Хэрхэн өдөр тутмын стресснээс салах вэ?
Нэгэн жуулчинтай таарч хэсэг яриа өнгөрүүлэхэд Монголчуудын тухай дурдахдаа "Хотын гудамжаар өнгөрч байгаа хүн бүр хөмсгөө зангидсан, нэг л уур бухимдалтай, ямар нэгэн зүйлс их л яарч яваа бололтой алхалдаг" гэж хэлэхэд надад үнэхээр голыг нь олоод хэлчихэв үү дээ гэсэн бодол төрж билээ.
Гадаадад ялангуяа АНУ, Европын улсад явж байхад хүн бүр танихгүй ч бай харц тулгарахад инээмсэглэн өнгөрч, хаана ч үйлчилүүлсэн халуун дотно мэндчилдэг нь эхэндээ их л эвгүй санагдаж, худлаа инээх нь шууд хэлэхэд таалагддаггүй байлаа. Харин энэ нь бусдад өгч буй эерэг энерги, нэг нэгэндээ сайхан хандлагыг бий болгон, стрессийг бусдад түгээхгүй байх нэг төрөл болохыг ойлгосон.
За сэдэв рүүгээ орцгооё.
Стресс гэж юу вэ? Стресс гэдэг үг хүн бүрийн бараг хэрэглээ болчихсон гэвэл хилсдэхгүй, түүнийгээ ч тоохгүй алхах болжээ. Монголчуудын стрессийг тодорхойлох судалгаагаар 16-25 насны залуучууд хамгийн их стресстэй байна гэсэн үр дүн гарчээ. Энэ нь дэлхий нийтийн стрессийн дундаж наслалттай харьцуулахад 10 жилээр түрүүнд байна. Ид эрч хүчтэй, сайхан залуу үедээ залуучууд маань стресс гэгч чимээгүй тахалд нэрвэгдэж байгаа нь маш харамсалтай.
Стресс нь таныг өвчлөмтгий, эрч хүчгүй, амархан ядрах сульдахад хүргэхээс гадна, зан төлөвт өөрчлөлт орж, сэтгэл санааны гутрал, уур бухимдал, анхаарал төвлөрөх чадамж муудах, мартамгай болох, бусадтай харьцах харилцаа таарамжгүй болж бусдаас өөрийгөө тусгаарлах, хэт их идэх эсвэл хоолонд дургүй болох гээд маш олон сөрөг үр дагаврыг үүсгэж байдаг. Та эдгээр сөрөг зүйлсийг хүлээн зөвшөөрч түүнийхээ төлөө тэмцэхгүй, өөрөө өөрийнхөө төлөө юу ч хийхгүй байсаар байх уу?
Мэдээж та манай энэхүү нийтлэлийг уншихаар сонгосон нь та өөрийн стресснээсээ салахыг хүсч байгаа гэсэн үг шүү дээ. Иймээс бид танд хэрхэн өдөр тутмынхаа стресс ядаргаанаас салах энгийн аргуудаас хуваалцаж байна.
Санал болгож буй нийтлэл: Та өөртөө зориулан цаг гаргадаг уу?
• Өөрөө өөртөө цаг гарга
Та зөвхөн ажиллахын төлөө төрөөгүй шүү дээ. Амьдралаас сайхан бүхнийг мэдрэх хэрэгтэй. Өөрөө өөрийгөө хайрла, зөвхөн өөртөө зориулан цаг гаргаж дуртай зүйлээ хий. Юу ч байж болно. Зөвхөн ажил гэрийн хооронд гүйгээд гэр бүлдээ цагаа зарцуулж өдөр хоног өнгөрдөг байсан бол өөрчлөх хэрэгтэй. Өдөрт заавал хийх ёстой зүйлсээ бич, төлөвлө. Танд зөвхөн өөртөө зориулах цаг гарах л болно. Өөрийгөө хайрла бас эрхлүүл. Хэрхэн яаж өөрөө өөртөө цаг гаргахаа мэдэхгүй байгаа бол та бидний бэлтгэсэн 10 сард өөртөө цаг гаргадаг, амжилттай хүн болохыг хүсч байна уу? нийтлэлийг уншаарай.
• Дасгал хөдөлгөөн
Дасгал хөдөлгөөн бол зөвхөн бие физиологийг эрүүлжүүлж чийрэгжүүлэхээс гадна сэтгэл тайвшрал, анхаарал төвлөрөлт сайжирч, илүү эрч хүчтэй болгох болно. Хүн өдөрт дор хаяж 20 минут идэвхтэй хөдөлгөөн хийхэд 100 гаруй төрлийн өвчин эмгэгээс өөрийгөө сэргийлж, стрессийг арилгадаг.
