Core Pilates Boutique Studio

Нийтэлсэн: ONEFIT       Категори: Онцлох түнш       10177       2016.10.21

Энэ долоо хоногийн онцлох түнш студиэр Core Pilates Boutique Studio-г урьж оролцууллаа. Тус студийн үүсгэн байгуулагч бөгөөд дасгалжуулагч Б. Ариунтунгалагтай ярилцсаныг сонирхоно уу. 

Студийн нэр: Core Pilates Boutique Studio

Байршил: Континентал зочид буудлын зүүн талд Regency Residence байрны 9-р давхарт, 909 тоот

Утас: 9904 6065

Сошиал хаяг:


Өөрийнхөө талаар товч танилцуулна уу.

Намайг Баянжаргалын Ариунтунгалаг гэдэг.  Core Pilates Boutique Studio-ийн үүсгэн байгуулагч, дасгасжуулагч багш. Los Angeles хотын Balanced Body University- ийн Pilates Teacher Training 500 цагийн сургалтанд сурч багшлах эрхээ авсан.  Beverly Hills-д байрладаг Bodyline Pilates Studio-д дагалдан багшилж байсан. Тѳхѳѳрѳмжтэй Пилатиз заагаад 2 жил болж байна.

Танай студийн онцлох нэг зүйл

Манай студи нь Тѳхѳѳрѳмжтэй Пилатизийг Монголдоо зориулалтын тѳхѳѳрѳмж дээр зааж эхэлсэн анхны студи. Манай онцлог гэвэл гадны орнуудад ихэд дэлгэрч буй  БҮТИК фитнес тѳрлийг анхлан нэвтрүүлсэн гэхэд болно. Бүтик фитнес тѳвүүдийн  онцлог нь цѳѳн тооны хүнд тодорхой нэг тѳрлийн дасгалыг богино хугацаанд үр дүнтэй хийх боломжийг бүрдүүлэх ба багш хүн бүрт хүрч ажилладагт оршино. Манайх 7 хоногт 3 ѳѳр тѳрлийн анги ордог.

Таны дуртай дасгал юу вэ?

Пилатизийн бүх дасгалууд маш гоё хийхэд үнэхээр урамтай.  Эхний хичээл дээр хүмүүс ѳѳрийнхѳѳ биеийн тухай илүү шинэ зүйлийг мэдэж авдаг нь гайхалтай. Яг л ѳѳрийнхөө биеэр аялсан мэт болоод гардаг. Бүх дасгалууд хүний биеийг бүтнээр нь ачаалалд оруулан биеийг жигд хѳгжүүлэх зорилготой. Пилатизийн тѳхѳѳрѳмж маань дасгалыг зѳв хийхэд тусалдаг мѳн булчингийн ачаалал нэг зэрэг ѳгдѳг. Тѳхѳѳрѳмж маань хѳдѳлгѳѳнтэй гадаргуутай тул хүний тэнцвэр (balance), анхаарал маш ихээр шаарддаг. Хүн тэнцвэрээ алдахгуйн тулд биеийн цѳм хэсэг (core) буюу хэвлий нурууны булчинг чангалж  ихэнх дасгалуудад  ачаалал авч дасгалаа гүйцэтгэдэг. Пилатиз бол бие махбодь оюун санааны нэгдэл гэж нэрлэгддэг. Бүтэн цагийг зѳвхѳн ѳѳртѳѳ зарцуулах, ѳѳр зүйлд сатаарахгүй хийхээс ѳѳр аргагүй байдаг тул гадны орнуудад зав чѳлѳѳгүй ажилладаг хүмүүст Пилатизаар хичээллэх нь их.

Бусдад санал болгох, зөвлөх дасгалын хэвшил

Миний баримтладаг зарчим бол хүн ямар ч байсан хѳдѳлгѳѳнтэй байх хэрэгтэй. Хаана ч ямар ч фитнес клуб, студид явж байсан хамаагүй, дасгал л хийж байх хэрэгтэй. Дээр нь ѳѳрѳѳ хүсэхгүй бол ямар ч үр дүнд хүрэхгүй гэдгийг ойлгох нь чухал. Мѳн хүссэн ч гэсэн юу ч хийхгүй байхаар яаж ѳѳрчлѳлт харах билээ. Нэг ийм үг байдаг даа “Турмаар байна гэж ярихад нэг ч калори шатаахгүй”.

