Та өөртөө зориулан цаг гаргадаг уу?

Нийтэлсэн:       Категори: Мэдүүштэй       13187       2016.10.12
cover

Та өөртөө зориулан цаг гаргадаг уу? Энэ асуултыг та өөрөөсөө асуугаад үзээрэй.

Бид завгүй гэх тодотголын өөртөө хэтэрхий их хэлдэг. Хичээл сургуультай, ажил албатай, хүүхдээ хүргэж өгөх авахаас авахуулаад өдөр хоног бүр нэг л хэвийн үргэлжилсээр өөрөө өөртөө ч зориулах боломж тэр бүр гардаггүй гэдэгтээ санал нийлэх хүн олон байгаа байх. Өөрийгөө ч үл хайхран амьдарч байтал бидний бие организмд шаардлагатай амин дэм, гормон, хөдөлгөөн дутагдаж эхлэхэд л бид нэг юм сөхөө орж хөлс хүчээ урсган байж олсон мөнгөө буцаад эмчилгээ, эм тарианд зарцуулж эхэлдэг нь үнэн. Ийм байхад бид урвуу царайтай, эрч хүчгүй, хөмсгөө зангидан явахаас өөр яахав. 

Санал болгож буй нийтлэл: Хэрхэн өдөр тутмын стресснээс салах вэ?

Гэхдээ та энэ бүх зүйлстэйгээ эвлэрэн энэ хэв маягаараа байсаар л байх уу? Мэдээж үгүй гэдэгт итгэлтэй байна. Зөвхөн Hollewood-н одод эсхүл мөнгөтэй хүмүүс л идэвхтэй амьдралын хэв маягтай байх ёстой гэсэн үг биш шүү. Бид ч гэсэн өөрөө өөрийнхөө цаг завыг зохицуулан өдөр бүрийг сонирхолтой, шинэлэг, амьдралаасаа таашаал авч яагаад болохгүй гэж. Гол нь та дараа гэж хойшлуулахгүйгээр одооноос л эхлэх хэрэгтэй. Өөрөө өөртөө зориулан цаг зав гаргаж, зөвхөн өөрийнхөө дуртай, амьдралаас кайф авдаг зүйлээ мэдэхгүй бол олж, мэддэг бол хийх хэрэгтэй. Аз жаргалын гормоныг ялгарах бололцоог өөртөө нээж өг.  

Санал болгож буй нийтлэл: 10 сараас эхлэн өөртөө цаг гаргадаг амжилттай хүн болохыг хүсч байна уу?

ХАМТДАА ЭХЛЭХЭД БЭЛЭН ҮҮ?

  • Таны нэг өдрийн амьдрал хэрхэн өрнөдөг вэ? Гэдгээс эхэлцгээе. Өглөө хэдэн цагт босдог, албандаа явахдаа гэрээсээ хэдэн цагаас гардаг гээд нэг бүрчлэн цагаа бичиж тэмдэглэцгээе. Боломжтой бол ажлын өдрүүд эсхүл бүүр 7 хоногоор ч бичиж болно. Энэ бүхнийг бичиж тэмдэглэсний дараа та өөрийн одоогийн амьдралын хэвшлийн нэгэн дүр зурагтай боллоо. Одоо үүн дээрээ ажиллацгаая.
  • За өөрийнхөө хуваарь дээр хаана бидэнд сул цаг гарах боломжтой байгаагаа харна. Магадгүй та орой босдог бол арай эрт босох, магадгүй өдрийн цайны цагийнхаа ихэнх хэсгийг дэмий өнгөрүүлдэг бол, мөн цонхтой цагаа ашиглах, хэрвээ та хүүхдээ сургууль, цэцэрлэгээс авдаг бол зарим өдрүүдэд гэр бүлийнхээ хүнтэй тохиролцож ээлжлэх гэх мэтчилэн цаг гаргаж болно шүү дээ. 

Санал болгож буй нийтлэл: Та саадыг эвдэж чадна.

  • Өдөр бүр биш ч 7 хоногийн 24цаг*7=168 цагаас өөртөө зориулах цаг гарах болно гэдэгт итгэлтэй байна. Энэ цагаа та зөвхөн өөртөө зориулан өөрийгөө хөгжүүлэхэд, суралцахад мөн өөрийнхөө дуртай зүйлээ хийхэд зарцуулж болохоор боллоо шүү дээ. Гэхдээ  та хүсвэл магадгүй гэр бүл, найз нөхөдтэйгөө ч цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж яагаад болохгүй гэж. Энэхүү цагийнхаа нэгээхэн хэсгийг дасгал хөдөлгөөн хийхэд зарцуулаарай. Учир нь идэвхтэй хөдөлгөөн таныг илүү эрч хүчтэй, эрүүл чийрэг мөн бие бялдартаа сэтгэл хангалуун болоход тань туслах болно.  Тухайлбал усанд сэлснээрээ хүний бүтээлч байдал маш ихээр нэмэгддэг байна. Энэ тухай та дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл энд дарна уу.


Та өөртөө цаг зориулан, эрүүл идэвхтэй амьдрахаар шийдсэн бол бид ONEFIT аппликэйшнг туршиж үзэхийг санал болгож байна. Энэхүү аппликэйшн нь гишүүнчлэлд хамрагдсанаар танд олон төрлийн фитнес студи, спорт цогцолбор, бялдаржуулах төвүүдээр хүссэн үедээ, хүссэн цагтаа сонгон үйлчлүүлэх боломж олгодог юм. Уг аппликэйшнийг хэрхэн ашиглах талаар сонирхож байвал энд дараарай. 

Санал болгож буй нийтлэл: ONEFIT аппликэйшнг ашиглах 5 шалтгаан

Санал болгож буй нийтлэл: ONEFIT-н талаар таны зайлшгүй мэдэх шаардлагатай 8 зүйлс


Та ONEFIT аппликэйшнг татаж авахыг хүсвэл доорх холбоосон дээр дарж татаж аваарай.

                                                                   

                                                                      



Нийтэлсэн

Uncaught Exception

Json Error: Syntax error, malformed JSON

Origin

anchor/libraries/json.php on line 34

Trace

#0 /home3/coinsmn/public_html/anchor/functions/articles.php(142): Json::decode(NULL)
#1 /home3/coinsmn/public_html/themes/onefit/article.php(82): cover_url(NULL)
#2 /home3/coinsmn/public_html/system/view.php(87): require('/home3/coinsmn/...')
#3 /home3/coinsmn/public_html/system/route.php(160): System\View->render()
#4 /home3/coinsmn/public_html/system/router.php(152): System\Route->run()
#5 /home3/coinsmn/public_html/system/start.php(36): System\Router->dispatch()
#6 /home3/coinsmn/public_html/index.php(33): require('/home3/coinsmn/...')
#7 {main}