Бодисын солилцооны индекс: Амарч байхдаа ч калори шатаацгаая!
Бодисын солилцооны индекс гэдэг нь хүний бие амарч байхад хэрэглэж буй энергийн хэмжээг хэлдэг. Өөрөөр хэлбэл, хүний бие ямар нэгэн бие махбодийн ажил хийгээгүй байх үед биеийг хэвийн ажиллахад шаардлагатай калорийн хэмжээ юм. Хүний бие нь амарч байх үедээ ч хэвийн ажиллахын тулд энергийг хэрэглэж байдаг байна. Жишээ нь, бие нь зүрхийг ажиллуулан цусыг судас руу шахах эсхүл ходоодыг ажиллуулан саяхан идсэн хоолыг боловсруулж байдаг байна. Энэхүү процессийг бодисын солилцооны индекс буюу БСИ гэдэг байна. Хүний бие хэвийн ажиллахын тулд нийт калорийн бараг 70%-ийг хэрэглэдэг. Жингээ хасах үед хамгийн эхэнд анхааралдаа авч хэмжиж эхэлдэг хэмжигдэхүүний нэг нь калори юм. Энд БСИ их үүрэгтэй. Булчингийн массаа нэмэх нь БСИ-г сайжруулдаг буюу өөрөөр хэлбэл илүү их булчинтай болсноор калорийн хэмжээ шатаах нь нэмэгдэж, биеийн өөхийг багасгахад тусалдаг байна. БСИ хэмжилтийг хоолны дэглэм барих үедээ суурь болгон ашиглаж болно. Таны хөдөлгөөний түвшингээс хамаараад калорийн хэмжээг тооцож болно. Хичнээн их идэвхтэй хөдөлгөөнтэй байна тэр хэмжээгээр калорийг шатааж, илүү их булчингийн массийг бий болгоно. Энэ нь биеэ эрүүл, фит байлгахын тулд хэрэглэж байгаа калорийн хэмжээг байнга хянаж байх хэрэгтэй гэсэн үг шүү.
Яагаад БСИ чухал вэ?
Хүний бие нь хэвийн ажиллахын тулд тодорхой хэмжээний калори хэрэгтэй. Хэрэв хангалттай хэмжээний энерги авахгүй бол, бие нь хэвийн ажиллахгүй, сульдаж доройтох буюу цаашлаад эрүүл мэндийн ноцтой эрсдлийг бий болгоно. Хүн нас ахих тутам БСИ өөрчлөгдөж байдаг. Бодисийн солилцоо хүүхэд байх үеэс нэмэгдсээр 16 эсхүл 17 настайд хамгийн дээд цэгтээ хүрдэг ба үүнээс цааш буурч эхэлдэг байна. Удааширсан БСИ-тэй бол жин хасах болон биеийн өөхийг багасгахад хэцүү байдаг. Бодисийн солилцооны насыг тухайн хүний БСИ-г түүний насны бүлгийн дундаж БСИ-тэй харьцуулж тооцдог. Хэрэв тухайн хүний бодисийн солилцооны нас нь насны бүлгийн дундажаас өндөр бол бодисийн солилцоогоо сайжруулах хэрэгтэй болсоны дохио болно. Илүү их дасгал хийж эрүүл булчингийн эдүүдийг бий болгох хэрэгтэй ба энэ нь эргээд бодисийн солилцоог сайжруулдаг байна.
БСИ-г хэрхэн хэмждэг вэ?
БСИ-г дараах томьёогоор хэмждэг.
Эрэгтэй хүний БСИ:
(10 * биеийн жин [кг]) + (6,25 * биеийн өндөр [см]) − (5 * нас [жил]) + 5
Жишээ нь: 1.95 см-ийн өндөртэй, 85 кг жинтэй 30 настай эрэгтэй хүний БСИ нь, (10 * 85) + (6,25 * 195) - (5 * 30) + 5 = 1,924 буюу өдрийн калорийн хэмжээ нь 1,924 болно.
Эмэгтэй хүний БСИ:
(10 * биеийн жин [кг]) + (6.25 * биеийн өндөр [см]) − (5 * нас [жил]) - 161
Дээрх томьёо нь зарим чухал хүчин зүйлийг тухайлбал булчингийн массын хэмжээ болон биеийн өөх зэргийг тооцоондоо авч үздэггүй байна. Амарч байх үед булчингууд нь маш их энергийг хэрэглэдэг байхад биеийн өөх нь эсрэгээр маш бага энергийг хэрэглэдэг. Та булчингийн масс нэмэх хүсэлтэй байна уу, эсхүл жин хасах хүсэлтэй байна уу? Тэгвэл та БСИ болон бодисын солилцооны насаа мэдэж байх нь чухал юм байна шүү.
Зөвхөн 1 гишүүнчлэлээр Улаанбаатар хотын 60 гаруй фитнес спорт клуб, гоо сайхны салоноор үйлчлүүлэх боломжтой ONEFIT аппыг утсандаа татаж суулган, олон төрлийн фитнес спортоор хичээллэж үзээрэй. Нэмэлт мэдээллийг 70107700; 70107710 дугаараас лавлана уу.
Санал болгох
Дасгалын өмнө, дундуур болон дараа арьсыг хэрхэн арчлах тухай 7 зөвлөгөө
Булчингаа идэвхитэй ажиллуулан хөлсөө гартал дасгал хийх нь сайхан байдаг ч хөлс гэдэг зүйл бидний арьсанд тийм ч таатай байдлыг үүсгэдэггүй.
Анхан шатныханд өгөх зөвлөгөө
Хэрхэн эхлэх вэ гэж гайхаж байна уу. Тэгвэл манай зөвлөгөөг дагаад үзээрэй!
10 сараас эхлэн өөртөө цаг гаргадаг, амжилттай хүн болохыг хүсч байна уу?
Та амьдралын хурдтай хөвөрч буй хэмнэлийн дагуу ажил сургуульдаа туйлдаад, эсвэл гэр бүлдээ цаг зав анхаарлаа хандуулаад өөртөө цаг гаргахаа мартаад байгаа юм биш биз? Ойрын хугацаанд цаг агаар эрс өөрчлөгдөн хүйтэрч буй энэ үед таны сэтгэл санааны байдал болон ажлын бүтээмж ч мөн өөрчлөгдөөд байна уу?