Фит залуусын өдөр бүр хийж хэвших 7 зуршил

Нийтэлсэн: ONEFIT       Категори: Мэдүүштэй       11365       2017.02.22
cover

Биеийн ерөнхий эрүүл мэнд, фитнесээ сайжруулая гэвэл дор дурдсан зүйлсийг өдөр бүр хийж ёс мэт хэвшүүлэх хэрэгтэй.

ЗУРШИЛ БОЛГО

Цоо эрүүл биетэй, гоолиг сайхан галбиртай болно гэдэг бол ердөөсөө олон жилийн турш эрүүл зуршил баримтласны гавьяа юм. Зуршил гэдэг бол орхиж хаяхад эсхүл шинээр бий болгоход хэцүү байнга хийдэг үйлдэл эсхүл ёс жаяг юм. Өдөр болгон хийдэг зуршил бол хүний – дан ганц бие махбодийн төдийгүй ерөнхий амьдралын - амжилтыг тодорхойлдог. Та 6-долоо хоногийн тураах дэглэм эсхүл 4-долоо хоногийн хийлсэн юм шиг гартай болгох хөтөлбөрийг мөрдөж болно, гэхдээ үүнийг өдөр бүр ёс мэт хийдэг зуршил болгож чадсан үед л амжилттай болно. Ямар нэгэн ид шидтэй арга хайж байдаг хүмүүс болон амжилтанд хүрсэн хүмүүс хоёрыг зөвхөн зуршил л ялгаж харуулдаг. Амжилтанд хүрсэн хүмүүс эрүүл мэндийг богино хугацааны зорилго биш харин амьдралынхаа байнгын хэв маяг болгосон байдаг. Тийм хүмүүс зуршлаа үе үе хаяад байдаггүй, харин өдөр бүр заавал хийх ёстой ёс жаяг болгосноор амжилтанд хүрэх магадлалаа илүү өндөр болгож чаддаг байна.

Хэд хэдэн зүйлс нийлж байж зуршил бий болдог: Эхлээд та яагаад гэдгээ олох ёстой, тэгээд хүчтэй зуршил бий болго, тууштай бай, тэгэж байтал амжилтанд хүрэх болно. 

Та + таны сонголт + таны зан үйлдэл + таны зуршил бий болно = таны зорилго.

Хэрэв та фит болж, спартан шиг галбиртай болох зорилготой бол фит залуучуудын өдөр тутам мөрддөг дараах 7 зуршлыг өөртөө зуршил болгож аваарай.

  • ТЭДНИЙ ӨГЛӨӨНИЙ ЦАЙ УУРГААР БАЯН БАЙДАГ 

Ердийн өглөөний цай нь шим тэжээлээр бага талх, боов, хиам эсхүл бусад төрлийн хагас боловсруулсан хоол хүнс байдаг. Шинэ өдөр эхлэнгүүт ийм өглөөний цай идэж байгаа хүн өдрийг үр бүтээл муутай өнгөрөөж, дасгал хийж чадахгүй байгаад гайхах зүйлгүй. Ийм өглөөний цай нь инсулины хэмжээг огцом дээшлүүлж, эрч хүчийг бууруулж, биенд илүү их өөх хуримтлуулах магадлал өндөртэй. Харин фит залуучууд уураг идвэл булчин хөгжүүлж, саахартай зүйлс идэх хүслийг бууруулдаг гэдгийг мэддэг учраас өглөө уураг ихтэй хоол хүнс идэж, шинэ өдрийг эхэлдэг.

  • ТЭД ТОГТМОЛ НЭМЭЛТ БЭЛДМЭЛ ХЭРЭГЛЭДЭГ

Нэмэлт бэлдмэл бол яг л нэмэлтээр хэрэглэх бэлдмэл юм. Хоол хүнснээс авах боломжгүй эсхүл хангалттай хэмжээнд авч чадахгүй байгаа шим тэжээл, эрдэс бодисыг нөхөхийн тулд нэмэлт бэлдмэл хэрэглэдэг. Хэрэв та байнгын ажилтай, гэр бүлтэй, тэгээд тогтмол дасгал хийх хүсэлтэй фит залуу бол дажгүй бие галбиртай болоход чинь нэмэлт бэлдмэ маш чухал. Хүмүүсийн хамгийн их гаргадаг алдаа бол нэмэлт бэлдмэлийг хэсэг хугацаанд хэрэглэж байгаад, үр дүнг нь үзэхгүйгээр больдог. Нэмэлт бэлдмэл бол ид шидийн юм биш шүү дээ, тиймээс богино хугацаанд үр дүнгээ өгч, асуудлыг шийднэ гэж байхгүй. Амино хүчил, олон төрлийн витамин, креатин, нунтаг уураг зэрэг нэмэлт бэлдмэлүүдийг урт хугацааны турш тууштай хэрэглэх ёстой. Чанартай нэмэлт бэлдмэлийг тууштай хэрэглэж чадсан тохиолдолд л тэдгээрийн гайхалтай үр дүнг биеэрээ харна.