Санал болгож буй нийтлэл: Дасгал хөдөлгөөн хийснээр бидний биед ямар өөрчлөлт гардаг вэ?
• Эрүүл хооллолт
Эрүүл хооллолт гэхээр хамгийн түрүүнд хүмүүс цагаан хоол, амтгүй давсгүй хоол, ногоо идэх дэглэм барихаар ойлгодог. Шууд ийм төрлийн хоол идэж эхлэх нь харин ч бүүр их стрессийг бий болгож болно. Эрүүл хооллолтыг хоолны зөв хэвшил гэж нэрлэвэл илүү тохиромжтой болов уу. Мэдээж Монголчууд мах идэхгүй байна гэдэг бараг боломжгүй. Байгалиасаа мах идэхийг шаардаж байдаг ч гэж хэлж болно. Хоолны зөв хэвшлийн хамгийн эхний дүрэм бол өглөө заавал юм идэж, өдөр их идэж, орой хөнгөн хооллох. Оройтож идсэн хүнд хоол шөнөжингөө боловсруулалт хийгдэж таны тархи, ходоод гэдэс ажиллаж бие тань сайн амралтыг авч чадахгүй байх нь өөрөө хүнийг маш их стрессдүүлдэг.
Гэр бүлээрээ ирэх 7 хоногийн хоолны меню-г гарган хөгжилтэй байдлаар ч хооллолтоо зохицуулж болно шүү. 7 хоногийн хоолны меню гаргахдаа хөнгөн хоол, шөлтэй хоол, махгүй хоол гэх мэт өдрүүдийг гарган за тэр дундаа бидний дуртай хоолнуудаа ч оруулж болно. Үүний гол санаа нь хоолныхоо хөнгөн хүндийг нь тааруулж, зөв хэвшилтэй болоход оршино.
• Хандлагаа өөрчил
Хүний стресс үүсгэгч гол хүчин зүйл нь хувь хүний өөрийнх нь хандлага. Бүх зүйлсийн сөрөг талыг биш эерэг талыг харахыг хичээх, оюун бодлынхоо эзэн нь байж өөрөө өөрийгөө удирдах хэрэгтэй. Магадгүй та бясалгал, иогоор хичээллэж үзэж яагаад болохгүй гэж. Бясалгал болон иог нь хүн өөрийнхөө бие махбодь, оюун бодлыг удирдах мөн сэтгэл санааг тайвшруулах арга ухааныг зааж сургадаг.
• Цэвэр агаарт гар
Амралтын өдрийг гэр бүл, найз нөхөдтэйгөө агаар салхинд гарч өнгөрүүл. Ялангуяа Улаанбаатар хотын иргэдийн маань хувьд цэвэр агаар бол маш чухал. Утаа, тоос шороо бужигнасан хотоос гарч цэвэр агаарт гарч цээж дүүрэн амьсгалах сайхан шүү дээ. Стресс гэдгийг тэнд мартаж болно.
• Шинэ хоббитой бол
Нэгэн хэвийн амьдралын хэв маягаа өөрчил. Шинэ зүйл туршиж үз, өөрөө өөрийнхөө нууцлаг авьяасыг нээн илрүүл, шинэ хүмүүстэй танилц, шинэ хоббитой бол мөн ONEFIT апп-г яагаад ашиглаж болохгүй гэж. Энэхүү апп нь танд нэг багцын үнээр 12 өөр төрлийн сонирхолтой зүйлс туршиж үзэх боломж олгох болно. Бодибилдинг, аэробекээс гадна туялзуур сэлэм, бокс, балет, иог, салса бүжиг, усан сэлэлт гээд өөрийнхөө өмнө турших хийж үзээгүй зүйлстэй нүүр тулж үзэж амьдралдаа шинэ хэв маяг, адал явдал авчирснаар стресснээс салж амьдралаасаа илүү их кайф авах боломж бий шүү. Та туршаад үзээрэй.
Санал болгож буй нийтлэл: ONEFIT аппликэйшн ашиглах 5 шалтгаан
Санал болгож буй нийтлэл: ONEFIT-н талаар таны зайлшгүй мэдэх шаардлагатай 8 зүйлс
Хэрэв та нэг гишүүнчлэлээр олон фитнесс клубуудад хамрагдах боломжтой ONEFITT аппликэйшнийг сонирхож байвал ONEFIT аппликэйшнийг хэрхэн хэрэглэх талаар нийтлэлийг уншина уу.
Та ONEFIT аппликэйшнийг татаж авахыг хүсвэл доорх зурган дээр дарж татаж аваарай.