10 сараас эхлэн өөртөө цаг гаргадаг, амжилттай хүн болохыг хүсч байна уу?

Нийтэлсэн:       Категори: Lifestyle       30653       2016.09.30
cover

Та амьдралын хурдтай хөвөрч буй хэмнэлийн дагуу ажил сургуульдаа туйлдаад, эсвэл гэр бүлдээ цаг зав анхаарлаа хандуулаад өөртөө цаг гаргахаа мартаад байгаа юм биш биз? Ойрын хугацаанд цаг агаар эрс өөрчлөгдөн хүйтэрч буй энэ үед таны сэтгэл санааны байдал болон ажлын бүтээмж ч мөн өөрчлөгдөөд байна уу? 

Санал болгож буй нийтлэл: Хэрхэн өдөр тутмын стресснээсээ салах вэ?

Анхаарал чинь төвлөрөхгүй эсвэл бүр стресстэж бухимдаад байна уу? Биеийн галбир, эрүүл мэнд, жиндээ санаа зовж буй ч үүний эсрэг арга хэмжээ авч чадахгүй явсаар байтал өвөлтэй золгох гэж байгаа юм биш биз?

Амьдралаа сонирхолтой аз жаргалтай байлгаж, түүндээ сэтгэл хангалуун байхын тулд хүн өөртөө зайлшгүй цаг зав гаргах шаардлагатай. Өөртөө цаг зав зориулж төлөвлөгөө гарган түүнийхээ дагуу хөдөлмөрлөөд үзэхэд та урьд урьдынхаасаа илүү аз жаргалтай эрч хүчтэй байх болно. 

Санал болгож буй нийтлэл: Та өөртөө зориулан цаг гаргадаг уу?

Ингээд өөртөө хэрхэн цаг гарган юу хийж болох талаар зөвлөгөөг танд хүргье.

1. Хамгийн түрүүнд бодлоо цэгцлэх

Тайван амарч суунгаа хэрэггүй бүтэхгүй боломжгүй гэсэн бодлоосоо салж, бүхнийг өөдрөгөөр эерэгээр тунгаан бодох нь тухайн өдрийн эрч хүчийн үндэс болох тул та өөртөө өдөр бүр бодлоо цэгцлэх хэдхэн минутыг гаргаж сураарaй.


2. Төлөвлөгөөтэй хүн л амжилтад хүрдэг. Тиймээс бүхнийг төлөвлөх

Өөртөө цаг гаргаж буй хэдий ч түүнийгээ хэрхэн бүтээлч өнгөрүүлэхээ төлөвлөхгүй бол ямар ч үр дүнгүй. Тиймээс шинэ 7 хоног эхлэх бүрт өөртөө хэддэх өдөр хэдэн минутыг зарцуулан юу хийхээ бичиж төлөвлөх хэрэгтэй. 

Төлөвлөгөөндөө юу тусгах вэ?

3. Хэзээ ямар хоол идэхээ төлөвлөх

Хүн эрүүл аж төрөхийн тулд зөв хооллох нь хамгийн чухал гэдгийг бид мэддэг хэдий ч тэр бүр хэрэгжүүлээд байдаггүй тиймээс намар сэрүүн орж буй энэ үеэс эхлэн өөртөө ашигтай уураг, амин дэм, нүүрс усаар баялаг хоол хүнс хэрэглэж заншаарай. Ингэхийн тулд мах ногоо жимс гэх мэт амин дэмээр баялаг хүнсийг цуглуулан ямар хоол ажилдаа хийж авч явах болон хаана ямар эрүүл хоол идэх зэргээ төлөвлөж байвал таарсан бүхнээ иддэг муу зуршлаас сэргийлж чадна. 

Санал болгож буй нийтлэл: Хоол тэжээл бол шатахуун - Дасгалын өмнө, дундуур болон дараа

4. Дасгал хөдөлгөөн хийх цагийг төлөвлөх 

Дасгал хөдөлгөөн хийх нь бидний гоо сайхан, бие галбирт нэн тустай төдийгүй урт наслахад чухал нөлөөтэй гэдгийг мэддэг ч бид бас л хэрэгжүүлж чаддаггүй. Тэгвэл энэ 10 сараас эхлэн 7 хоногийн хэдэн өдөр ямар фитнес, иог, балет зэрэгт явах вэ гэдгээ шийдэн заавал төлөвлөгөөндөө тусгаж өгөөрэй. Одооноос бэлдэж эхэлбэл та шинэ жилийн үдэш гайхалтай гэрэлтэхээс гадна өөртөө цаг гарган, өөрийгөө ялан дийлдэг амжилттай хүмүүсийн нэг байх болно.

5. Долоо хоногт нэг удаа заавал өөр зүйл туршиж үзэхийг төлөвлөгөөндөө тусгах

Энэ мэдээж дасгал хөдөлгөөнтэй холбоотой. 7 хоног бүр тогтмол цагт нэг фитнесд яваад байх уйтгартай шүү дээ. Тиймээс хотын төвд, ажлынхаа хажууд, гэрийн ойролцоо эсвэл хүүхдийнхээ цэцэрлэгт ойрхон иог, балет, усан сэлэлт, скуаш, спиннинг эсвэл ямар нэгэн хөгжмийн зэмсэг зэргийг туршиж үзвэл амьдрал хичнээн сонирхолтой байж болохыг төсөөлж байгаа биз дээ. ONEFIT аппликэйшн танд энэхүү боломжыг өгч байгаа ба та уг апп-ийг гар утсандаа суулган өөрийн дуртай багцыг сонгосноор Улаанбаатар хотын бүхий л фитнес, клуб иог гэх мэт хүссэн газартаа хэзээ ч очиж шинэ зүйлсийг туршиж үзэх боломжтой.

6. Сүүлийн үеийн шинэ мэдээ, мэдээллийг эрэлхийлдэг байх

Дэлхий даяар болж буй мэдээ мэдээлэл болон техник, технологийн хамгийн сүүлийн үеийн шинэ сонин зүйлсийг мэддэг хүмүүс гайхалтай байдаг шүү дээ. Та ч мөн адил шинээр гарч буй техник, технологийн дэвшил, аппликэйшн болон шинэ боломжуудын талаарх мэдээллийг авч байхын тулд 10 сараас эхлэн өдөр бүр шинэ зүйлс уншихад цаг гаргаарай.

Санал болгож буй нийтлэл - ONEFIT таны цагийг хэмнэж түгжрэлээс аварна

Та ONEFIT аппликэйшнээ татаж авч амжаагүй байгаа бол доорх холбоосон дээр дарж татаж аваарай.




Нийтэлсэн

Uncaught Exception

Json Error: Syntax error, malformed JSON

Origin

anchor/libraries/json.php on line 34

Trace

#0 /home3/coinsmn/public_html/anchor/functions/articles.php(142): Json::decode(NULL)
#1 /home3/coinsmn/public_html/themes/onefit/article.php(82): cover_url(NULL)
#2 /home3/coinsmn/public_html/system/view.php(87): require('/home3/coinsmn/...')
#3 /home3/coinsmn/public_html/system/route.php(160): System\View->render()
#4 /home3/coinsmn/public_html/system/router.php(152): System\Route->run()
#5 /home3/coinsmn/public_html/system/start.php(36): System\Router->dispatch()
#6 /home3/coinsmn/public_html/index.php(33): require('/home3/coinsmn/...')
#7 {main}