Эмэгтэй хүүхдийг багаас нь өөрийгөө хамгаалах чадварт сургахын давуу тал

Нийтэлсэн:       Категори: Хөдөлгөөн       8641       2016.11.29
cover

Охин хүүхэдтэй хүн бүр л түүнийг өсөж том болох хүртэл санаа зовнил нь улам нэмэгддэг бөгөөд магадгүй түүнийг нөхөртэй болсон үед санаа нь амардаг. Нөхөрт гарсан ч гэсэн эмэгтэйчүүдэд тулгарах бэрхшээлүүд цөөнгүй л байдаг. Эмэгтэйчүүд бид өөрийгөө хамгаалах чадварын тухай хэр мэдлэгтэй байдаг вэ? Хэрвээ танд энэ спортын талаарх мэдлэг дутмаг байдаг бол дор бэлтгэсэн мэдээллийг уншина уу. Өөрийгөө хамгаалах чадварт суралцсанаар дараах хэдэн давуу талууд бий болно.

1. Аюулгүй байдал

Халдагч халдах үед түүнийг хэрхэн буулгаж, даван туулах, нөхцөл байдлаас хэрхэн зайлсхийх зэрэг арга техникүүдтэй суралцана. Мөн өөрийн аюулгүй байдлыг эртнээс хэрхэн хангах бэлтгэлд суралцдаг.

2. Ойр орчмын мэдлэг

Энэ спортоор хичээллэснээр танд ямар орчинд аюулд өртөх магадлал хамгийн өндөр байдаг, тухайн газраас хэрхэн зайлсхийх, болгоомжлох талаар зааварчилгааг өгдөг.

3. Өөртөө итгэх итгэл

Бие хамгаалах урлаг буюу тулааны урлаг, жүдогоор хичээллэснээр өөртөө итгэх итгэл улам нэмэгддэг. Өөрөөр хэлбэл та ямар ч тохиолдолд, ямар ч хүнтэй уулзаж, учрах үед аюулаас өөрийгөө бүрэн авч гарах чадвартай болно.

4. Олон шинэ зүйлстэй танилцана

Уг спортоор хичээллэх явцад, хяналттай орчинд практик дадлагатай сургалтын дагуу өөр олон зүйлс нэмж суралцдаг бөгөөд хурдан сэтгэх, ойлгох, анхааралтай байх чадварыг нэмэгдүүлнэ.

5. Бие бялдрын бэлэн байдал

Эмэгтэйчүүд эрчүүдээс бие бялдрын хувьд хэдий бага байдаг ч гэсэн жудо, тулааны урлаг, каратэ зэрэг нь ямар ч хүнийг ялах арга техникийг суралцдаг.

6. Тэнцвэрт байдал

Сэтгэл зүйн хувьд ямар ч зүйлтэй тулгарахад бэлтгэгдсэн, бие бялдар гүйцэд хөгжинө. Энэ чадварыг ихэвчлэн каратэгээр хичээллэх үед олж авдаг. Хурдан шаламгай хөдөлгөөн, зорилтот зүг рүү хандуулах анхаарлыг төлөвшүүлдэг.


Та охин хүүхдийг багаас нь өөрийгөө хамгаалах чадварт суралцуулах нь чухал бөгөөд, тэсвэртэй, хатуужилтай, өөртөө итгэлтэй, ухаантай, нөхөрсөг, хурдан шаламгай хөдөлгөөнд суралцахаас гадна хамгийн гол нь аюултай нөхцөл байдалд өөрийгөө хэрхэн авч гарах нь хамгийн чухал учраас энэ спортоор хичээллүүлээд үзээрэй.

САНАЛ БОЛГОЖ БУЙ НИЙТЛЭЛ: ХҮҮХЭД ХЭДЭН НАСТАЙДАА ЯМАР ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ НЬ ТОХИРОМЖТОЙ ВЭ?



Хүүхдүүд ч бас ONEFIT-ийн гишүүн болж, Улаанбаатар хотын хамгийн сайн бүх фитнес клуб + спорт төвүүдэд очиж, хүүхдэд зориулсан төрөл бүрийн дасгал, хичээл авах боломжтой.



Нийтэлсэн

Uncaught Exception

Json Error: Syntax error, malformed JSON

Origin

anchor/libraries/json.php on line 34

Trace

#0 /home3/coinsmn/public_html/anchor/functions/articles.php(142): Json::decode(NULL)
#1 /home3/coinsmn/public_html/themes/onefit/article.php(82): cover_url(NULL)
#2 /home3/coinsmn/public_html/system/view.php(87): require('/home3/coinsmn/...')
#3 /home3/coinsmn/public_html/system/route.php(160): System\View->render()
#4 /home3/coinsmn/public_html/system/router.php(152): System\Route->run()
#5 /home3/coinsmn/public_html/system/start.php(36): System\Router->dispatch()
#6 /home3/coinsmn/public_html/index.php(33): require('/home3/coinsmn/...')
#7 {main}