Тогтмол дасгал хийж эхлэх гэж байгаа хүмүүст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

Яагаад дасгал хѳдѳлгѳѳн хийж эхэлсэнээ мартахгүй байх хэрэгтэй л дээ. Хүмүүс жаахан туйлбаргүй, тууштай биш байгаа хандлага ажилагддаг. Нэг зүйлийн үр дүнг үзэхэд дор хаяж 3 сар хичээллэж үзэх хэрэгтэй болов уу. Мѳн нэг газар хичээллэж эхлээд бүх зүйлээ багшид даатгаад үлдээдэг.  Багш заах ёстой юмаа заана харин та ѳѳрийнхѳѳ зүгээс хийх юмаа хийх хэрэгтэй. Жишээ нь: хичээлээ таслахгүй байх, цагтаа ирэх гэх мэт 

Хоолны дэглэм барих нь чухал уу? Таны өдөр тутмын хоолны дэглэм юу вэ?

Дасгал хѳдѳлгѳѳний хажуугаар хоол хүнсний зохистой хэрэглээ нэн чухал. Хоолны дэглэм бол түр хугацааны л зүйл гэж боддог, харин ямар ч хугацаанд баригдахгүй, ѳѳрийгѳѳ зовоохгүй, ѳлсѳхгүй байх арга бол амьдралын хэв маягаа (healthy lifestyle) ѳѳрчлѳх юм.  Миний хувьд хоолны дэглэм гэж сүртэй юм баридаггүй. Би зүгээр хоол хүнсний зѳв сонголт хийхийг эрмэлздэг. Ѳглѳѳ заавал ѳглѳѳний цай уух цаг гаргадаг.  Ус ууна, жүүс гаазтай ундаа бараг л хэрэглэдэггүй. Гэртээ хүүхдүүддээ ч авдаггүй, ѳгдѳггүй. Хоолны завсархи амттан гэвэл самар бол хамгийн ухаалаг сонголт. Ер нь юм идэхээсээ ѳмнѳ жаахан бодоод ѳѳрт хэрэгтэйгээ сонгоод идэхийг л зѳвлѳдѳг дѳѳ. 

Хүмүүс мэддэг ч болоосой гэж таны хүсдэг 3 зүйл юу вэ?

  • Пилатиз бол иог биш юм. 1920 онд үүссэн биеэ даасан фитнесийн тѳрѳл. Пилатизаар хичээллэхэд биеийн цэх байдал сайжирдаг, нуруугаа үе үеэр нь хѳдѳлгѳж хийдэг дасгалууд олон, гэдэс нурууны бүх булчин ажиллаж дасгалаа гүйцэтгэдэг. Пилатиз булчин сунгаж мѳн агшааж ачаалал ѳгч чангалдаг. Ердийн фитнесээс ялгаатай нь булчин сунгангаа давхар ачаалал ѳгч чангалдаг гэсэн үг л дээ. Пилатиз бүх биеийн булчинг ачаалалд оруулдагийн жишээ нь зарим хичээллэгсэд маань  “Энд ийм булчин байдаг билүү хөндүүр орсон байна” гэж хэлснийг их сонсдог доо. 
  • Пилатизаар нэг удаа хичээллэхэд шууд татагдана гэдгийг баттай хэлэх байна. Хийж үзэхээс нааш ярьж, тайлбарлаад ч тѳсѳѳлѳл авахгүй хүн олон байдаг. Энэ нийтлэлийг уншаад хүртэл сайн ойлгоогүй хүн олон байх болов уу.
  • Пилатизаар урьд нь хичээллэж үзээгүй хүмүүс тѳхѳѳрѳмж хараад эмээх тохиолдол олон байдаг. Тэгэх зүйл огт байхгүй л дээ. Учир нь Пилатиз тѳхѳѳрѳмжийг  мэргэжлийн багш маань хүн хүний биеийн онцлог, фитнес чадамжид тааруулан тохируулан ѳѳрчлѳх боломжтой байдаг.

