Т. Булган: Тогтмол дасгал хийж хүүхдүүддээ үлгэр дууриал болдог
![cover](http://onefit.mn/content/6265332bc2123491601be8121c530280.jpg)
Намайг Булган гэдэг. Би 4 хүүхэдтэй. Гэр бүлд эцэг эхийн үлгэр дуурайл хүүхдийн хүмүүжил, төлөвшилд маш чухал. Тийм ч учраас ээж хүний хувьд биеийн тамираар хичээллэж идэвхтэй амьдралын хэв маягийг өөрийн биеэр хүүхдүүддээ үлгэрлэхийг би хичээдэг. Намайг энэ зорилгодоо хүрэхэд ONEFIT тусалж байна.
Би яагаад ONEFIT-д дуртай вэ гэвэл: Олон сонирхолтой спортын төрлүүдээр зэрэг хичээллэх боломжтой.
Миний хамгийн дуртай ONEFIT-ийн дасгал, хичээл бол: Crossfit. Дасгалын танхимд багшийн байнгын хяналтан дор цагийг маш үр дүнтэй өнгөрүүлсэн.
Миний өдөр тутмын хэвшил бол: Тогтмол ус ууж хэвшсэн минь дасгалын үр дүнд сайнаар нөлөөлдөг.
Надад хамгийн их урам зориг өгдөг зүйл бол: Хүүхдүүд маань хичээлийн зохион бичлэгтээ ээжээрээ бахархаж байгаагаа бичсэн байдаг нь урам зориг өгдөг.
Тогтмол дасгал хийж, байнга урагшаа тэмүүлж байхын тулд би: "Дасгалын заал руу явах болгонд дандаа залхуу хүрдэг" гэж Майк Тайсон хэлсэн байдгийг байнга санадаг.
Надад маш их тусалсан зөвлөгөө бол: Аав минь "Хүнд тусалж яваарай " гэж байнга захидаг байсан.
Тогтмол дасгал хийдэг хэвшилтэй болохын тулд би: Nike+ Running, Bonaqua мэдээж ONEFIT гэсэн апп-уудыг ашигладаг.
ONEFIT-д нэгдэж, бидний нэг болоосой гэж миний хамгийн их хүсч байгаа хүн бол: Миний эгч Тэлмэн.
Санал болгож буй нийтлэл: Хэрхэн ONEFIT аппликэйшнг ашиглах вэ?
Хэрвээ та яг одоо ONEFIT аппликэйшнийг татаж авахыг хүсвэл доорх зурган дээр дарж татаж аваарай.
Санал болгох
![](/themes/onefit/img/transparent-2-3.png)
Монгол Дархлаа
Эрүүл нийгмийг бүтээж, ирээдүй өөд тэмүүлэх олон залуусыг ONEFIT-д нэгдэхийг уриалж байна.
сэтгэгдэл үлдээх