Та саадыг эвдэж чадна!
Бидний ихэнхид нь дасгал хөдөлгөөнийг амьдралын хэвшил болгоход тулгардаг нийтлэг саад байдаг. Тэр нь мэдээж ЦАГ ЗАВ БАЙХГҮЙ. Ажил, гэрийн асуудлууд болон ар араасаа ундарсан амьдралын өдөр тутмын бусад асуудлууд бидний идэвхтэй амьдрах хүсэлд хаалт болдог. Мэдээж хүн бүрийн амьдралын хэв маяг өөр өөр бөгөөд дээрээс нь амьдралын боломж бололцооноосоо шалтгаалан нэмэлт саадтай тулгардаг.
Хэрвээ та идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхээр сэтгэл шулуудсан бол мөн өөртөө тийм зорилго тавьж байгаа бол, эхлээд өөрт байгаа саадыг олж тогтоох нь чухал. Үүний дараа урьдчилан төлөвлөгөө гаргаж, тактик боловсруулснаар тэдгээр саадыг даван туулж дасгал хөдөлгөөнийг амьдралын хэвшил болгож чадна.
Ингээд биднийг идэвхтэй амьдрахад тулгардаг нийтлэг саад болон тэрхүү саадыг хэрхэн даван туулах арга замын тухай дор орууллаа.
Санал болгож буй нийтлэл: 10 сараас эхлэн өөртөө цаг гаргадаг амжилттай хүн болохыг хүсч байна уу?
СААД 1: ЦАГ ЗАВ байхгүй
Шийдэл: Та нэг долоо хоногийн ажил, гэрийн асуудлуудаа хянаад үз. Тэгээд дор хаяж 3 удаа 1 цагийн хугацааг дасгал хийхэд зориулан гаргаж, календарь дээрээ зоож түүний дагуу бусад бүх ажил, гэрийн асуудлуудаа урьдчилан зохицуул. Дасгалаа хийхийн тулд замын түгжээнд цаг үрэхгүйгээр өөрийн ажил эсхүл гэртэй ойр спорт, фитнес клубыг урьдчилан сонгоорой. Заавал биелүүлэх ажил, даалгавар мэт хандан яг цагтаа очиж хэвшээрэй.
Холбоотой нийтлэл: Та өөртөө зориулан цаг гаргадаг уу?
СААД 2: Ямарч идэвх, эрч хүч алга - ЯДРААД байна
Шийдэл: Урьдчилаад төлөвлө. Та тодорхой өдрийн тодорхой цагийг дасгал хийхэд зориулан гаргаж, хийх ажлын жагсаалт дээрээ тэмдэглэ, тэгээд биелүүлсэн тохиолдолд томоос томтэмдэг тавь. Өдрийн аль цагт та хамгийн их эрч хүчтэй байдгаа олж мэд, тэгээд тэр цагаа дасгал хийхэд зориулж гаргахыг хичээгээрэй. Өөртэйгээ санаа нэгтэй, идэвхжүүлж урам өгөх, хамтдаа дасгал хийх хүмүүстэй танилцаж, нөхөрлөөрэй.
СААД 3: Фитнест явах МӨНГӨ байхгүй
Шийдэл: Гадаа алхах эсхүл гүйх, гэртээ дасгал хийх зэрэгт мэдээж мөнгө төлөхгүй. Таны эргэн тойронд хямд, тохиромжтой газрыг хайж ол. Тухайлбал, парк болон нийтийн биеийн тамирын талбай эсхүл ууланд алхалтын клуб зэрэгт нэгдэж дасгал хөдөлгөөнийг амьдралын хэвшлээ болгох боломжтой.
СААД 4: Гэр бүлээ АСАРЧ, халамжлах үүрэгтэй
Шийдэл: Хүүхдүүдтэйгээ хамт дасгал хий – гадаа эсхүл гэртээ тогло, бүжгийн эсхүл дасгалын видео хичээл үзэж хамтдаа хий. Та гэр бүлийнхэнтэйгээ цагийг хамт өнгөрүүлэхээс гадна хүүхдүүдээ ч дасгал хөдөлгөөнтэй, эрүүл амьдралын хэв маягт сургах болно. Гэрээсээ гарч спорт, фитнес клубт дасгал хийх үедээ гэр бүлийн хүнтэйгээ хүүхдүүдээ харах ээлжээ тохирч болно шүү дээ.
СААД 5: Фитнесээр хичээллэх сонирхолыг минь хуваалцах ХАНЬ байхгүй
Шийдэл: Спорт, фитнесээр хичээллэж байгаа өөрийн зорилго болон эрүүл мэнддээ анхаарал тавьж идэвхтэй байгаагаа найз нөхөд, гэр бүлийнхэндээ тайлбарлаж, тэдний дэмжлэгийг хүс, хамт дасгал хөдөлгөөн хийхэд уриарай. Спорт, фитнес группт нэгдэж ижил сонирхолтой хүмүүсийг олж, тэдэнд ч мөн адил өөрийн дэмжлэгийг үзүүлээрэй.
Санал болгож буй нийтлэл: Заавал хийж үзэх 5 фитнес хичээл
Санал болгох
Фитнест тогтмол явахад гардаг 5 алдаа
Сүүлийн үед залуус бидэнд зөв үлгэр дуурайлыг үзүүлж, зөв мессежийг хүргэж байгаа олон сайхан охид залуус мөн үйлчилгээний байгууллагууд байх болжээ. Эх орны ирээдүй болсон залуус минь эрүүл мэнд болоод биеийн галбир, өөрийгөө хөгжүүлэх олон төрлийн дамжаа, клубүүдээр хичээллэж, өөртөө болон бусдадаа нөлөөлөх болсон нь сайшаалтай. Энэ удаагийн нийтлэлээрээ уншигч танд зориулж фитнес клубд хичээллэдэг залуусын гаргадаг түгээмэл 5 алдааг хүргэж байна.
ONEFIT-ийн талаар таны зайлшгүй мэдэх шаардлагатай 8 зүйлс
ONEFIT аппликэйшнийг гар утсандаа суулгаснаар хүссэн газраа хүссэн үедээ фитнес, иог, усанд сэлэлт гэх мэт бүхий л төрлийн фитнес, спортын үйлчилгээг авна.
Та өөртөө зориулан цаг гаргадаг уу?
Бид завгүй гэх тодотголын өөртөө хэтэрхий их хэлдэг. Хичээл сургуультай, ажил албатай, хүүхдээ хүргэж өгөх авахаас авахуулаад өдөр хоног бүр нэг л хэвийн үргэлжилсээр өөрөө өөртөө ч зориулах боломж тэр бүр гардаггүй гэдэгтээ санал нийлэх хүн олон байгаа байх. Өөрийгөө ч үл хайхран амьдарч байтал бидний бие организмд шаардлагатай амин дэм, гормон, хөдөлгөөн дутагдаж эхлэхэд л бид нэг юм сөхөө орж хөлс хүчээ урсган байж олсон мөнгөө буцаад эмчилгээ, эм тарианд зарцуулж эхэлдэг нь үнэн. Ийм байхад бид урвуу царайтай, эрч хүчгүй, хөмсгөө зангидан явахаас өөр яахав.