг, амин дэмээ хоолноосоо авна шүү дээ.

Хүмүүс мэддэг ч болоосой гэж таны хүсдэг 3 зүйл юу вэ?

1. Өөрийн гэсэн ертөнцөө мэдэр.

2. Та бол дахин давтагдашгүй цор ганц.

3. Сэтгэхүйн фитнес болон биеийн фитийг хослуулаарай. 

Фит биетэй болох, тогтмол дасгал хийдэг болох талаар хүмүүст байдаг хамгийн том буруу төсөөлөл юу вэ? 

Нэг л удаа хичээл таслахад хүссэн үр дүндээ хүрдэггүй. Тиймээс цаг хугацаагаа хэмнээд 2 долоо хоногийг өөртөө таслахгүйгээр гаргах хэрэгтэй.

Танд хамгийн их урам зориг өгдөг, тогтмол дасгал хийхэд тусалдаг уриа үг, титэм үг.

Бэрхшээл бүрийн цаана бэлэг. Хөдөлмөрийн үр шимийн цаана амжилт дагадаг.

Баярлалаа!



Нийтэлсэн

ONEFIT
ONEFIT бол шинэ зууны фитнесийн гишүүнчлэл. Улаанбаатар хотын хамгийн шилдэг 50 гаруй фитнес, спорт клубт нэг гишүүнчлэлээр орох боломжийг танд олгоно. Апп татаж авахад үнэгүй. Онцгой урамшуулал болон нэмэлт мэдээллийг 70107700, 70107710 дугаараас лавлана уу.


Санал болгох