Бүжиг : Ямар төрлийн дасгал хөдөлгөөнүүдийг хослуулан хийх нь үр дүнтэй вэ?

Нийтэлсэн:       Категори: Хөдөлгөөн       57291       2016.10.06
cover

Зарим төрлийн дасгал хөдөлгөөнүүдийг хослуулан хийх нь үр дүнтэй байдаг. Өөрөөр хэлбэл 7 хоногийн 2 өдөр ямар нэгэн спортын төрлөөр хичээллэлээ гэхэд 7 хоногийн 1 өдрийг өөр нэгэн урлагийн төрлөөр хичээллэж өнгөрүүлбэл сонирхолтой төдийгүй үр дүн сайтай байдаг. Ингээд танд хослуулан хэрэгжүүлж болох 5 төрлийн дасгал хөдөлгөөнийг санал болгоё. 

Холбоотой нийтлэл: Дасгал хийснээр таны биед ямар өөрчлөлт гардаг вэ?

1. Фитнес + Иог

Их эрчимтэй хичээллэсний маргааш нь иог хийж биеэ амраах нь өмнөх өдөр хийсэн хөдөлгөөний үр дүнг сайжруулаад зогсохгүй оюун санаанд маш сайн амралт болдог. Мөн уян хатан байдлыг нэмэгдүүлдэг байна. 

Санал болгож буй нийтлэл: Заавал хийж үзэх 5 фитнес хичээл

2. Бодибилдинг + Усанд сэлэлт

Бодибилдингээр хичээллэж байх үедээ давхар бассейнд явах нь булчин шөрмөсний үйл ажиллагааг сайжруулж стресснээс ангижруулахад тустай байдаг. Мөн дасгалжуулагчид цээж, далбаагаа хөгжүүлэх хүсэлтэй хүмүүсийг усанд сэлж байхыг зөвлөдөг. Санал болгож буй нийтлэл: Усанд сэлэх нь бүтээлч байдлыг дээшлүүлдэг

3.Аэробик + Бүжиг

Аэробик нь эрч хүчтэй хөдөлгөөнтэй байхад тустайгаас гадна турахыг хүсч буй хэн бүхэнд нэн тохиромжтой. Мөн аэробикийн хажуугаар балет, самбо, салса гэх мэт бүжгийн хөдөлгөөнийг давхар хийж байх нь маш үр дүнтэй гэнэ шүү.

4. Иог + Пилатис

Дээр хэлсэнчлэн иог нь уян хатан биетэй болохыг хүссэн эмэгтэйчүүд төдийгүй бие бялдраа зөв хөгжүүлэхийг хүссэн эрчүүдэд ч тохиромжтой. Харин байнга иог хийх нь танд уйтгартай санагдаж байвал пилатисаар давхар хичээллэж үр дүнгээ ахиулахын зэрэгцээ сонирхолтой байдлаар эрүүл чийрэг амьдарч болно. Пилатис нь харахад амархан боловч ихээхэн техник, төвлөрөл болон мэдрэмж шаарддаг. Импакт багатай, гэмтэл авах эрсдэл маш бага, кардио буюу аэробикийн төрөл биш тул эхлэн дасгал хийж байгаа болон зөөлөн дасгал хийх хүсэлтэй хүмүүст нэн тохиромжтой. 

5. Бокс + Туялзуур сэлэм

Бокс болон туялзуур сэлэм нь биеийн хөгжилд нэн тустай төдийгүй тэр тусмаа гарын булчинг хөгжүүлэхийг хүссэн залууст хэрэгцээтэй спортын төрлүүд. Харин байнга боксоор хичээллэхийн оронд хааяа туялзуур сэлмийг туршаад үзэх нь танд таалагдана гэдэгт итгэж байна. Учир нь туялзуур сэлэм нь уян хатан, шаламгай байдлыг хөгжүүлэхийн зэрэгцээ шатартай адил стратеги сэтгэлгээг хөгжүүлдэг байна. Энэ бүх спортын төрлийг та хослуулж чадахгүй гэж санаа зоволтгүй ба ONEFIT аппликэйшнийг гар утсан дээрээ суулган өөрт тохирсон багцыг сонгосноор маш олон фитнес, спорт клубүүдэд нэг гишүүнчлэлээр хамрагдан зэрэг явах боломжтой. Та сонирхсон спортын төрөлтэй газар бүр дээр очин тооцоо хийх шаардлагагүй ба нэг газарт бүртгүүлэх үнээр та хэдэн ч газруудад очин хичээллэх боломжтой. Холбоотой нийтлэл: Be one cycling

Санал болгож буй нийтлэл: ONEFIT таны цагийг хэмнэж түгжрэлээс аварна

Санал болгож буй нийтлэл: ONEFIT-н талаар таны зайлшгүй мэдэх шаардлагатай 8 зүйлс

Та ONEFIT аппликэйшнээ татаж авч амжаагүй байгаа бол доорх холбоосон дээр дарж татаж аваарай.




Нийтэлсэн

Uncaught Exception

Json Error: Syntax error, malformed JSON

Origin

anchor/libraries/json.php on line 34

Trace

#0 /home3/coinsmn/public_html/anchor/functions/articles.php(142): Json::decode(NULL)
#1 /home3/coinsmn/public_html/themes/onefit/article.php(82): cover_url(NULL)
#2 /home3/coinsmn/public_html/system/view.php(87): require('/home3/coinsmn/...')
#3 /home3/coinsmn/public_html/system/route.php(160): System\View->render()
#4 /home3/coinsmn/public_html/system/router.php(152): System\Route->run()
#5 /home3/coinsmn/public_html/system/start.php(36): System\Router->dispatch()
#6 /home3/coinsmn/public_html/index.php(33): require('/home3/coinsmn/...')
#7 {main}