Пилатизаар хэн хичээллэж болох вэ?

  • Эрэгтэй эмэгтэй бүх насныхан – Манайд хамгийн бага нь 15тай, хамгийн ахмад нь 70 настай хүн хичээллэж байна.
  • Гэмтэл бэртэлтэй хүмүүс - ямар нэгэн бэртэл, гэмтэлтэй хүмүүс дасгал хѳдѳлгѳѳн хийхээс айдаг. Зарим нь бүр огт хийж болохгүй болсон байдаг. Гэхдээ гэмтсэн гээд ямар ч хѳдѳлгѳѳн хийхгүй байхаар биеийн бусад хэсэг яах билээ. Эрүүл чийрэг байхын үндэс хѳдѳлгѳѳнтэй байх. Мэдээж тодорхой хэмжээний хѳнгѳвчилсѳн байдлаар дасгал хийхийг зѳвлѳж байна. Пилатизийн хэвтээ тѳхѳѳрѳмж танд тэрхүү боломжийг олгоно. Хэвтээ байгаагийн давуу тал нь газрын татах хүчтэй шууд хамааралтай биш дасгал хийх боломжийг олгодог. Жишээ нь: хүнд зүйл ѳргѳхийг хориглосон хүмүүс хэвтээ байдлаар нурууны дасгал хийх, үе мѳчний гэмтэлтэй ѳвдгѳѳрѳѳ нугарч дасгал хийж чадахгүй хүмүүст хэвтээ байдлаар ѳвдгѳѳ нугалж тэнийж дасгал хийх.
  • Мэргэжлийн спортын тамирчид – Тодорхой нэг спортоор хичээллэгсэдийн тодорхой хэсэг булчин байнгын ачаалалд байдаг учраас биеийн бусад хэсгийн булчингаа жигд хѳгжүүлэхийн тулд Пилатизаар хичээллэдэг. Амеркийн алдарт сагсчин Леброн Жэймс, Кобби Браин тэргүүтэй мэргэжлийн тамирчдын бэлтгэлийн нэг хэсэгт Пилатиз зайлшгүй ордог болсон. Тэдний сунгалт болон гэдэс нурууны дасгал, үсэрхэд нэн чухал хѳлний тавхайны дасгалыг Пилатизаас авдаг. Хүний хѳлний тавхай тухайн хүнд биеийн тэнцвэрийг алдахгүй байх, олж авахад их чухал үүрэг гүйцэтгэдэг.

Фит биетэй болох, тогтмол дасгал хийдэг болох талаархүмүүст байдаг хамгийн том буруу төсөөлөл юу вэ?

Тогтмол дасгал хийхийн ач холбогдол зѳвхѳн гоё харагдахаар хязгаарлагдахгүй. Хамгийн гол нь эрүүл мэндэд ямар ач тустай билээ дээ. Ялангуяа нас явах тусам элдэв ѳвчин эмгэгээс ангид байх боломжтой. Мѳн тогтмол дасгал хѳдѳлгѳѳн хийснээр булчингийн чадавхи нэмэгдэж аливаа гэмтэл бэртэл авахаас сэргийлэх боломжтой. Булчингийн гол үүрэг ясыг гадны гэмтэл бэртлээс хамгаалах байдаг. Спортоор хичээллэхээр хүн маш их тэвчээртэй болдог. Мѳн тавьсан зорилгодоо хүрэхийн тулд шаргуу зүтгэж бууж ѳгѳхгүй байх нь ажил үйлсэд нь хүртэл эерэг нѳлѳѳтэй.

Танд хамгийн их урам зориг өгдөг, тогтмол дасгал хийхэд тусалдаг уриа үг, титэм үг

“Таны бие, таны амьдралын хэв маягийн толь”






Нийтэлсэн

ONEFIT
ONEFIT бол шинэ зууны фитнесийн гишүүнчлэл. Улаанбаатар хотын хамгийн шилдэг 50 гаруй фитнес, спорт клубт нэг гишүүнчлэлээр орох боломжийг танд олгоно. Апп татаж авахад үнэгүй. Онцгой урамшуулал болон нэмэлт мэдээллийг 70107700, 70107710 дугаараас лавлана уу.


Санал болгох