ONEFIT аппликэйшнийг ашиглах 5 шалтгаан

Нийтэлсэн:       Категори: Хөдөлгөөн       28253       2016.10.04
cover

ONEFIT аппликэйшн нь сурдаг,  ажилладаг, гэртээ хүүхдээ хардаг гээд л бүхий л төрлийн хүмүүст адил тэгш бие бялдараа хөгжүүлж,  эрүүл энх байхад нь туслах зорилготой аппликэйшн юм. Та уг аппликейшнийг гар утсандаа суулгаснаар хүссэн үедээ, хүссэн фитнес клуб, бялдаржуулах төвүүдээр үйлчлүүлэн иог, аэробик, бүжиг, бие хамгаалах урлаг, теннис зэргээр хичээллэх боломжтой. 

Санал болгож буй нийтлэл: Та өөртөө зориулан цаг гаргадаг уу?


1.  Олон спорт болон урлагийн төрлийг туршиж үзэх

Та хэзээ нэгэн цагт бассейнд орох ямар байдгийг эсвэл балет бүжиглэж үзэхийг,  фитнессд явангаа спиннинг дээр ч бас хичээллээд үзэхийг  хүсж байсан л биз дээ. Гэхдээ л энэ бүхий л төрлийн спортуудыг туршиж үзэх гэхээр очиж бүртгүүлэхээс эхлээд тус тусад нь мөнгө төлөх шаардлага гарч ирдэг. Тэгвэл ONEFIT аппликэйшнийг та гар утсандаа суулган багцаа сонгсосноор Улаанбаатар хотын бүхий л фитнесс төв, урлагийн сургалтуудаар  " ороод гарах" "туршаад үзэх" боломжтой. 

Санал болгож буй нийтлэл: Ямар дасгал хөдөлгөөнүүдийг хослуулан хийх нь үр дүнтэй вэ?


2.   Бие бялдраа хөгжүүлэхэд байршил хамаарахгүй байх

Та мэдээж гоё сайхан биетэй, эрүүл энх байхыг хүсэж байгаа. Гэхдээ гэрийн ойролцоо байрлах хэдхэн фитнесүүдээс өөр газарт очих боломж гарахгүй л байна уу? Тэгвэл та  ONEFIT аппликэйшнийг хэрэглэснээр ажлынхаа хажууд талын фитнесд цайны цагаар орохоос гадна найзынхаа гэрийн хажууд талын бассейнд орох зэргээр завтай цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжтой. 

Санал болгож буй нийтлэл. ONEFIT таны цагийг хэмнэж түгжрэлээс аварна


3. Бүхий л газрууд танд нээлттэй

Хүссэн газартаа байнгын үйлчлүүлэгч мэт шууд ороод д дасгал хөдөлгөөнөө хийгээд сургалтад нь суугаад гарч ирэхийг та кинон дээрээс л харж байсан уу?  Тэгвэл одооноос эхлэн энэ таны амьдралд хэрэгжих боломжтой боллоо. Та ONEFIT апплликэйшнийг ашигласнаар нэг гишүүнчлэлээр бүх сургалтын төв үйлчилгээний газруудад явж бие бялдраа хөгжүүлж болно.


4. Баллетээр хичээллээд иогт яваад туялзуур сэлмээр хичээллээд фитнес хийчихвэл ч ...

 Бид бүгд л ямар нэгэн шинэ зүйлсийг туршиж үзэх дуртай байдаг.  Тэгвэл ONEFIT аппликэйшнийг хэрэглэснээр та баллетаар хичээллээд иогт яваад фитнес хийхээс гадна скуаш, спиннинг, сэлэх, бокс зэргээс сонгон давхар хичээллэх боломжтой.


5. Төлбөр мөнгөний хувьд боломжийн 

Ямар нэгэн газарт бүртгүүлэн сарын хугацаанд явах үнээрээ та Улаанбаатар хотын бүхий л фитнес клуб, сургалтын төвд явах эрхийг авч болно. Өөрөөр хэлбэл,  ONEFIT аппликейшнийг гар утсандаа суулган өөрт тохирох багцнаас сонголтоо хийснээр танд илүү ашигтай. Зарим багц нь тухайлбал,  "Үзээд дурла" багц гэхэд л зарим газарт / Зайсанд байрлах фитнес клубууд гэх мэт/   нэг удаа орсноос ч илүү хямдхан төлбөртэй байгаа. Хэрвээ та энэхүү аппликэйшнг хэрхэн ашиглах талаар мэдэхийг хүсвэл ЭНД ДАРЖ заавартай танилцаарай.

Санал болгож буй нийтлэл: ONEFIT-н талаар таны зайлшгүй мэдэх шаардлагатай 8 зүйлс

Та ONEFIT аппликэйшнээ татаж авч амжаагүй байгаа бол доорх холбоосон дээр дарж татаж аваарай.

   



Нийтэлсэн

Uncaught Exception

Json Error: Syntax error, malformed JSON

Origin

anchor/libraries/json.php on line 34

Trace

#0 /home3/coinsmn/public_html/anchor/functions/articles.php(142): Json::decode(NULL)
#1 /home3/coinsmn/public_html/themes/onefit/article.php(82): cover_url(NULL)
#2 /home3/coinsmn/public_html/system/view.php(87): require('/home3/coinsmn/...')
#3 /home3/coinsmn/public_html/system/route.php(160): System\View->render()
#4 /home3/coinsmn/public_html/system/router.php(152): System\Route->run()
#5 /home3/coinsmn/public_html/system/start.php(36): System\Router->dispatch()
#6 /home3/coinsmn/public_html/index.php(33): require('/home3/coinsmn/...')
#7 {main}