  • ТЭД ХООЛОО ТӨЛӨВЛӨЖ, ӨӨРСДӨӨ ХИЙДЭГ

Хэрэв та илүү сайхан галбиртай болж, сайхан галбираа хадгалмаар байгаа бол та өдөр болгон төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Өдөр болгон ямар хоол идэх вэ гэдгээ төлөвлөх хэрэгтэй. Фит залуучууд бол өглөө болгон өдрийнхөө хоолыг бэлдчихсэн байдаг, бэлдээгүй үедээ ямар хоол хүнс худалдаж авах, хийж бэлдэх эсхүл гаднаас авч идэх вэ гэдэг төлөвлөгөөтэй байдаг. Энэ зуршил дээр олон хүн бүдэрдэг. Олон хүн хоолоо төлөвлөх, бэлтгэх, хийх дээр залхуураад түргэн хоол идчихдэг эсхүл хоол алгасах нь ч байдаг. 

  • ТЭД УС САЙН УУДАГ

Энэ бол бас нэг маш чухал зүйл юм. Биеийн бүх ажиллагаанд ус оролцдог. Хоол боловсруулахаас эхлээд хоргүйжих, нөхөн эргэх, эрч хүч нөхөх гээд бүх л ажиллагаанд ус шаардлагатай байдаг. Фит залуучууд бол өдөрт 4 литр ус уухыг зорьдог бөгөөд уух зүйлийн үндсэн сонголт нь ус байдаг.

  • ТЭД ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨДӨР БҮР ЧУХАЛД ҮЗДЭГ 

Фит залуучууд дасгал бэлтгэлээ болон хэзээ фитнес клуб явахаа төлөвлөдөг. Фит залуучууд өдөр болгон ямар нэгэн дасгал хийхийг чухал гэж үздэг. Дасгал нь өглөө удаан алхах, иог хийх эсхүл усанд орохоосоо өмнө 50 удаа суниах гэх мэт янз бүрийн төрөл байдаг. Хөдөлгөөн гэдэг бол зөвхөн бодибилдингийн суулт эсхүл төмөр өргөхөөр хязгаарлагдахгүй. Дасгал бэлтгэлийн хуваариас үл шалтгаалан өдөр бүр ямар нэгэн хөдөлгөөн хийж хэвшсэн байдаг.

  • ТЭД ХАНГАЛТТАЙ УНТАЖ АМАРДАГ

Зохих хэмжээний нойр авч байх нь эрүүл мэндэд зайлшгүй чухал гэдэг нь нууц биш билээ. Биен дэх өөхний хувь хэмжээгээ бага байлгах, булчингаа хөгжүүлэхийн тулд сайн унтаж амарч биеэ нөхөн сэргээх нь маш чухал гэдгийг фит залуучууд маш сайн мэддэг. Зохих хэмжээний нойр авснаар инсулин, тестостерон болон өсөлтийн гормон зэрэг бие нөхөн сэргэх, эрч хүч дахин үйлдвэрлэхэд нэн чухал үүрэгтэй гормонуудыг сайжруулдаг. Хэрвээ хангалттай унтаж чадахгүй бол эрч хүчээр дутагдаж, улмаар боловсруулсан хоол хүнс ихээр идэх, дасгалаа таслах хандлагатай болдог байна. Сайн унтаж амрах нь бусад бүх л зүйлд нөлөөлдөг. Хэрвээ та сайн унтаж амрахгүй бол эрүүл байх, фит байх, тогтмол дасгал хийдэг байх гээд бусад бүх зуршлаа хэвшүүлэхэд өөрийгөө бэлдэхгүй байна гэсэн үг.

  • ТЭД ОРОО ХУРААДАГ

Инээдтэй санагдаж магадгүй юм, гэхдээ энэ бол чухал шүү. Өдөр болгон ороо хураах сахилга баттай байна гэдэг бол цэргийн алба хааж байгаа олон гайхамшигтай залуучуудын өдөр тутам заавал биелүүлэх ажил үүргийнх нь нэг байдаг. Ердийн цэргийн албанаас эхлээд төрөл бүрийн цэргийн алба хаасан маш өндөр сахилга баттай хүмүүс өглөө болгоныг сайн зуршил, дадалаар угтах нь урт удаан хугацааны амжилтанд хүргэх арга гэдгийг сайн мэддэг. “Хэрвээ та өглөө болгон ороо хурааж байвал та өдрийн хамгийн эхний ажлаа гүйцэтгэлээ гэсэн үг. Ингэснээр танд багахан хэмжээний бахархах сэтгэл төрж, өөр бусад илүү олон ажил хийх хүсэл зоригийг өгөх болно.” гэж нэгэн цэргийн дарга хэлсэн байна.

Эх сурвалж: http://www.muscleandfitness.com/features/edge/7-habits-fit-guys-should-do-every-day



Нийтэлсэн

ONEFIT
ONEFIT бол шинэ зууны фитнесийн гишүүнчлэл. Улаанбаатар хотын хамгийн шилдэг 50 гаруй фитнес, спорт клубт нэг гишүүнчлэлээр орох боломжийг танд олгоно. Апп татаж авахад үнэгүй. Онцгой урамшуулал болон нэмэлт мэдээллийг 70107700, 70107710 дугаараас лавлана уу.


Санал болгох


Эрчүүдийн эрүүл мэнд

Эрчүүдийн эрүүл мэндийн байдал тулгамдсан асуудлын нэг болж байгаа ба зүрх судасны өвчин, цус харвах, зүрхний шигдээс, элэгний хавдар, уушигны хавдар зэрэг өвчин эрчүүдийн дунд тархмал байдаг байна. Мөн илүүдэл жин, таргалалттай холбоотой өвчлөл ч өндөр хувьтай байдаг байна.