АНУ-ын Дээд шүүхийн шүүгч 84 настай Хатагтай Рүүт Бэйдэр Гинсбург-ийн хийдэг дасгалыг та хийж чадах уу?

Нийтэлсэн: ONEFIT       Категори: Мэдүүштэй       6339       2017.10.04
cover

АНУ-ын Дээд шүүх нь 9 шүүгчтэй. Хатагтай Рүүт Бэйдэр Гинсбург (Ruth Bader Ginsburg) нь АНУ-ын Дээд шүүхийн 3 эмэгтэй шүүгчийн нэг юм.

Энэ оны 2-р сард нэгэн сэтгүүлч түүнээс: Таны амьдралд хамгийн чухал хүн хэн бэ? гэж асуухад “Миний хувийн дасгалжуулагч” гэж хариулжээ. Шүүгч Гинсбург нь одоо 84 настай бөгөөд АНУ-ын дээд шүүхийн шүүгчид дундаа хамгийн өндөр настай нь юм. Ойрын хэдэн жил тэтгэвэртээ гарах бодол байхгүй, сайн тосолсон машин шиг л ажиллана гэж тэр ярьдаг.

Тэрээр өөрийн хувийн дасгалжуулагч Брайнт Жоонсон-той хамтран “РБГ Дасгал ... Тэр Яаж Байнга Хүчтэй Байдаг Вэ ... Та ч Бас Чадна” (The RBG Workout … How She Stays Strong and You Can Too!) гэдэг нэртэй ном гаргажээ.

Шүүгч Гинсбург нь хувийн дасгалжуулагч Брайнт Жоонсонтой хамт 1999 оноос хойш долоо хоногт 2 удаа нэг цагийн бэлтгэл хийж байгаа гэнэ. Түүний бэлтгэл нь “энгийн хирнээ хүч сорьсон” – скуот, планк болон бүтэн суниалт (өвдөг дээрээ биш) – зэрэг дасгалуудаас бүрддэг.

Тэрээр одоогоос хориод жилийн өмнө шулуун гэдэсний хавдартай болж, өвчинтэйгээ тэмцэж ялжээ. Тухайн үед тэр яг л хорих лагерийн хоригдол шиг харагдаж байсан учраас нөхөр нь түүнд эрч хүчээ нөхөж авахын тулд ямар нэгэн юм хийх хэрэгтэй гэж хэлсэн учраас дасгал хийж эхэлсэн байна.

Шүүгч Гинсбург нь хоёр ч удаа хавдартай тэмцэж ялан дийлсэн бөгөөд хуульчдын ертөнцийн домог болсон урт удаан карьераа дасгал бэлтгэлийн ач тус гэж үздэг. Олны танил бусад лидерүүд ч бас бэлтгэл дасгалын ач тусыг магтан дуулдаг.

Өөрийн хүч хөдөлмөрөөр тэрбумтан болсон Марк Зуукерберг, Ричард Брансон болон Оопра Уинфри нар бүгд л “амжилтад хүрэхэд бэлтгэл дасгал маш чухал байсан” гэж хэлдэг. 

Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зуукерберг л гэхэд ямар нэгэн юмыг сайн хийхийн тулд эрч хүч хэрэгтэй гэж үздэг бөгөөд дасгал хийж эрч хүч авдаг байна. Тэрээр "Би долоо хоногт доод тал нь 3 удаа, голдуу өглөө сэрэнгүүтээ бэлтгэл хийдэг" гэж нэгэн ярилцлагадаа хэлсэн байдаг.

Харин Оопра өдөр болгон – иог хийж эсхүл өдөрт 10,000 алхам алхах гэх мэтээр - дасгал хийхийг хичээдэг гэнэ. Медиа салбарын акул маань "Надад идэвхитэй, сэргэлэн цовоо мэдрэмж өгөх ямар нэгэн юмыг өдөр болгон хийхийг хичээдэг" гэж хэлжээ.

Харин Брансон гүйх, теннис тоглох, дугуй унах зэрэг бие махбодийн хөдөлгөөн шаардсан зүйлсийг хийх дуртай гэж өөрийн блогтоо бичсэн байна. Тэрээр "Хэрвээ би өөрийнхөө эрүүл мэнд, фитнестээ өндөр ач холбогдол өгөөгүй байсан бол би өөрийн карьер, хувийн амьдралдаа тийм ч амжилтанд хүрэхгүй байх байсан гэж боддог" гэж хэлсэн байна.



Нийтэлсэн

ONEFIT
ONEFIT бол шинэ зууны фитнесийн гишүүнчлэл. Улаанбаатар хотын хамгийн шилдэг 50 гаруй фитнес, спорт клубт нэг гишүүнчлэлээр орох боломжийг танд олгоно. Апп татаж авахад үнэгүй. Онцгой урамшуулал болон нэмэлт мэдээллийг 70107700, 70107710 дугаараас лавлана уу.


Санал болгох


Өвлийн улиралд хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн анхаарах вэ?

Өвлийн улиралд та хүүхдийнхээ эрүүл мэндэд илүү анхаарах хэрэгтэй болдог. Бага насны хүүхдүүд хүйтэнд биеийн дулаанаа маш хурдан алддаг учраас амархан сульдах, ядрах, ханиад хүрэх, хатгаа авах гэх зэрэг өвчлөлд өртдөг. Эдгээрээс сэргийлэхийн тулд та ямар арга хэмжээг авдаг вэ? Хүүхдийнхээ эрүүл мэндэд өвлийн цагт анхаарал хандуулахад тань тус хүргэх хэдэн алхмыг танд хүргэж байна.

Хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлэх нь яагаад чухал вэ?

Судлаачдын үзэж байгаагаар эцэг эхчүүдийн дийлэнх хувь нь 24 цагийн 4-5 цагийг л хүүхдүүдтэйгээ өнгөрүүлдэг гэсэн тоо баримт байна. Энэ тоо нь таны хувьд хэр хугацаа гэж үзэж байна? Их үү? Бага уу? Эдгээр хугацаанд та хүүхэдтэйгээ ямар зүйлсийг амжуулж болох вэ? Хүүхдийг бага наснаас нь эхлэн тэдэнтэй өнгөрүүлэх цагийг аль болох урт байлгахыг та хичээж байгаарай. Та тэднийг өсөх, хөгжих бүрд нь хамт байж, зааж чиглүүлж байх нь зүйтэй. Хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлэх нь яагаад чухал байдаг талаарх нийтлэлийг танд хүргэж байна.

Эрүүл чийрэг багц гэж юу вэ?

Эрүүл чийрэг багц нь спортын төрлүүдээр идэвхтэй хичээллэхийг хүссэн хүн бүрт нээлттэй. Энэхүү багцыг худалдан авснаар та сардаа нийт 12 удаа өглөө өдөр оройд цагийн хязгаарлалтгүйгээр хүссэн фитнес клуб, спортын төвдөө явж болно.